Бичлэгийн тоо 26

2009 оны 10-р сар

Уншсан 17235 vote 0 2009.10.05 10:54:29
009 оны 10-р сар

Хонь
(3/21-4/19)

Эрчүүдийн сэтгэл санааг тогтворгүй байна. Тэд сэтгэл санаагаа аль болох төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа зөрчилдж болзошгүй байгааг анхааруулж байна. Мөн гэнэтийн таагүй мэдээ, эсвэл таагүй учрал тохиолдож магадгүй. Хайр дурлалын хувьд шинэ харилцаанд болгоомжтой хандахгүй бол хууртаж магадгүй. Албан тушаал ахих эсвэл зорьсондоо хүрэхэд маш том саад тулгарна.

 

Үхэр
(4/20-5/20)

Сэтгэл зүйн уян хатан байдал хүмүүст сайхан сэтгэлээр хандах хандлага, санхүүгийн байдал дээшлэх болон ирээдүйд нэр хүнд өсөх албан тушаал ахих нэг үндэс суурийг тавихад тусална. Уулзалт ажил хэргийн яриа хэлэлцээр амжилттай болж ашиг орлог авчрах боловч хайр сэтгэлийн харилцаанд таагүй байх тул сэтгэлийн хөдөлгөөнөө хянах нь зүйтэй. Томоохон худалдан авалт, арилжаа наймаа ашиг авчирна. Эрчүүдэд эмэгтэй хүнтэй харилцан ярилцах нь өөрийн хүчинд итгэж, сэтгэлийн дарамтаас гарахад тусална. Гэвч учирсан бүсгүйтэйгээ харьцаагаа хурдан таслахаас болгоомжилох хэрэгтэй.


Хамтатгах
(5/21-6/21)

Амжилт зөвхөн танаас шалтгаална. Амжилт зөвхөн танаас шалтгаална. Өөдрөг сэтгэлгээтэй бай. Ирээдүйд орлого ашиг өгөх шинэ түнштэй холбоо тогтооход сайн. Юу ч хийсэн таныг амжилт хүлээж байна. Хамт олны ажил үйлс амжилттай байна. Хэрэв бэрхшээл гарвал ойрын хүнээсээ тусламж хүсээрэй. Худалдаа наймаа хийх, том эд зүйл худалдан авахдаа бүх эрсдлийг бодолцож байж шийд. Энэ жилийн үйл явдлыг хянан дүгнэж үзэх хэрэгтэй. Таныг хүлээж байгаа боломжууд хүнд байдлаас гарахад тань тусална.

 

Мэлхий
(6/22-7/22)

Шинэ танилаас болгоомжилох хэрэгтэй. Шинэ холбоо ирээдүйд маш олон тоогүй явдлыг дагуулна. Ямар ч ажил хийхдээ болгоомжтой. Хянуур байгаарай. Санамсаргүй азгүй явдалд орооцолдож байр суурь доошилно. Үг хэл үйл хөдлөлөө хяна. Ажил хэргийн ашигтай санал хүлээн авна. Мэдээллийг сайн судалж, яаруу шийдэхээс зайлсхий. Уран бүтээлийн мэргэжилтэй хүмүүс санаагаа амьдралд хэрэгжүүлж чадна. Уран бүтээлчид боломжоо нээж чадна. Нийгэм санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломжийг битгий алд.

 

Арслан
(7/23-8/22)

Таны хайр дурлал, янаг амрагийн холбоо таныг өөртөө итгэлтэй болгоно. Та өөрийн стиль хэв маяг, амьдралыг үзэх өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой. Ажил дээрээ ямар нэгэн алдаа гаргахаас сэрэмжил. Та өөрийн үйлдэлдээ хянуур болгоомжтой байхгүй бол энэ өдөр таны хувьд таагүй байх болно. Аливаа ажил хүч, чармайлт шаардах мөртлөө хүссэн үр дүнд хүрэхгүй.


Охин
(8/23-9/22)

Та хуучин төлөвлөгөө болон ажилдаа, гадна холбоондоо дүгнэлт хийх таатай өдөр ирнэ. Шинэ түншүүдтэй харьцахад амжилтгүй боловч найз нөхөд, ойрын хүн чинь үнэтэй зөвлөгөө өгнө. Таны ажил алба, эрүүл мэндэд тань нөлөөлөхүйц үйл явдал болно. Таны амьдралын эрч хүч нэмэгдэж, та юмс байдлын утга санааг хялбархан ойлгож, үнэлэх болно. Гэхдээ өөрийгөө хэт сэтгэл хангалуун байлгах нь бусадтай харьцах харилцааг хүндрүүлнэ. Санхүүгийн дэвшилтэнд таатай байдлыг одод амлаж байна. Идэвх зүтгэлээ алдахгүй байж, тусламжаас бүү татгалз. Итгэлтэй хүмүүсийн зөвлөмж, тусламж ирнэ.

