Бичлэгийн тоо 26

2009 оны 03-р сар

Уншсан 18321 vote 0 2009.03.02 10:18:58

Хонь
(3/21-4/19)

Хүслээ биелүүлж, эсрэг хүйстийхээ талаар мөрөөдөж байсан бүхэн тань бодит байдал болж болох юм. Ажил үйлсдээ уран бүтээлчээр ханддаг сэтгэлийн хөдөлгөөнтэй сэтгэл булаам, сайхан сэтгэлтэй болохоор тань бусадтай харьцах харьцаа үргэлж үр дүнтэй байдаг. Амжилтаас нь таны санхүүгийн байдал шалтгаалах асуудалд бүх анхаарлаа хандуул. Одоо алдсан зүйлээ ирээдүйд эргүүлж авах хэцүү. Аливаа хэрэгтэй хэрэггүй асуудалд оролцох хэрэггүй. Үг хэлээ цэгнэн байж жижиг маргаанд ч оролцохгүй байхыг сануулъя. Таагүй мэдээ сонсогдож болзошгүй боловч та эргэн тойрнхыхонтойгоо харьцаагаа сайжруулан бэхжүүлж чадна. Бүх төвөгтэй асуудлыг шударга шийдэж чадах эсэхээс таны амжилт шалтгаална.

 

Үхэр
(4/20-5/20)

Бүтээлч чанар, мэдрэмж, сексийн чадавхи тань дээшлэнэ. Тэвчээр, хөдөлмөрч чанар сөрөг хандлагыг бууруулах боловч ажил болгоныг чинь удирдлагын зүгээс сайшаан, ивээн тэтгэгч тусална гэж найдах хэрэггүй. Хуучин холбоо, тасарсан найз нөхөд тань эвлэрч уулзахаар таныг хайх болно. Сайхан сэтгэл гаргаж, харилцан буулт хийхийг хичээгээрэй. Бүх зүйл байрандаа очно. Гэр бүлийн харьцаа хүйтэн хөндий болж магадгүй. Хайр дурлалын харьцаа тэсвэр тэвчээрийг чинь шалгах болно.

 

Хамтатгах
(5/21-6/21)

Сарын эхээр бүх юм тийм ч таатай байж чадахгүй нь. Ер нь энэ сар танд эерэг сөрөг хоёр талтай байна. Зугаа цэнгэлд автаж, түр зуурын асуудлаар томоохон алдаа гаргах хэрэг байхгүйг санаарай. Хоол хүнсэндээ онцгой анхаарч сүү сүүн бүтээгдэхүүн жимс ногоог түлхүү хэрэглээрэй. Эмэгтэй ихрүүдийн хувьд хүнтэй танилцах гэнэтийн романтик явдал тохиолдоно. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Ажил хэргийн талаа рямарч холбоогүй хүмүүсийн зүгээс гэнэт мөнгө орж ирэх магадлалтай. Жаахан хүлээх л юм бол удаан хүлээсэн амжилтандаа хүрэх болно. Секс хайр дурлал хоёр эрс ялгаатай гэдгийг сайн ойлго.

 

Мэлхий
(6/22-7/22)

Гэр бүлтэйгээ амрах талаар ярилц. Сайн бодож боловсруулсан ажил заавал амжилтанд хүрнэ. Төсөвтөө анхаар. Цаг үеийн болон санхүүгийн тулгамдсан байдал гарч болзошгүй. Том зүйл худалдаж авах, өр өгөх, үнэт зүйлээ хаях гэх мэт урьдчилж бодоогүй зардалд нөөцтэй бай. Зүрх сэтгэлийн холбоотой сайхан аялал хүлээж байна. Өөрийн болон дотны хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарч магадгүй. Аливаад сонор сэрэмжтэй, болгоомжтой ханд. Азанд бүү итгэ. Бүх зүйл таны зоригоос шалтгаална.

 

Арслан
(7/23-8/22)

Таныг шинэ албан тушаал хүлээж байна. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө боловсруулах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой. Хэтэрхий чөлөөт байдлыг эрхэмлэсэнээс болж ойр дотныхон болон гэр бүлийнхээ дургүйцлийг хүргэж, хэрүүл маргаан, үл ойлголцох байдал хүргэнэ. Таны хурц ухаан, сайн чанар ухаалаг үзэл, бодол чинь таныг олон хүмүүсээр хүрээлүүлэх нь бололтой. Харилцагчийн тусламж, нийтлэг байдал, ур чадвар тань зөв шийдвэр гаргахад туслах бөгөөд ингэснээр таны санхүү огцом сайжирна.

