Бичлэгийн тоо 26

2009 оны 02-р сар

Уншсан 19288 vote 0 2009.02.03 16:27:22

Хонь
(3/21-4/19)

Хайртай хүнээс тань нухацтай санал ирнэ. Таныг зорилготойгоор хорлож магадгүй. Нэг их удалгүй ойрын ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажилдаа яаравчлан орсон нь дээр. Амжилттай байх болно. Ажил хэргийн уулзалт, танилцалт, бүтэн жилийн ажилаа төлөвлөхөд таатай байна. Та юмыг хурц мэдэрдэг тул алдахгүй. Удирдлагатайгаа учраа ололцох, хэн нэгэнд ямар нэг зүйлээр өртэй, хараат байхаас зайлсхий. Урьд нь найз нөхрөө гэж санаж байгаагүй хүн таныг ойлгож дэмжинэ. Сарын сүүлээр ажил амины уулзалт, чухал бичиг баримт хүлээж бана. Хайртай хүнээс тань нухацтай санал ирэх юм байна.

 

Үхэр
(4/20-5/20)

Аз туршсан ажил ашиг авч ирнэ. Чухал хүнтэй танилцаж эсвэл орлого оруулах нөхцөл байдал санамсаргүйгээр бий болж магадгүй. Аливаа эхлэл, аз туршсан ч гэсэн сайн үр дүн авчирна. Энэ ажил танд ашиг авч ирнэ. Төлөвлөгөөнд тань хөгжин дэвших өөр мөч ирж байна. Бүх ажлаа өөрөө хийнэ гэж бүү бод, гадны туслалцаа байх л болно. Хайр дурлалын адал явдалтай учрах буюу маш баяр хөөртэй уулзалт болно. Юу худалдаж авах, гэр орноо тохижуулахад сайн. Хувийн амьдралдаа өөрчлөлт оруулах гэж бүү яар, учир нь энэ хүрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Хамтатгах
(5/21-6/21)

Дээд шатны байгууллагаас дэмжлэг ирэх бололтой. Ажлын үр дүнгээ үзэж, баярлахдаа хамт олныхоо дунд байхыг хичээ. Нандин мөрөөдлөө биелүүлэх алтан боломж гарч ирнэ. Үүнийг алдаж болохгүй. Үр хүүхэдтэй холбоотой төлөвлөгөө чинь амжилттай бүтнэ. Мөнгө санхүүгийн байдал нэлээд сайжирна. Эмэгтэй ихрүүд илүү азтай байна. Эрэгтэй ихрүүдэд олз омог аажимаар нэмэгдэнэ. Сарын эхээр эрүүл мэнддээ анхаарал тавь. Амьсгалын замын өвчин тусах магадлал өндөр байгаа тул даарч хөрөхөөс сэргийл. Шинэ албан тушаалд очих эсвэл шинэ сонирхолтой ажилд орсоноор амьдралын удаан хугацааны төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарч ирнэ. Сарын сүүлийн долоо хоног хүндхэн өнгөрөх тул сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

 

Мэлхий
(6/22-7/22)

Идэвхтэй байж санаачлагыг гартаа ав. Шинэ түнш, ивээн тэтгэгчтэй болж ойр дотно хүмүүс садангууд тань туслалцаа үзүүлнэ. Амжилтанд хүрэхэд саад болж буй бүх саад тотгор чинь таны дур булаах хүчээр арилна. Идэвхтэй байж санаачлагыг гартаа авахыг хичээ. Зөн совин, далд мэдрэмжийн хүч их байна. Өмнө нь бодож байсан санаагаа ажил болго. Уйгагүй, шургуу зан, өөдрөг үзэл нааштай үр дүнд хүргэнэ. Шинэ санаа, шинэ хүмүүс танд шинэ боломж нээж, шинэ үйл ажиллагаа явуулах санал тавина. Хариуг нь өгөх гэж бүү яар.