 

Жинлүүр
(9/23-10/22)

Удирдлага дэд байгууллагадаа хандахад тохиромжтой. Сэргэг санаа төрж орлогын шинэ эх үүсвэртэй болно. Хувийн амьдралд хайр энхрийлэл ноёрхоно. Удирдлага дэд байгууллагадаа хандахад тохиромжтой. Санхүүгийн асуудлаа шийдэж идэвхтэй хөдөлмөрлөх өдөр. Үдээс өмнө та олон салбарт амжилт гаргаж чадна. Эмэгтэйчүүд оюун ухаан хүмүүжил боловсролынхоо бүх чадамжийг гаргаж чадах ч сэтгэлийн хөдөлгөөн шаардсан ажил хийхгүй байхыг зөвлөж байна. Мөн тэд өөрийн сэтгэл булаах чадвараа, өөртөө итгэх итгэлээ дээшлүүлж шинэ хамтрагч эрэхэд хүрнэ.


Хилэнц
(10/23-11/21)

Ажлын санал хүлээн авч эхэлсэн ажлаа дуусгах болно. Тавьсан зорилгоо биелүүлэх, шинэ ажлын байранд шилжихэд саад учрах бололтой. Гэнэтийн мэдээ гэнэтийн уулзалт таныг стресст оруулж бие тань муудахад хүргэнэ. Ажил хэргийн түнштэйгээ холбоо тогтоох нь сайн үр дагавар дагуулна. Эмэгтэйчүүдийг шинэ учрал хүлээж байна. Гэвч энэ учрал нь удаан үргэлжлэхгүй бололтой.


Нум
(11/22-12/21)

Бие лагшин муудаж болзошгүй. Ажлын идэвх зүтгэл самбаатай зан тань таны хүсч байсан үр дүнг өгөх болно. Амьдралын эрч хүч эрс буурснаас хэт ачаалалд автан ядаргаанд хүрэх бололтой. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлт гарснаар амьдралд итгэх итгэлгүй болж мэднэ. Шинэ төлөвлөгөө найдлага тань хэрэгжихгүй байж болзошгүй. Бизнес тань таны хүсч байсан ашиг авчрахгүй бололтой. Аялал зугаалга хойшлох болно.Сэтгэл хөдлөлөө барихыг хичээ. Бие лагшин эрс муудаж болзошгүй. Аливаа зүйлд сэтгэл хангалуун байхыг эрхэмлэ.


Матар
(12/22-1/19)

Ажил дээрээ амжилт олно. Ажилдаа дур сонирхолтой гайхалтай ур чадвартай хүмүүс ажлынхаа үр шимийг амсана. Амьдралд тохиолдсон бэрхшээлийг ойр дотны болон итгэж найддаг хүнтэйгээ хуваалцаж даван туулахад хэрэг болохуйц үнэтэй зөвлөгөө авах нь зүйтэй. Хийж буй үйлдэлдээ хяналт тавих чадвар, нөхөрсөг, хүний эв олох авъяас, эелдэг зан төрөх эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж дурлуулах болно.

 

Хумх
(1/20-2/18)

Төлөвлөгөө хамтрагчдын холбоо, хувийн уулзалт амжилт авчран албан тушаал ахих, санхүүгийн амжилт гаргахын суурь болж өгнө. Санхүүгийн байдал тийм ч тогтвортой биш байна. Томоохон хөрөнгө оруулалт, худалдан авалт хийх огт хэрэггүй. Өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй байна. Биеийн хүчний эрсдэлтэй ажил хийхдээ болгоомжтой байгаарай.


Загас
(2/19-3/20)

Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгө, эсвэл хуучин асуудлынхаа шийдвэрийн тасалдлыг гүйцээ. Та ажил хэрэгтээ заншил болсон аргаар бус, шинэ сэтгэлгээгээр хандах нь илүү тустай. Бусадтай хамтран хийснээс, ганцаар бие даан ажиллах нь дээр. Хувь заяа тань таныг туршиж байна. Таны өөдрөг үзэл тань хүнд асуудлаас гарахад тусална. Эмэгтэйчүүдийг эргэн тойрныхонтойгоо болгоомжтой харьцахыг одод зөвлөж байна. Сарын дундуур санхүүгийн гачаалаас болж сэтгэл тайван бус байна.


gogo.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2279736/874/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
» 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청