 

Охин
(8/23-9/22)

Та ашиг авчрахгүй, таны ажилд саад болох зүйлсээр оролдох хэрэггүй. Аливаа зүйлд ухаантай хандаж, сайтар бодож төлөвлөж, тооцоолохыг анхааруулж байна. Аз туршсан зүйл битгий хий. Хайр дурлалын амьдралд таатай байх бөгөөд аз жаргал баяр хөөр авчирна. Хайртай хүнээ улам сайн хайрла, түүнд анхаарал халамж дутаахгүй цаг гарга. Та энэ сард уран бүтээл туурвихад маш тааламжтай байх болно. Хэн нэгний тусламжинд итгэлгүй өөртөө л найд.


Жинлүүр
(9/23-10/22)

Ганц бие хүмүүсийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Та эргэн тойрныхондоо эелдэг найрсаг ханд. Томоохон худалдаа наймаа хийх гэж яарсаны хэрэггүй. Таны үлбэгэр дорой байдал чинь ажилдаа амжилт гаргахад сөргөөр нөлөөлнө. Таны хэт их эрч хүч түнштэйгээ харьцахад саад учруулж, төлөвлөгөө өөрчлөхөд хүргэж болзошгүй. Ажил болон хувийн амьдралд тогтворгүй байдал үүснэ. Төсвийн байгууллагад ажилладаг хүмүүс тушаал дэвших сайхан боломжит өдөр ирэх болно.Тиймээс өөрийн бүтээлч чадвар, бүх нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Цэвэр агаар таны хувьд юунаас ч илүү гэдгийг анхаар. Өөрийгөө оюун санааны хувьд шинэ мэдээ, мэдээллээр цэнэглэ. Ганц бие хүмүүсийг сонирхолтой уулзалт хүлээж байна.

 

Хилэнц
(10/23-11/21)

Маш их эрч хүчийг өөрөөсөө мэдэрнэ. Энэ сард хилэнцийн ордныхонд санамсаргүй өөрчлөлтүүд гарна. Сарын эхээр тэд харж хайрлаж явдаг хүнээ өөрийн болгох боломж олдоно. Гэр орны асуудлууд толгой өвтгөж нэмэлт зардал гарч магадгүй тул эдийн засагтаа хяналт тавь. Сарын дундуур бүтээлч үйл ажиллагаа нэмэгдэж амжилтанд түлхэц өгнө. Аялаж жуулчлах, биеийн тамираар хичээллэх, үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийж магадгүй. Амьдралын шинэ үнэнийг өөрөө ухаарч юу чаддагаа харуулах боломж олдоно. Та бүхэн энэ сард урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй эрч хүчийг мэдрэх болно. Төлөвлөсөн ажил түнштэйгээ хийх уулзалт, хувийн уулзалт амжилттай байна. Албан тушаал ахих эсвэл санхүүгийн байлдаа дээшлүүлэхэд томоохон хөшүүрэг өгнө. Эрсдэлтэй алхамууд ч танд амжилт олгоно.


Нум
(11/22-12/21)

Таныг гэнэтийн бэлэг хүлээж байна. Сарын эхээр энэ ордныхон санаандаа нийцсэн ажил эхлэх болон захиалга хүлээж авах болно. Од эрхэс таныг эхэлсэнээ гүйцээхийг сануулж байна. Мөн таныг гэнэтийн бэлэг хүлээж байгаа ба сайхан мэдээ сонсох бололтой. Их үрэлгэн байх төлөвтэй тул арвилан хэмнэлт гаргах хэрэгтэйг сануулж байна. Сарын дундуур эмэгтэйчүүд өөрийн оюун ухаан, сэтгэхүйн чадамжийг гайхалтайгаар илтгэн харуулж чадах бөгөөд харин эрчүүд гэмтэж бэртэх, эрүүл мэнд доройтох магадлалтай тул сэрэмжлэхэд илүүдэхгүй. Ажил амьдралын чадамж буурах хандлагатай тул эрүүл агаарт унтаж амрах, бага санаа зовж, шинэ ногоо, жимс жимсгэнэ хоол хүнсэндээ түлхүү хэрэглэ. Энэ сард хайр дурлалын хувьд нэлээд ярвигтай асуудал үүснэ. Ганцаар болон хол газар явахаас зайлсхий. Од эрхэс таныг анхааралтай байхыг сануулж байна.