 

Арслан
(7/23-8/22)

Бизнесийн болон ажил хэргийн уулзалт таагүй уур амьсгалаар төгсгөнө. Юм худалдан авахдаа болгоомжтой байх нь чухал. Та энэ өдөр эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлсэн нь дээр. Та ямар ч зүйл сонссон сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Та хэн нэгэн хүмүүстэй муудалцаж магадгүй тул танихгүй хүмүүстэй эелдэг болгоомжтой ханд. Амьдралын элдэв шуугиан таны амьдралыг үлбэгэр сул болгоно. Хамтрагчынхаа тухай элдэв таагүй мэдээ сонсоно. Энэ нь та хоёрын харьцах харьцааг хүндрүүлнэ. Мөн санхгүүгийн алдагдалд орж болзошгүй.

 

Охин
(8/23-9/22)

Төсвийн байгууллагат ажилладаг албан тушаал ахих боломж гарна. Та хийхийг хүссэн ажил төрөлдөө анхаарлаа хандуулан хийвэл сайн үр дүнтэй. Гэхдээ өдөр тутмын ажилаа умартах хэрэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох байдалд хүрнэ. Тэд таны хийж буй ажлыг сайтар ойлгохгүйд байгаа юм. Дотны хүмүүсдээ хайр халамж тавих боловч хангалтгүй санагдана. Тиймээс та гэр бүлээ бүрэн дүүрэн аз жаргалтай байлгахын тулд амьдралдаа зарим нэг өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарна.

 

Жинлүүр
(9/23-10/22)

Гэнэтийн төлөвлөгдөөгүй уулзалт таныг хүлээж байна. Энэ сард ажил хэргийн хамтрагч болон түнштэйгээ харьцах харьцаанд таагүй зүйл болно. Эрчүүд хоосон амлалт өгөх хэрэгггүй. Гэр бүлдээ тогтсон хэв журамтай бай. Хайртай хүндээ цаг зав гаргаж тайван амгалан бай. Сэтгэл хөдлөлөө дарж аливаа юмыг сайтар бодож нухацтай хандаж бай. Согтууруулах ундааны зүйлээс хол байсан нь дээр, Гэнэтийн төлөвлөөгүй уулзалт үдэшлэг зохионо. Бие эрхтэндээ анхаарал тавьж ядаж нэг удаа ч гэсэн эмнэлэгт оч.

 

Хилэнц
(10/23-11/21)

Энэ сар та олз омогтой байх болно. Сарын эхээр эмэгтэйчүүд өөрийн авьяас чадвараараа тодрон гарч ирж бусдад гайхагдана. Эрчүүд аялалд явахтай холбогдуулан бэлэг худалдан авснар санхүүгийн асуудалтай тулгарах магадлалтай. Энэ өдрүүдэд та заяаныхаа ханьтай учрах болно. Мөн хуучин харьцаагаа сэргээнэ. Сарын дундуур ажил ихтэй байна. Санхүүгийн байдал сайжирна. Та шинэ ажил амжилттай эхлэх болно. Таны гаргаж буй этгээд санаа үйлдэл бусдыг гайхшруулна. Сарын сүүлээр санхүүгийн хувьд тааламжтай байна. Энэ сард та олз омог арвин байх болно. Та дотны найз нөхөд хамаатан садантайгаа маргалдахаас болгоомжил. Мөн та шинэ хүнтэй танилцаж дотны найз ч болох болно.

 

Нум
(11/22-12/21)

Хайр дурлалд азтай байна. Сарын эхээр найз нөхдийн тусламж дэмжлэг, эрх мэдэл бүхий хүмүүсийн тусламжийг ав. Урьдны хайр дурлалын асуудлаас үүдэн гэр бүл, найз нөхдийн хооронд маргаан үүсэж болзошгүй тул сэрэмжтэй бай. Шинэ харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн хэлэлцээр хийхэд бүтэмжтэй байна. Сарын дундуур арилжаа наймаа эрхэлдэг хүмүүсд ээлтэй байна. Үймээн шуугиан хэрүүл тэмцлээс хол бай. Зөн совиндоо итгэ. Сарын сүүлээр шинэ санаа хүсэл мөрөөдлөө биелүүлж үүндээ сэтгэл хангалуун байх болно. Хайр дурлалд азтай байх бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж болохгүйг сана. Ямар ч үед алтан дунджийг баримтлах нь өлзийтэй. Эрчүүд өнөөдөр бүсгүйчүүдийн сонирхолыг татаж анхаарлын төвдө байх боловч одод хайр сэтгэлийн асуудалд орооцолдохгүй байхыг сануулж байна.

