Хонь (3/21-4/19) |
Таны өөдрөг үзэл, ажигч гярхайгаар занг ойр дотныхон нь бахархана. Та шинэ найз нөхөдтэй болж тэдэнтэй харьцсанаар дотоод ертөнц өргөжин тэлнэ. Хийж байгаа үйлдлээ зөв эсэхийг дахин нэг тунгаагаарай. Мөнгөний асуудлыг шийдэхэд амаргүй байна. Санхүүгийн ямар ч асуудал гарахгүй. Урлагийнхан илүү амжилттай байх болно. Таны зорьсноо биелүүлэх гэж зүтгэдэг, бүтээлч зан амжилт авчрах болно. Төлөвлөснөө биелүүлж, далд авъяасаа гаргаад үр дүнд нь баярлах болно.
|
Үхэр (4/20-5/20) |
Санхүүгийн ажиллагаанд амжилт олох боломжтой.Санхүүгийн ажиллагаанд амжилт олох боломжтой. Гэвч удаан хугацааны төлөвлөгөө боловсруулах хэрэггүй. Худалдаа арилжаа хийх, зардал гаргахдаа болгоомжтой хандаж, том юм худалдан авах, хүнд юм амлахаас болгоомжил. Хамтран ажиллагч, түншлэгч чинь хичнээн ашигтай санал тавьсан ч битгий хүлээж ав. Уужим ухаан, шударга зан, хариуцлагатай, зорилгодоо тууштай чадвар тань таны нэр нөлөө байр суурийг өсгөнө. Өөрийгөө хийж хүчрэхгүй ажлаар овоолох хэрэггүй. Ажил үүргээ оновчтой хуваарилаарай.
|
Хамтатгах (5/21-6/21) |
Сарын эхэн үе танаас нэлээд тэсвэр тэвчээр шаардсан сорьсон байдалтай байна. Хань ижилдээ хайртай хүндээ анхаарал халамжийг илүү их тавь. Дотны хүн тань таагүй байдлаас гарах сэтгэлээ сэргээхэд тань туслах болно. Эрч хүч бүтээлч сэтгэлгээ сексийн чадамж нэмэгдэнэ. Энэ бүхэн нь ялангуяа эрэгтэй ихрүүдэд илүү хамааралтай. Ашигтай ажилд хөрөнгө оруулсанаар нэлээд их хэмжээний ашиг орлогын үүд нээгдэнэ. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Ходоод гэдэсний хямралд өртөх магадлалатай байна. Тиймд хоол хүнсний хэрэглээндээ өндөр шаардлага тавьж эрүүл зөв хооллолтыг чухалчил. Сарын сүүлээр та бэртэж гэмтэхээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Үүний тулд туйлын сонор сэрэмжтэй бай.
|
Мэлхий (6/22-7/22) |
Өдөр тутмынхаа ажилд заншил болоогүй хэлбэрээр хандах, үйл хөдлөлдөө өвөрмөц маяг оруулах, санаа бодлоо эрс шулуун ойлгуулах зэрэг чинь бусдын гайхшралыг төрүүлж, ярианы сэдэв болно. Аль нэг санхүүгийн эх үүсвэрээс мөнгө орж ирэх юм уу, таны амьдралыг үндсээр нь өөрчлөх ямар нэг чухал мэдээ ирнэ. . Томоохон арилжаа наймааны төлөвлөгөөнд болгоомжтой ханд. Сүүлийн үед төлөвлөсөн худалдааны ажил, ашигтай гэрээгээ хэрэгжүүлэх болно. Таны дадлага туршлага амжилтын баталгаа юм.
|
Арслан (7/23-8/22) |
Будсадтай харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Бүсгүйчүүдийн хувьд эртний мөрөөдлөө биелүүлэх хувийн амьдралдаа амжилт гаргах бололтой. Тэд сексийн өндөр мэдрэмжээр дүүрэн байх болно. Эрчүүдийн хувьд таны хүн чанаргүй байдал үнэнч найзыгаа гомдооход хүргэх бололтой. Таны овчин зальтай зан чинь хүнтэй зөрчилдөхөд хүргэнэ. хувийн амьдралдаа урам хугарах бололтой. Та энэ бүгдээс гарахын тулд ганцаараа байж бүгдийг сайтар тунгаан бод. Гэр бүлийнхээ асуудлыг шийдвэрлэж дуусга. Бусадтай харьцахдаа анхаарал болгоомжтой бай.
|
Охин (8/23-9/22) |
Мэдрэмж уран сэтгэмж баяжиж, бодол санаа тодорхой болно. Ямар ч ажил төрөл эхлүүлсэн амжилт дагуулах болно. Таны санхүүд урьдаас тооцоолоогүй гэнэтийн зардал гарч санхүүгийн байдал хүндрэх болно. Та амьдралд тэвчээртэй хандаж, ухаанлаг байгаарай. Ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсож чадвал сайн байна. Инэгснээр хэсэг хугацаанд юунд ч санаа зовохгүйгээр сэтгэл санаа тайван амгалан байх болно. Хайр дурлалаас болж хэтэрхий хөөрч, дэвэрсэн сэтгэл сэтгэлийн хөөрлөө гаргаж болохгүй.
