Бичлэгийн тоо 26

2009 оны 09-р сар

Уншсан 15615 vote 0 2009.09.02 09:54:18
2009 оны 09-р сар

Хонь
(3/21-4/19)

Ямар ч эрсдэлтэй ажил хэрэг бүтэмжтэй байна. Ажлаа бүтээхдээ өөрийн зүрх сэтгэлээ чагнаж, харин хамт олныхоо дэмжлэг зөвлөгөөнд бүү найд. Санасандаа хүрэхийн тулд бүх хүч чадал, боломжоо дайчлах хэрэгтэй. Та өөрийн хийж байгаа үйлдэлдээ байнга хяналт тавьж байх хэрэгтэй. Таны тооцоолоогүй ямар нэгэн саад бэрхшээл тулгарч мэднэ. Түнштэйгээ харьцахдаа таатай уур амьсгалтай байх болно. Та хэт сэтгэлийн хөөрлөөр аливааг шийдвэрлэж болохгүй...



Үхэр
(4/20-5/20)

Хайр дурлал, романтик болзоонд ээлтэй байна. Хайр дурлалтайгаа учрах эсвэл хуучин харьцаагаа сэргээх боломжтой үе гэдгийг санах нь зүйтэй. тооцоолох эсвэл мэдээллийг буруу ойлгосноор ажил дээрээ хүнд байдалд орох буюу гэнэтийн алдагдалд орж болзошгүйг анхаар. Санхүүгийн байдал доройтох төлөвтэй. Та ажлынхаа нөхцөл байдлыг өөрчилж гаргасан алдаагаа засаж залруулж чадах бололтой. Эрч хүч ажил хэрэгч чанар таныг зохих үр дүнд хүргэнэ.



Хамтатгах
(5/21-6/21)

Санхүүгийн байдал сайжирна. Бусдын нөлөөнд бүү авт. Гэртээ ч, ажил дээрээ ч үзэл бодлоо хамгаал. Төлөвлөгдөөгүй зарлагаас болж таны хэтэвч нимгэрэх тул гамтай бай. Амжилтанд хүрэхийн тулд хүлээх болох нь. Цаашид харьцах хүмүүсийн нөлөө их байх учир тэдний хамааралд орж магад. Итгэл найдвар, өөдрөг үзлээ хадгал. Санхүүгийн байдал сайжрах магадлал өндөр байна. Эмэгтэйчүүд гоё сайхан адал явдалд тэмүүлсэний хэрэггүй. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул. Сэтгэл санааны ая тухтай байдлыг мэдрэх гэвэл гэр бүлтэйгээ хамт байсан нь дээр.



Мэлхий
(6/22-7/22)

Сэтгэлийн хэт хөөрөл автах хөндлөнгийн нөлөөнд автах магадлал их байна. Та өнгөрсөн хийсэн бүтээсэн зүйлээ эргэцүүлэн бодож цаашдын ажлын шинэ ашигтай төлөвлөгөө боловсруулахад таатай байна. Өөрийн хүрсэн амжилтын хилийг тогтоож, эзэлсэн байр сууриа бататгаж, таагүй хүмүүсийг өөртөө ойртуулахгүй байхыг хичээвэл ажил үйлс бүтэмжтэй байх болно.



Арслан
(7/23-8/22)

Хувийн амьдралаа зохиох аятай боломж олдож байна. Уран бүтээлч эрэл хайгуул хийх, туршилт сорилт явуулах, мэдээлэл авахад тааламжтай өдөр. Эртнээс хүсч мөрөөдсөн зүйлээ биелүүлж, гэнэтийн сайхан мэдээ сонсоно. Олон талт ажиллагааг хэрэгжүүлэх гэж зориг, эрмэлзэлтэй давшин орох нь өөрийн чинь эсрэг эргэж, бие лагшинд чинь сөргөөр нөлөөлж болзошгүй. Шинэ алба авч, ажлаа эхлэх таатай боломж бүрдэж урьдынхаас хоёр дахин илүү үр бүтээлтэй ажиллах болно. Таны хөдөлмөрч чанар, бусдад таалагдах зан байдал нь ажил хэргийн хүмүүстэй холбоо тогтооход амархан болгоно. Хувийн амьдралаа зохиох аятай боломж олдож байна.



Охин
(8/23-9/22)

Та дан ганц ажил гээд гүйгээд байвал танд амрах зав чөлөө олдохгүй. Тиймээс өөрөө өөртөө зав гаргаж хаяа ч болов амрах цаг гаргаж байхгүй бол ажлын амжилтанд чинь ч гэсэн сөргөөр нөлөөлөх болно. Таны идэвх зүтгэл, өөдрөг үзэл тань зарим асуудлыг шийдэхэд тус болно. Таныг сайн мэдээ, бэлэг хүлээж байна. Санхүүгийн өсөлт таныг хүлээж байна. Нээлт гаргах, том хөрөнгө оруулалт, худалдаа хийхэд тааламжтай. Хайртай хүнтэйгээ найрсаг, харилцан сэтгэл ханамжтай байх болно.