 

Матар
(12/22-1/19)

Хэт их ачаалалтай ажиллаа гээд сайн зүйл болохгүй харинч эрсдэл дагуулах нь. Шинэ сар танд таагүй эхлэх болно. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Сарын дунд үед хэт ачаалал авах нь эрсдэл учруулна. Сул талдаа автаж хуурамч амлалтанд итгэн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн нь ирээдүйн ажилд тань алдагдал авчирна. Амьдралд гэнэтийн эргэлт гарч шинэ мэдээ ирнэ. Хамтрагч хамт ажиллагсадынхаа зөвөлгөөг сонсох хэрэггүй. Өөрийн зөн билэгтэй найд. Та саруул ухаанаараа бүгдийг шийдэж чадна гэдэгтэй итгэ.

 

Хумх
(1/20-2/18)

Бодсоноо биелүүлэх боломж гарах сар. Хумхынхан сарын эхэнд амьдралын үзэл бодол зарчмаа хамгаалах бэлгийн эрч хүчээ дамжуулахыг бэлэгдэнэ. Эрч хүч тань нэмэгдэж бодсоноо биелүүлэх боломж гарна. Гэхдээ биелэшгүй том зорилтыг өмнөө тавих хэрэггүй. Эмэгтэй хумхынхны зөн билэг нэмэгдэж байдлыг бодитоор дүгнэн зөв шийдвэр гаргана. Сарын дунд үеэр хамтрагчдынхаа өөрийгөө үнэлэх сэтгэлийг нь хөндөж атаархал хардлага төрүүлэхгүйн тулд болгоомжтой харьцаарай. Сарын сүүлээр хумхынхны биеэ авч явах байдлыг өөрчлөх шинэ санаа төрж янз бүрийн ажил асуудлууд дээд зэргийн идэвх хөдөлмөрийн чадвартай байхыг шаардаж магадгүй.

 

Загас
(2/19-3/20)

Албан тушаал карьераа өсгөх боломж гарна. Сарын эхээр таны ажил амжилт доройтох хандлагатай. Хайрттайгаа зөрчилдөж магадгүй байна. Аливаад анхаарал болгоомжтой ханд. Албан тушаал карьераа өсгөх боломжтой үе ирж байна. Хувийн ажил хэрэгт амжилт гаргах магадлалтай ч мөнгөний асуудлаа шийдэхэд хүндрэл учирч тооцоолоогүй худалдан авалттай асуудал үүсч санхүүгийн байдалд муугаар нөлөөлж магадгүй. Сарын дундуур урьдчилан тооцоолж цагаа зөв хувиарлахыг зөвлөж байна. Та ойр дотныхоо хүмүүст ялангуяа хүүхдүүддээ анхаарал халамж тавь. Сарын сүүлээр эмэгтэй загасныхан нэмэлт орлогын эх үүсвэр хайж олоход эсвэл шинэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд таатайгаар нөлөөлнө. Санхүүгийн байдал тогтворгүй байгаа ч хэд хоногоос мөнгөтэй болно.

gogo.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1229102/d35/trackback

MiSHeeL_S

2009.02.07 01:24:21
*.127.194.235

tnx,

MiSHeeL
profile

양&나

2009.02.09 22:00:10
*.142.93.189

bayarlalaa bur nariivchlaad 7 7honogoor ni oruulj ogch boloh bolov uu
profile

baby girl

2009.02.21 19:15:02
*.129.107.102

thanks..unen bn shO.....kk

oogii

2009.02.27 11:51:55
*.169.93.105

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
» 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청