Бичлэгийн тоо 26

2009 оны 12-р сар

Уншсан 13335 vote 0 2009.12.03 19:10:06

Хонь
(3/21-4/19)

Томоохон төрлийн худалдаа наймаа хийж болохгүй ингэснээр та санхүүгийн хямралд өртөж мэднэ. Эрчүүд өөрт байгаа бүхий л хүч бололцоогоо нээн харуулах таатай боломж гарч байна. Гэнэтийн таагүй мэдээ сонсож магадгүй гэхдээ энэ нь хуурамж байх болно. Олон хүн цугларсан болон олон нийтийн газар очихгүй байсан нь дээр. Аливаа зүйлд анхаарал болгоомжтой хандаж аливаа эрсдэлээс болгоомжлох хэрэгтэй. Хайр дурлалын асуудал дээр та туршлага дутах ба найз нөхдийн зөвлөгөөг дагах хэрэггүй.



Үхэр
(4/20-5/20)

Таныг аз турших тул ямар ч ажилыг зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй. Таны хийхээр төлөвлөсөн ажлууд асар их хүч хөдөлмөрөөр бүтэх болно. Ямар ч ажил үйл эхлэн хийхэд бүтэмжтэй байх ч хэт үрэлгэн загнавал хамаг мөнгөө салхинд хийсгэх болно. Найз нөхөд болон ойр дотны хүмүүсийнхээ тусламжинд татгалзах хэрэггүй. Танд итгэдэг сайн сайхныг хүсэгчидийн зөвлөгөө дэмжлэг хэзээд хэрэг болно. Ханийн халамж анхаарал таны алжаал ядаргаагаа тайлахад туслах болно. Санамсаргүй шинэ танил эсвэл таны бүдүүлэг харьцаа цаашдын ажил хэргийг баллаж мэднэ.



Хамтатгах
(5/21-6/21)

Хайртдаа үнэнч байж ухаалаг шийдвэр гарга. Сарын эхээр санхүүгийн байдал жаахан муудах тул та аль болох үргүй зардал гаргахгүй байхыг хичээгээрэй. Таны зүрх сэтгэлээсээ ханддаг байдал, ажиллах чадвар чинь өөрийн үр шимээ авчирна. Хосын харилцаанд асуудал үүснэ. Энэ нь таны амьдралд гарч ирсэн шинэ танил, харилцаагаа тэлэх гэсэн эрэгтэй ихрийнхэний үйлдлээс үүдэлтэй юм. Тиймд хайртдаа үнэнч байж, ухаалаг шийдвэр гарга. Хууль бус үйлдэл хийж азаа үзэх шаардлагагүй. Гэр ахуйн ажлууд романтик сэтгэлгээ, өөрчлөлтийг хүлээсэн бодолтой чинь хослон хэрэгжинэ. Эхний сэтгэгдэл бүр амжилт олдоггүй, тэс ондоо үр дагаварт хүрэхийг анхаарч бэлэн бай.



Мэлхий
(6/22-7/22)

Шинэ танилтай болох боловч хайр сэтгэлийн харьцаанд орох гэж яарах хэрэггүй. Таатай биш үр дагавартай байх болно. Ганц бие адал явдал хайсан хүн эсрэг хүйсийн хүнийхээ анхаарлыг татна. Ажилдаа идэвх гарган хуучин ажлаа дуусгаж шинийг эхлэхэд тохиромжтой. Ажил хэрэг уран бүтээл бүтэлгүйтэж таны урам хугарна. Та бардам зангаа татаж найз нөхөд хамаатан садныхаа тусламж дэмжлэгийг авахаасаа татгалзах хэрэггүй. Тэгж чадвал та аливаа хүнд байдлаас амархан гарах болно.



Арслан
(7/23-8/22)

Аятайхан санал, ашигтай захиалга хүлээж авна. Та хаана ч амжилтанд хүрч чадах тул ямар ч ажлаас шантралгүй зоригтой барьж ав. Гэнэтийн танил болон таны нийтэч шинж чанар цаашдын тань санхүүгийн амжилтанд нөлөө үзүүлнэ. Орлогын нэмэлт эх үүсвэр олох, эсвэл ажлын шинэ хэлбэрт шилжихэд амжилттай бай болно. Аливаа баяр цэнгэл гээд өмнөх ажлаа цалгардуулж болохгүй. Та эхэлсэн л бол дуусгах хэрэгтэй. Урьдчилж бодоогүй зардал гэрийн төсөвт гарч ирнэ.



Охин
(8/23-9/22)

Материаллаг байдлаа дээшлүүлэхийн тулд бүх боломжоо ашигла. Ажлын эрч хүчтэй ажиллах нь танд цаашдын амжилтанд нөлөөлөх болно. Амжилтын гол үндэс нь таны ойр болоод холын хүрээлэл байх болно. Аливаа ажилд ер бусын, хэвшмэл бус аргаар хандсанаар өндөр амжилтад хүрнэ.Танд ажил хэргийн ашигтай санал ирнэ. Та үүнээс битгий татгалзаарай. Ихээхэн орлого орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Шинэ үйл ажиллагааны салбарыг хайх, түншээ солих гэсний хэрэггүй гэж од гаригс зөвлөж байна. Гэнэтийн учрал тохиож болзошгүй.