|
Жинлүүр (9/23-10/22) |
Хариуцсан ажилдаа амжилт гаргана. Та өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавь. Бизнесийн ажил хийх, худалдаа наймааны хэлэлцээр хийхэд амжилттай байна. Дээд албан тушаалтанд хандахад тохиромжтой өдөр. Таныг ажлын амжилт хүлээж байна. Өнөөдөр таны дотоод мөн чанар ойр тойрныхондоо илрэх бололтой. Аливаа асуудалд нухацтай хандаж, зөв шийдвэр гаргах нь чухал. Од эрхэс нэр алдарт хүрэх гэсэн хүсэл зорилгод тань тусална. Спортоор хичээллэх, найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг халуун дулаан уур амьсгалд өнгөрүүл. Хэл ам хэрүүл тэмцлээс аль болох хол бай.
|
Хилэнц (10/23-11/21) |
Албан тушаал ахина. Та сарын эхээр нэр хүнд олох, албан тушаал ахих зэрэг магна тэнийсэн мэдээ эсвэл маш их мөнгө орж ирэх ашигтай санал хүлээн авч магадгүй байна. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Өрсөлдөгчийн зөвлөгөө таныг эрсдэлд оруулж, амжилтанд чинь саад болж болзошгүй. Аливаа ажилд хянуур байж сайтар эргэцүүлэн бодож байвал ажил үйлс бүтэмжтэй байх болно. Гарч орж буй орлого зарлагаа сайтар тооцоолж байхгүй бол санхүүгийн хямралд орж болзошгүй. Сарын сүүлээр худалдаа наймаа хийхэд тохиромжтой. Төсвийн байгууллагад ажилладаг хүмүүс албан тушаал ахих боломжтой. Хайртай хосуудын хооронд үл итгэлцэл гарч сэтгэл хөрөх, эсвэл хэрүүл тэмцэл хийх бололтой.
|
Нум (11/22-12/21) |
Хайр дурлалд тааламжгүй. Бүтээлч үйл ажиллагаа явуулдаг хүмүүст амжилт олох үе юм. Тэдэнд шинэ санаа төрөх болно. Сарын эхээр санхүүгийн байдал тааруу байсан ч энэ байдал үргэлжилнэ. Та өөрийн ойр дотныхонтойгоо муудалцахаас болгоомжил. Мөн удирдлагуудын үгийг сөрөх өөрийнхөөрөө зүтгэх хэрэггүй. Сарын дундуур бизнес эрхлэгчдэд таатай байх болно. Тэд ашигтай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж ашиг орлого олох шинэ ажил эхлэх, төлөвлөгөө боловсруулна. Хайр дурлалын хувьд энэ сар тааламжгүй. Таны хайртай хүнийгээ хайрлах халамж анхаарлаа сулруулсанаар хосуудын хооронд үл ойлголцол үүснэ. Мөн хуучин харьцаа, хардалтаас болж хосуудын дунд таагүй харьцаа үүснэ.
|
Матар (12/22-1/19) |
Энэ сард Матарынхан гэрлэхэд маш таатай. Энэ сард ажлийн чадавхи өндөр шинэ ажил эхлэхэд таатай байна. Энэ сард матарынхан гэрлэхэд маш таатай байна. Сарын дунд үеэс эрч хүч нэмэгдсэнээр амьдралд таатай өөрчлөлт гарна. Харьцахад амар байж сэтгэл булаам байдал нэмэгдэн ер бусаар сэтгэсэнээр ирээдүйн амжилтын үндэс суурь тавигдана. Сарын сүүлээр дуу шуугиантай хамт олон дайллага зочдоос болж маргаан нулимс харилцан буруутгалд хүрч магадгүй. Сэтгэл санааны тогтвортой байдал тань амжилтын үндэс болно.
|
Хумх (1/20-2/18) |
Гэр бүл нууц амрагийнхаа нэгийг нь сонгох цаг. Энэ сард та удирдлагуудтайгаа нилээд хурцадмал харьцаатай байх нь. Удирдлагатайгаа ярилцах яаруу сандруу шийдвэр гаргах хийж байгаа зүйлдээ хайнга хандсанаас маш таагүй үр дүнд хүрч та өөрөө ч үүндээ итгэхэд хэцүү байдалд орно. Гэр бүл болон түншдээ худал амлалт өгөх бодлогогүй алхам хийвэл хожим харамсаад ч барахгүй хор уршиг авчирна. Гэр бүл үр хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавь. үгүй бол тэд танд гомдож буруу зүйлд татагдан орж болзошгүй. Ганц бие хумхууд шинэ танилтай болох бөгөөд аажимаар явсаар удаан хугацаанд дотносох магадлалтай. Худалдаа наймааны ажил бүтэмжгүй байна.
|
Загас (2/19-3/20) |
Загасныхан өөрийнхөө талаар сайхан мэдээ сонсоно. Өөрийнхөө дутагдалыг хүлээн зөвшөөрч хайртдаа хэтэрхий өндөр шаардлага бүү тавь. Хүүхдүүдтэйгээ сайн харилцаатай байж тэдэнтэйгээ үдшийг өнгөрөө. Сарын турш хүчтэй шинэ мэдлэг олох ба сэтгэл тайван эрх чөлөөтэй урам зориг дүүрэн байна. Эм загасууд эсрэг хүйстэнийхээ шохоорхлыг татаж олны анхаарлын төвд байна. Эрэгтэй загасууд харин биеийн хүчний ажил олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байвал сайн. Загасныхан өөрийнхөө талаар олон сайхан мэдээ сонсож сэтгэл баясна. Ойр дотныхонтойгоо ам мурийж магадлалтай тул болгоомжил.
| gogo-oos |
vancl vancl men vancl wholes