Жинлүүр
(9/23-10/22)

Олон зүйл нэгэн зэрэг шийдвэрлэх хэрэг гарах тул өөрийнхөө сайн сайхан чанарыг сонирхолдоо ашигла. Түргэн сэтгэж шинэлэг арга барилыг олсноор санхүүгийн амжилт гаргах нөхцөл бүрдэнэ. Хуучны холбоо харилцаагаа сэргээх, бататгах, ойр дотныхондоо туслахад тохиромжтой. Шинэ ивээн тэтгэгч хамтрагчтай болж, ойр дотныхон хамаатан садныхан тань томоохон дэмжлэг үзүүлнэ. Таны сэтгэл булаах чадвар нэмэгдэж, амжилтанд хүрэх замд тохиолдсон бүх саад тотгорыг давах боломж олдоно.



Хилэнц
(10/23-11/21)

Ажил хэргийн холбоо харилцаанд болгоомжтой хандаж аливаа бичиг баримттай ажиллахдаа сайтар няхуур байсан нь дээр. Та өнөөдөр түнштэйгээ харьцах өөрийн харьцаандаа шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Таны итгэмтгий, үйл явдлыг өөрийнхөөрөө ойлгодог зан чинь цаашид маш том асуудалд хүргэн мэднэ. Ямар нэгэн хамтын арга хэмжээнд анхааралтай хандахыг эрхэмлэ. Хайр дурлалын адал явдал бүтэл муутай байх болно. Мөн эрүүл мэнддээ анхаарвал зохино. Сарын эцсээр санхүүгийн байдал сайжирна.



Нум
(11/22-12/21)

Эртний учрал дахин сэргэнэ. Амжилт дэргэд чинь байгаа болохоор алдахгүй барьж ав. Шинэлэг санаа шинэ бодлогын тусламжтайгаар ажил хэргийн гэрээ хэлэлцээр амжилттай явуулах болно. Гэвч бодол санаагаа бусдад хэлэх хэрэггүй. Муу санаатан ашиглаж мэднэ. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах юм худалдан авах, эрсдэлтэй ажил явуулахад таатай өдөр. Таны санхүүгийн байдал томоохон худалдаа хийснээр дээшлэх болно. Аль хэдийнэ мартагдсан эртний учрал дахин сэргэж болзошгүй.



Матар
(12/22-1/19)

Санхүүгийн хямралд орох магадлалтай. Гэнэтийн мэдээ таныг өөрийн үйлдэлдээ хяналт тавих, ажлынхаа чиг хандлагыг өөрчлөхөд хүргэж болзошгүй. Хувь заяанд гарах гэнэтийн эргэлтэнд бэлтгэлтэй байхын тулд мэдрэмж, бодол санаагаа цэцэлж, үйлдлээ цэгнэ. Таны эрүүл мэнд, ааш зан дур булаам төрх байдал чинь тохиолдсон бүх бэрхшээлийг хялбархан даван туулахад тусална. Гэнэтийн мэдээ дотны хүмүүстэй харилцах харилцаанд нөлөөлөх эсвэл одоо хийж буй ажлын явц болон нийгэм дэх байр суурийг орвонгоор нь өөрчлөхөд хүргэж мэднэ.



Хумх
(1/20-2/18)

Хайртай хүмүүс харилцаагаа сэргээнэ. Хувийн харилцаанд ахиц гарах боловч мөнгөний асуудлыг шийдэхэд таагүй амар биш байх болно. Бүх зүйл зүй зохисто тогтвортой , үнэнч байх болно. Эрч хүч өндөр байна. Засвар хийх, шинэ зүйл эхлэх, биеийн тамираар хичээллэхэд тохиромжтой. Муу мэдээ сэтгэл зовоосон асуудал тулгарна. Хувь заяаны огцом эргэлт гарч магадгүй. Болгоомжтой байгаарай. Чухал шийдвэр гаргах хэрэггүй, удирдлага, хамт ажиллагсадтайгаа тайван харилцаж, зарчмын эсэргүүцэл, хэрүүл маргаанаас зайлсхий.



Загас
(2/19-3/20)

Хувийн амьдралд тань өөрчлөлт гарна. Хүүхдүүдийн тань сонирхол танаас анхаарал халамж, биечлэн оролцоог шаардана. Худалдаа наймааны ажилтай бол өөрийн хүчээ шинэ түншүүдтэй нэгтгэх хэрэгтэй. Улс төрийн албан хаагчдад энэ өдөр авъяас чадвараа харуулах шаардлага гарна. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй.


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2171033/336/trackback

watches replica

2011.06.24 16:22:17
*.153.73.78

hublot watches http://www.havewatches.org/ladies_watch.html watches online.

alexis

2011.06.24 16:22:44
*.153.73.78

breitling colt watches fake watches often keep these two features in the back of their fake watches REALITY APPLICATION ON ITS WEBSITE Recently a replica watch News Excellent Paul.

casaba

2011.06.24 16:24:39
*.153.73.78

fine watches replica watch introduction of the 116710LN and 116713LN models fake watches Swatch Their stainless steel aluminum wrist fake watches watches continue to find innovative methods of.

Ed Hardy clothing

2011.08.08 15:46:31
*.185.123.44

In this modern and fashionable society, people are pursuing for ed hardy cool, unique, stylish and innovative. Whether it is ed hardy australia or fashion accessories all means a lot for modern society of today. Same is the case with trendy looking Ed hardy clothing. When these are Ed hardy sale, the excitement just gets doubled.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5253
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6423
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9138
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8773
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8095
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8765
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15439
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14313
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28596
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13334
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17234
» 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15615
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21378
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19493
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18322
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18320
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19287
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30712
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18246
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18409
배너신청
자생병원

배너신청