 

Матар
(12/22-1/19)

Анхны хайрттайгаа эсвэл эртний таалагддаг хүнтэйгээ уулзана. Матарынхан дотоод сэтгэлийнхээ юу хэлж байгааг сонсож муу ёр зөн билэг юу зөгнөж байгааг анхааралтай ажиглана. Анхны хайрттайгаа эсвэл эртний таалагддаг хүнтэйгээ уулзана. Сарын ихэнх өдрүүдийг ойр дотны болон хамт ажилладаг хүмүүстэйгээ учраа ололцход зарцуулна. Амьдралыг үзэх үзэл ертөнцийг харах хандлагыг тань сорьж байна. Оюун ухаан уран бүтээл бэлгийн чадавхи нэлээд сулрана.

 

Хумх
(1/20-2/18)

Шинэ сонирхолтой хүнтэй танилцан дотносоно. Энэ сард гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлж аливаа хэрүүл маргаанаас холуур байн. Ажил хэргийн болон хувин асуудлыг шийдвэрлэхдээ сэтгэлийн хөөрлөөр хандалгүй найз нөхөд болон настангуудын зөвөлгөөг дага. Хэрэв ингэж чадвал ажил хэрэг тань өөдрөг бүтэмжтэй байх болно. Мэдрэлийн ядаргаанд орж хууч өвчин сэдрэх аюултай тул эрүүл мэнддээ анхаарал тавь. Шинэ сонирхолтой хүнтэй танилцаж улмаар дотносоно. Шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж шинэ ажил албан тушаалд очих нь танд амжил ашиг орлогыг авчирна.

 

Загас
(2/19-3/20)

Өөрөөрөө байх дуртай загасныхан хэсэг хугацаанд ганцаараа бай. Өөрийн карьераа дээшлүүлэх эрэл хайгуул хийхэд тун таатай сар. Сарын эхэнд дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадвал амжил танд ойрхон байна. Ойр дотныхонтойгоо цагийг зугаатай өнгөрөөхийг хичээ. Сарын дундуур маш чухал шийдвэр гаргах үе тул анхаарал болгоомжтой байх нь илүүдэхгүй. Түншдээ хэт итгэсэнээс чухал ажлыг цалгардуулж удирдлагаасаа зэмлэл хүртэх нь. Сарын сүүлээр тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Өөрөөрөө байх дуртай өвөрмөц сэтгэлгээтэй загасныхан хэсэг хугацаанд ганцаараа байх нь дээр.

gogo.mn ees.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1361993/b14/trackback

oogii

2009.03.04 15:05:09
*.77.116.82

yag vnen heljee bayarllaa

profile

양&나

2009.03.13 17:46:56
*.130.34.203

thanksemoticon
profile

chups

2009.03.17 19:48:37
*.158.65.181

hey live`s nzaa chi mglclubiin admin te

taniltsay bulangiin chatiig hynadag u?

tend hun ordoggui chat bh hereg bn u?

hun ordog chatiig ni ustgaad hungui chat zarlal deer bgaal bhiin 1 bodoltsoj uzeech nzaa

profile

양&나

2009.04.07 11:35:48
*.130.34.65

4sariin zurhaigaa oruulaachee

monaco

2011.06.24 16:25:23
*.153.73.78

replica patek philippe watches fake watches analog Genuine Bvlgari Watches of these replicas replica watches more than just Bermuda shorts and replica watches discounts .Balenciaga Sexy.

Ed Hardy clothing

2011.08.08 15:47:15
*.185.123.44

In this modern and fashionable society, people are pursuing for ed hardy cool, unique, stylish and innovative. Whether it is ed hardy australia or fashion accessories all means a lot for modern society of today. Same is the case with trendy looking Ed hardy clothing. When these are Ed hardy sale, the excitement just gets doubled.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
» 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청