Бичлэгийн тоо 26

2010 оны 03-р сар

Уншсан 15440 vote 0 2010.03.03 13:53:10
2010 оны 03-р сар

Хонь
(3/21-4/19)

Бусдын анхаарлыг өөртөө болон өөрийнхөө үйл ажиллагаанд татахад хялбар, сонирхолтой өрнүүн сар. Урт удаан хугацаанд таны найз нөхөд байж чадах шинэ ер бусын хүмүүстэй танилцана.Сарын эхний хагаст хамгийн үр бүтээлтэй үе. Сарын эхээр санхүүгийн байдал нэлээн тогтвортой. Арилжаа наймаанд явбал ашиг багатай. Хувийн амьдрал ханиас тань бүрэн хамаарна. Ганц бие хүмүүс жилийн яг энэ сард л насны ханиа олох магадлалтай. Зарим нь хуучин харилцаагаа сэргээнэ. Эрүүл мэндийн хувьд сарын сүүлээр суларч, амьдралын эрч хүч саарна. Ялангуяа настай бие муу хүмүүсийг сувилалд явахыг зөвлөж байна.



Үхэр
(4/20-5/20)

Энэ сар ажил хэргийн хувьд жаахан тааламж муутай сар байна. Сарын эхэн үед таны хувийн амьдралд өөрчлөлт гарна. Мөн санхүүгийн бага зэргийн бэрхшээл учрах боловч та асуудлыг шийдэхдээ ухаалгаар тунгаан бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Сарын эхээр настай хүмүүсийн эрүүл мэнд тааруу байх болно. Хайртай хосууд түр зуурын маргаан үүсэх асуудалд орооцолдох болно. Сарын сүүлээр таны сэтгэл санаа тогтворгүй байна. Ойрын найз нөхөд болон хамтран ажиллагчдынхаа хэн нэгнээс тусламж ирвэл татгалзах хэрэгггүй. Сүүлийн хэд хоног чармайн ажиллавал хэцүү байдлаас гарч чадна.



Хамтатгах
(5/21-6/21)

Энэ сард учирсан хайр дурлал урт насгүй байх агаад сэтгэл гонсойлгоно. Адал явдалд дурлагсад эрүүл мэндээ хичээхгүй бол янагийн явдал таагүй үр дагавартай байж болно. Сарын туршид та эрүүл мэнд маш тогтворгүй байх бололтой. Эмэгтэйчүүд хэтрүүлж хэрэглэхээсээ татталзан, харин эрчүүд бор дарсанд үнэн байдаггүйг санаж байхгүй бол ажлын чадвар буурч, гутрангуй үзэлд эзэмдүүлж мэднэ. Хайр сэтгэлийн талбарт хамгийн тайван, хүсэл тачаалаа хазаарлан, нөхцөл байдалдаа тохируулан хөдөлж чадсан хүмүүс л амжилтад хүрнэ. Та эрүүл мэнддээ анхаарал тавих сар. Эрч хүч тань суларснаас ойр ойрхон сэтгэл санаагаар унах явдал гарч болзошгүй. Настай хүмүүс хууч өвчнөө анхаарвал зохино. Сарын эхэнд мэргэжлийн эмчийн туслалцаа авах шаардлага гарч магадгүй. Өвчин удаашрах магадлалтай учир эмчийн зааврыг заавал биелүүлээрэй. Гадны хүн оролцсон нь хайр сэтгэлийн бат бэх харьцааг сүйтгэж чадахгүй. Харин өнгөцхөн харьцааг сарниулна. Таны эрч хүч энэ сард сулхан байгаа болохоор эрүүл мэндээ энхрийлүүштэй байна. Настай болон сул биетэй хүмүүсийн өвчин хүндэрч болох тул өвчний эхний шинж тэмдэг илрэх тохиолдолд эмчид хандсан нь дээр.



Мэлхий
(6/22-7/22)

Хань түнш, хамт ажиллагчийнхаа найдваргүй, шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. Алс хол явах аяллаар өөрийгөө бүү хязгаарла. Амралтаа ч аялж жуулчилж өнгөрөө. Мөргөл үйлдэхээр яв. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй гэдэгт бэлэн бай. Мөн энэ сард таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ. Тэр хүн хуучинсаг байр сууртай таны нэгэн хэвийн амьдралын хэв маягийг эрс өөрчлөнө.


