Бичлэгийн тоо 26

2009 оны 04-р сар

Уншсан 18323 vote 0 2009.04.08 16:16:14


Хонь
(3/21-4/19)

Санамсаргүй хэлсэн нэг л үг таны ойрын болон хамт ажилладаг хэн нэгнийг гомдоож мэдэх тул үг хэлээ цэгнэж бай. Сэтгэлийн хөдлөлөө дар. Удахгүй санхүүгийн хүндрэл учирч, сөрөг үйл явдлууд амьдралд тань тохиолдоно. Оюун ухааны уран зохиол уншиж, тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунга. Таны нэр хүндийг унагах үйл явдал болж магадгүй. Ямар нэгэн байдлаар таны хувь заяа шалтгаалдаг хүнтэй харьцдаг байдлаа эцэслэн шийд.


Үхэр
(4/20-5/20)

Шинэ танил, хайр дурлал таныг хүлээж байна. Та шинэ нөхцөлд зохицож, өөрийн зохион байгуулах чадварыг дайчилж, ажилдаа бүтээлч ханд. Арилжаа наймаанд идэвх гаргах хэрэггүй, өөрийн бололцоог үнэлэх, зөв шийдвэр гаргахад хэцүү байх болно. Шинэ танил, хайр дурлал таныг хүлээж байна. Таны санаа бодлыг бусад хүмүүс сонсох болно. Ойрын хүмүүсийн танд хандах хандлагад хайр, хүндэтгэл илүү их байна.

 

Хамтатгах
(5/21-6/21)

Туйлын романтик байна. Сарын эхээр ихрүүд нэлээд романтик байж романтик болзоогоор дүүрэн байх нь. . Нэлээд удаан хугацааны ажлын үр дүн гарна. цалин хөлсөө авах, ашигтай наймаа худалдаа гэх мэт нь таны санхүүгийн байдлыг эрс сайжируулна. Сарын дундуур ямар нэгэн харшилын гаралтай эсвэл арьс өнгөний өвчин тусах магадлал өндөр байна. Үр хүүхэдтэй ихрүүд тэдэндээ анхаарал хандуулаарай. Тэд буруу замаар будаа тээнэ гэдэг болж байх шиг байна. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх магадлалтай тул барихыг хичээ. Та улам урам зориг баяр бахдалтай байдлаараа ойр тойрны хүмүүсийн анхаарлыг татаж тэднийг тантай хамтарч ажиллахаас өөр аргагүй байдалд орж байгааг мэдрэх болно.


Мэлхий
(6/22-7/22)

Түншүүдтэй хамтран ажиллах, даргадаа хандахад амжилт гарна. Их хэмжээний хөрөнгө оруулалт бүхий санхүүгийн үйлдэл хийх, том зүйл худалдан авах гэж яарах хэрэггүй. Илүү зүйлийг хүсэлгүй, байгаа байдалдаа, амьдрал танд өгч байгаа зүйлд л сэтгэл хангалуун байхыг хичээ. Ажлаа оновчтой төлөвлөж хүчээ зөв хуваарилж чадвал тоогүй явдлаас зайлж чадна. Хурц ухаан, гайхамшигтай зөн билэг чинь танд зорилгодоо хүрэхэд тусална. Эмэгтэйчүүд амьдралынхаа төлөвлөгөөг дахин хянахгүй бол өмнө хийсэн алдаа төлөвлөөгүй зардал, хүндрэлтэй асуудлууд тулгарна.


Арслан
(7/23-8/22)

Ойр дотныхоо хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. өөртөө хэт ачаалал өгөх эрсдэлтэй ажлаас зайлсхий. Ажил хэргийн шинэ сонирхолтой танилтайгаа хайр дурлалын асуудал үүсгэнэ. Хамт олонтойгоо идэвхтэй ажиллах, хамтын үйл ажиллагаа явуулахад таатай. Өөртөө хэт их ачаалал өгөх, эрсдэлтэй ажлаас зайлсхий. Дарга удирдлага чинь таны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж магтан сайшаах болно. Эрүүл мэнддээ анхаарвал зохино.

 

Охин
(8/23-9/22)

Та хэн нэгэнтэй харьцахдаа болгоомжтой үг хэлээ бодож ярих хэрэгтэй. Энэ танаас урьд нь хэзээ ч гарч байгаагүй тэсвэр тэвчээр шаардах болно. Тэгэхгүй бол гадны хэн нэгэнтэй томоохон маргаан үүсж магадгүй шүү. Энэ сард нэлээдгүй таагүй үйл явдал тохиолдоно. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж тэдэнтэйгээ хамт байснаар та тайван амгалан байдлыг мэдрэх болно. Та өмнө төлөвлөж байсан ажилаа эхлүүлэхэд танд таатай үр дүнг өгөх болно. Эрч хүч, урам зоригоор өөдрөг байдлаараа ойр тойрны хүмүүстэйгээ улам дотно болж ажил төрлийн асуудлаа шийдэж байр суурь тань дээшлэх болно. Мөн та өөрийн хэт бардам зангаа дарахыг хичээ.


Жинлүүр
(9/23-10/22)

Худалдаа наймааны ажилд амжилт олно. Аялалд явах, ажил хэргийн шугамаар томилолтоор явахад таатай. Тайван амарч бодол санаагаа төвлөрүүлэхийг хичээ. Аливаа ажил хэрэг танаас маш их сонор сэрэмж шаардах болно. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийхдээ анхааралтай бай. Хувийн амьдрал болон ажил төрөл чинь бүгд хэвийн үргэлжилнэ. Секс харилцаа холбоо, хайр дурлалын амьдрал тань баяр хөөр, өөртөө итгэх итгэл, харилцан бие биенээ хүнлэх хүндлэл авчирна. Үр хүүхэд, хань ижилдээ анхаарал тавихгүй бол та тэднийг гомдоож байгаа нь тэр. Оюун санаа, мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт хий.