Жинлүүр
(9/23-10/22)

Худалдаа наймааны тал дээр алдаа гарч санхүүгийн гарз хохирол учирч мэдэх тул сэтгэл санаагаа аль болох өөдрөг байлгахыг хичээ. Хамтрагчтайгаа харьцах харьцаа таатай байх болно. Гэр бүлийн хооронд аливаа зүйл сайхан байх болно. Гэхдээ та түүнийгээ хайр энхрийллээрээ дутаахгүй байхыг санаарай. Ажил дээрх ажилаа түр хойш тавьж гэр бүлдээ анхаарал хандуулаарай. Хувийн амьдралд шийдвэрлэх чухал асуудлууд гарч ирэх тул цаг алдалгүй шийдвэрлэ. Мөн өнгөрсөн болон одоо хийж байгаа ажлуудын талаар сайтар тунгаан бодож дүгнэлт хий.



Хилэнц
(10/23-11/21)

Амьдралын эрч хүч буурсны улмаас ядран эрсдэлтэй алхам хийх магадлалтай тул анхааралтай бай. Зохион бүтээх чадвар, уран сэтгэмжээ илрүүл. Янз бүрийн салбарт авъяас чадвараа сорьж үз. Үйл ажиллагааныхаа шинэ нөхцөл байдлыг дүгнэж цэгнэх, хуучин харилцаа холбоогоо сэргээн бэхжүүлэх, дотны хүмүүстээ туслахад тохирсон сайхан үе. Эртний бодсон зүйлээ хэрэгжүүлэх боломж гарна. Гэхдээ яаран чухал шийдвэр гаргах хэрэггүй. Аливаа эрдэлтэй бизнест хөл тавихаас зайлсхий.



Нум
(11/22-12/21)

Төрийн дээд байгууллагад хандахад тохиромжтой. Төрийн дээд байгууллагад хандахад тохиромжтой. Оюуны хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай. Хувийн амьдрал, ажил дээрээ нилээн том таатай өөрчлөлт хийх мэдээ хүлээн авч магадгүй. Таны сэргэлэн зан чанар, үйл явдлыг эрс хатуу дүгнэсэн дүгнэлт тань гэнэтийн мэдээ адал явдал, өвөрмөц нөхцөл байдлыг давахад тусална. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Үйл ажиллагааныхаа хэтийн төлөвийг өргөжүүлэх, орлогын эх үүсвэр нээх арга зам гарч ирнэ. Яаруу сандруу зан, буруу дүгнэж бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд саад болно.



Матар
(12/22-1/19)

Та тохилдсон асуудлаа шийдвэрлэх эсвэл албан тушаал ахихад хамаг хүч чадлаа дайчлах хэрэгтэй. Санхүүгийн байдал дээшлэх эсвэл ашигтай санал хүлээн авах болно. Худалдаа наймаа ажилттай болж ашиг орлого нэмэгдэнэ. Мөнгө олох шинэ эх үүсвэр олох санаа төрнө. Та хайр сэтгэлийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Хуучин холбоо дахин сэргэж болзошгүй. Хувь заяа ганц бие хүмүүсийг ивээлдээ авах болно. . Бүтээлч үйл ажиллагаа сонирхолтой зүйлээрээ оролдох нь таны дотоод ертөнцийг нээж эсвэл мөнгө олох давхар ажил болно.



Хумх
(1/20-2/18)

Гэнэтийн өөрчлөлт гарна. Найз нөхдийн болон эрх мэдэлтэй хүний тусламжтайгаар ирээдүйд амжилтанд хүрэх ажлын эхлэл тавигдана. Бусад хүмүүсийг татаж өөрийнхөө төлөвлөгөө төсөлд оруулсан тохиолдолд таныг амжилт хүлээж байгаа тул идэвхийлэн ажиллах хэрэгтэй. Жижиг сажиг ялихгүй зүйлд анхаарлаа сатааралгүй өмнөх ажилдаа анхаарлаа төвлөрүүлэн хий. Амжилт ойрхон байна. Гэр бүлийн байдал тайван амгалан таатай сайхан байна.



Загас
(2/19-3/20)

Ажлын зүг чигээ тодорхойлон, хамтрагч нарынхаа хэр найдвартайг үнэлэхийг од гаригс зөвлөж байна. Мөнгө олох эх үүсвэрийг идэвхтэй хай, гэхдээ эргэлзээтэй саналаас татгалз. Бүхий л амьдралынхаа туршид мөрөөдөж явсан чинь бүтээгүй ч гэсэн та өнөөдөр хувийн асуудлаа шийдэн аз жаргалтай байна. Хэрэв та болж байгаа үйл явдлын бодит байдалд үндэслэн үйл ажиллагаагаа явуулж чадвал танд амжилт, хүндлэл гарцаагүй ирнэ. Хувийн амьдралдаа яаран шийд гаргах хэрэггүй.


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2487473/705/trackback

tuslaach nadaa

2009.12.16 15:49:19
*.131.42.155

nadad tuslah shan setgeltei mongolchuud bn uu solongos heltei bas gadaad ajilchidiin asuudliig shiiddeg hvn baival yaraltai tuslaach dee guij bn

tuk

2009.12.23 14:13:21
*.145.161.68

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
» 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청