Арслан
(7/23-8/22)

Сарын эхээр та өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Хэрэв алсын замд гарвал аюулгүй байдлаа дээд зэргээр ханга. Гэмтэл бэртлээс сэрэмжилж, аливааг дадлагажиж, туршиж үзсэний дараа хийх нь дээр. Энэ бол амжилттай ажиллах үндэс гэдгийг сана. Та гэр бүлээ орхигдуулахгүйгээр өөрийгөө ажилдаа зориулах хэрэгтэй. Одод туршилт хийх болон аль хэдийн шалгагдсан хуучин ажлаа хийхийг зөвлөж байна. Сарын турш өөрийн хариуцсан ажил хэргийн асуудалд шургуу хандаарай. Өөртөө байгаа сайн сайхан зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та сарын сүүлд таатай харилцаа, нэр төр олж авна.



Охин
(8/23-9/22)

Та жижиг сажиг суудлуудад байнга санаагаа зовоож гол чухал асуудлуудаас хөндийрэх болно. Ажил дээр өнгөрсөн жилийн асуудлууд сөхөгдөж бэрхшээл учруүлж магадгүй. Эдгээрийг шийдвэрлэснээр 4-р сард танд амжилт ирнэ. Ойр дотныхонтойгоо харьцаагаа бүү хүндрүүл. Өөрийн зөв байсан ч тэдэнд буулт хий. Бусадтай муудалцахгүйн тулд сарын 2-р хагаст харилцааныхаа хүрээг хязгаарла. Залуу хосууд гэр бүл болох асуудлаа хэдэн сараар тур хойшлуул. Энэ сард та эрүүл мэнд, тамир тэнхээ сул байна. Архаг өвчнүүд сэдэрч, хүчтэй хатгаа, хурц халдварт өвчин тусах магадлалтай. Даралттай, зүрх судасны өвчтэй хүмүүсийн бие тавгүйтэж магадгүй.



Жинлүүр
(9/23-10/22)

Энэ сарыг харилцан адилгүй гурван үе болгон хувааж болно Сарын эхний хагаст арилжаа наймаанд явж, шинэ харилцаа холбоо тогтоох, гэрээ хэлцэл байгуулах, холбоо харилцаагаа сайжруулахад тохиромжтой. Үүнээс гадна хуулийн таагүй асуудал үүсэх, арилжаа наймаанд явбал хүндрэл бэрхшээл тулгарах, худал таагүй мэдээллүүд хүлээн авах магадлалтай. Сарын хорьдоос хойш байдал сайжирч, асуудлууд ямар нэгэн аргаар шийдвэрлэгдэнэ. Санхүүгийн байдал ажил хэргийн түншүүд болон дотны хүмүүсээс шууд хамаарна. Зээллэг эсвэл ивээн тэтгэгчийн тусламж авч магадгүй. Банк бусад үйлдвэрлэлд оруулсан хөрөнгөөсөө багагүй нэмэлт ашиг авах болно. Арилжаа наймаанд явахаар бол гуравдугаар арав хоногт төлөвлөсөн нь өлзийтэй. Эмэгтэйчүүд хайртай хүнээ энхрий дотно хайраар бялхааж, гэр бүлдээ анхаарал халамж тавина. Тэд санхүүгийн талаар дотны хүнээсээ бүрэн хамааралтай байна. Хайрын харьцаа таны хүссэнээр болохгүй нь. Ажил ихтэй тул хайртдаа анхаарал халамж тавих нь багасна. Эрүүл мэндэд санаа зовних хэрэггүй. Гэвч санаа зовних зүйл их байгаа тул толгой өвдөх, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай.



Хилэнц
(10/23-11/21)

Энэ сар та өөрийн эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна. Өнгөрсөн сард таныг хайрладаг хэн нэгэнтэй муудалцсан бол эвлэрэхийг хичээ. Хайр дурлал ба уран бүтээлийн холбоо энэ өдөр тогтоосон бол дараа сарын эцэс хүртэл энэ харилцаа холбоо таныг бүлээцүүлэх болно. Сонирхотой аяллаар явсан өдрүуд олон байж аялал мартагдашгүй болж олон сарын турш эерэг эрч хүч энерги өгнө. Тиймээс энэ сар таны хувьд аялал амралт ажил хосолсон сар байх болно.