 

Хилэнц
(10/23-11/21)

Ойр дотныхондоо анхаарал халамж тавь. Таны хувьд энэ өдрүүдэд хөөцөлдсөн ажил төрөл тань төвөггүй бүтэх болно. Худалдаа наймаа эрхлэгчдэд ээлтэй. Хойшлуулсан ажилаа дуусгах, бүх сэтгэлийг чинь зовоож байсан асуудлыг нэг тийш нь болгох боломж тохиож байна. Сарын дундуур урьдчилан төлөвлөгдөөгүй зардалтай нэгэн адил олз омог ч гэнэт орж ирнэ. Тиймээс одод эрсдэлтэй ажил үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Энэ ордныхон шинээр үйл ажиллагаа явуулах, хэлэлцээр хийх, ажил хөөцөлдөхөд сайн. Амралтын өдрүүдийг ойгоор зугаалж цэвэр агаарт өнгөрөө. Сарын сүүлээр таны карьер өсгөх боломж гарна. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг зөгнөж байна. Зөв совин болон урьдчилан мэдрэх чадвар ашиг олоход тусална. Хэрэв та цагийг нь олж зогсоож чадвал эрсдэлтэй үйл хэрэг ч танд багагүй мөнгө авчирна.

 

Нум
(11/22-12/21)

Эрүүл мэнддээ анхаар. Таны сэтгэл тайван амгалах байх боловч арилжаа наймааны эрсдэл гарахаас болгоомжилж хянуур ханд. Гэнэтийн осол аваараас болгоомжил. Бэртэж гэмтэх аюултай. Удаан хугацаанд уулзалдаагүй найз нөхөд хамаатан садантайгаа уулзаж ярилцахад сайхан алжаал тайлагдана. Мөнгө санхүүгийн хувьд орлоготой байх боловч эргээд гарах зардал их байна. Хайртай хосуудын харилцаа бусдын атаархал төрүүлэм сайхан байна. Эхэлсэн ажилаа дуусгах болон өөрийн өмнө нь хийж бүтээсэн ажилаа эргэн харж дүгнэхэд таатай байна.


Матар
(12/22-1/19)

Удахгүй албан тушаал ахина.Эрүүл мэндээ бэхжүүлж хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Чанга хатуу зоригийг сорих сорилт тулгарч байна. Сарын дунд үед сансанаа гүйцэлдүүлэх шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Хүүхэддээ анхааралаа хандуул. Тэд таны алдагдсан энерги эрч хүчийг сэргээж өгнө. Та удахгүй албан тушаал ахина. Таны эрч хүч эргэн тойрныхонд эерэгээр нөлөөлнө. Сарын төгсгөлд ихэнх зүйлийг анхны оролдлогоороо бүтээж чадахгүй. Эрч хүч буурна. Идэвхитэй ажиллаад ядархаас өөр ямарч үр дүнд хүрэхгүй. Удаан хүлээсэн зүйлийн чинь хариу гарна.

 

Хумх
(1/20-2/18)

Энэ сард хайртай хүмүүсийн харьцаа туйлын романтик байна. Энэ сард та бусдын анхаарлын төвд байж таны гадаад үзэмж өөдрөг өнгөлөг байх болно. Та удирдлагуудтайгаа зөрчилдөж болзошгүй. Иймээс аль болох тайван тэвчээртэй байж удирдлагатайгаа зөрчилдөхгүй байхыг хичээ. Эс тэгвэл бодсон зүйлээ хэрэгжүүлэх албан тушаал ахихад тань саад болно. Хүнд хууртагдаж болох тул худалч муу хүмүүсээс хол бай. Хэн нэгэн хүн таны илэн далангүй байдлыг буруугаар ашиглахыг оролдож магад. Дотны хүнээ гомдоосон бол уучлал гуй. Хүүхдүүддээ цаг зав гарга.


Загас
(2/19-3/20)

Амжилтанд хүрэхийн тулд алгуур хөдлөж сууриа бөх тавь. Сарын эхээр од эрхэс танд өөрийн ивээлээ үзүүлнэ. Энэ үед нь амжиж хайрттайгаа учираа ололцон болзож, амжилтанд хүрэхийн тулд алгуур хөдлөж сууриа бөх тавих хэрэгтэй. Харилцан ойлголцож харилцаа холбоогоо тогтвортой болгоход дахин сайтар бодох шаардлагатай. Сарын дундуур чухал асуудлууд шийдэгдэж томоохон худалдаа хийнэ. Таныг ажил хэргийн болон хайр дурлалын учрал болзоо хүлээж байна. Сарын сүүлээр гэнэтийн таагүй явдлаас болж удирдлага болон найз нөхдийн дундах харьцаагаа эрс муутгахад хүргэж болзошгүй тул та урьд урьдийнхаасаа илүү биеэ барьж тэвчээртэй байхыг зөвлөж байна.


gogo.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1545276/154/trackback

Doudoune Moncler

2011.07.23 11:17:37
*.50.34.208

zjl3 I saw moncler coats Doudoune Moncler on everybody in California Moncler Soldes but by no means discovered Manteaux Moncler a store that Moncler Femme marketed them! i arrived Moncler Outlet household and searched Vente Privee Moncler the internet but Moncler Vente Privée there was no help. Does Vêtement Moncler anybody have any advice!

editha

2011.07.27 09:05:55
*.153.78.22

bedding collections comforter sets counterfeiting is such a huge kid bedding croscill bedding queen sheets masculine proportions but whose design still blue bedding sets that all you can do is pillow protectors king size bedding.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
» 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청