Нум
(11/22-12/21)

Түншүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Сурч дадаагүй үйл ажиллагаанаас тойрон гарч зайлсхий. Сүүлийн арав хоногт шуурга сөрөн явж байгаа мэт санагдавч энэ үед шантрахгүй байснаар харин ч их үр дүнд хүрч магадгүй. Удирдлагынхаа үүрэг даалгаварт хүндэтгэлтэй ханд. Хүмүүстэй харьцаж чаддаггүй байдал тань ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө. Энэ сард ажил ихтэй байх тул гэр бүлдээ цаг зав гаргаж амжихгүй. Эцэг эхтэйгээ харьцаа муудаж магадгүй тул харьцаагаа хэвийн хадгалахын тулд хичээ. Хүүхдүүдэд ч бас өөрийн амьдрал байдгийг ойлгож илүү их бие даасан байдал олго. Энэ сар хайр дурлалын хувьд хүчтэй сэтгэл хөдлөл, хурц мэдрэмжийн үе болно. Материаллаг хүндрэл л таныг сэтгэлээр унагаж чадах боловч ийм магадлал тун бага байна. Амьдралын буруу хэв зуршил таны эрүүл мэндийг доройтуулж магадгүй. Хэрүүл маргаан, түрэмгий авираас зайлсхий. Энэ нь золгүй явдалд орох магадлалыг өндөрсгөнө



Матар
(12/22-1/19)

Энэ сард аз жаргал таны үүдийг тогшиж, улмаар удаан хамт байх болно. Олон хүмүүс амьдралд өөрийн байр сууриа олно. Илүү ирээдүйтэй ажилд шилжих магадлалтай. Та оршин суугаа газраа соливол амьдралд эрс өөрчлөлт гарна. Гол хүндрэлтэй асуудлуудыг чинь шийдэж өгөх үнэнч туслагчид, хучирхэг ивээн тэтгэгчид гарч ирнэ. Материаллаг байдал өдрөөс өдөрт сайжирч сарын эцэст мөнгөтэй нэгэн болно. Гэр бүлийн уур амьсгал сайжирна. Хамаатнуудтайгаа асуудал үүсгэж болзошгүй. Хувийн амьдрал ч урагшилна. Энэ сард танилцах олон хүмүүсийн дунд таны хамгийн дотно цорын ганц хүн чинь болох хүн байна. Эрүүл мэнд их сайн байна. Гадаад байдал, зан ааш тань тун сайхан байх тул эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэл хайрыг хүлээнэ.



Хумх
(1/20-2/18)

Сарын эхний арав хоногт зорилгодоо хүрч найдвартай материаллаг суурьтай болно. Ажил хэрэгч хүмүүс ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилнэ. Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн хийснээс хамт ажиллагсадтайгаа сарын дунд хүртэл харьцаа тааруу байна. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Арилжаа наймаанд явбал амжилттай байна. Хувийн амьдрал тийм ч таатай бус. Ойр дотнынхонтойгоо хэруул маргаанд орж болзошгуй. Хосуудын харьцаанд гэр бүлийн ахмад гишүүдээс шалтгаалсан тур зуурын салалт болж магадгүй. Энэ бзх таагзй байдал сарын дунд үеэс хэвийн болно. Эрүүл мэнд сайн. Хэт зөрүү, уур уцаартай байдлаас сэттэл зүйн тогтворгүй байдал үүсч болзошгүй.



Загас
(2/19-3/20)

Сарын эхээр муу санаатны хов жив, хууран мэхлэлтээс болж хайртай хүнтэйгээ зөрчилдөхөөс болгоомжил. Бие барихад хүнд хэцүү байх тул хайртайгаа муудалцахад хүрвэл харилцан ярилцаж учраа олох нь зүйтэй. Үйл явдлыг бүү хурцдуул, уурлаж бухимдсан байдлаас чухал шийдвэр бүү гарга. Гэр бүлдээ гарсан үймээнийг сөрөн зогсоход хэцүү байх болно. Гэсэн ч та хүч хэрэглэж хэрэггүй. Эрүүл мэндийи хувьд цус төлжүүлэх эрхтэн, элэг өвдөх нигууртай байна. Хэт ядрах, мэдрэлийн ядаргаа тусах. Нүд өвдөх зовиур илрэх бололтой. Та холын аянд гарах хэрэггүй. Харин амралтад явж агаарт зугаалах, биеийн хүчний ажил эрхлэхэд буруудахгүй. Та бүхэн шинэ төсөл барьж авах хэрэггүй. Мөн ажил төрлийн маргаан хэлэлцээнд өөрийн зөвийг ойлгуупж, батлах гэсний хэрэггүй. Мөнгөний эргэлт хурдан аливаа ажилд та татагдах болно. Хулгайд юмаа алдах, дээрэмдүүлэх, оновчгүй зүйл худалдан авахаас болгоомжил


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2863544/036/trackback

anuya

2010.04.08 16:36:40
*.214.209.214

4 sariin zurhaig oruulaad ogooch .......emoticon

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
» 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청