Бичлэгийн тоо 26

2009 оны өрнийн зурхай

Уншсан 30713 vote 0 2009.01.06 17:24:43

Хонь
2009 оны хонинуудын гол зорилго бол өнгөрсөн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хонинууд хайртай хvнтэйгээ дөрөвдvгээр сард уулзах магадлалтай.


Гэр бvл болоход есдvгээр сар хамгийн тохиромжтой. Эрvvл мэндийн хувьд тайван жил. Орчин vеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын төрлvvд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгvй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж мэднэ. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжvvлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедиц амжилтай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггvй. Санхvv, карьерын хувьд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгvй байсан ч амжилт таны одоогийн байр суурийг бататгана. Мөрийтэй тоглоом, санхvvгийн эргэлзээтэй vйл ажиллагаа, шарадлагагvй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зvйлvvдэд ч анхарал хандуул. Энэ нь танд амжилт авчирч магад.

Yхэр
Таны энэ жилийн гол зорилго бол идэвхтэй байх. Тэгвэл та атаархахгvй байхын аргагvй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Гэр бvлийн хувьд та хэдийгээр төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэгч боловч хvнд хэцvv өдөр тутмын ажлын дараа эргэн очдог хvн тань vгvй бол амьдрал утга учраа алдах мэт бодогддог болно. Эрvvл мэндийн хувьд энэ онд учрах ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Харин бодисын солилцоо, харшлаас сэрэмжил. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггvй. Гэхдээ хоёр нөхцөлийг сайтар анхаар. Хvйтэн уур амьсгалтай газар эрvvл мэндэд тань сөргөөр нөлөөлж мэднэ. Хоёрт, ганцаараа явсан нь дээр. Учир нь, амжилт ололтыг хамтрагч тань булаан авч таныг удирдлагын тань өмнө эвгvй байдалд оруулж мэднэ. Ажил мэргэжлийн хувьд олон чиглэлд амжилт олж, хувь заяаныхаа эзэн болно. Нэр хvнд, нөлөө, мэргэжлийн ур чадвар, материаллаг, сайн сайхан байдал өсөн бэхжинэ. Албан хаагчид тушаал ахиж, цалин нэмэгдэнэ. Хувь заяа таны тvрийвчийг байнга дvvргэх болно. Хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө гадна сугалаанд хожиж, буяны байгууллагууд тусламж орж ирж магадгvй.

Ихэр
2009 оны ихрvvдийн хувьд шинэ санаа, шинэ боломжуудыг хайж, тvvндээ хvрэх жил болно. Шударга байж хvмvvсийн анхаарлыг өөртөө татах гэж элдвээр оролдох хэрэггvй хэмээн одод танд зөвлөж байна. Ерөнхийдөө ашиг орлого тогтвортой, ажил хэрэг бvтэмжтэй байж ихрийнхэнд эерэг нөлөөтэй жил болж өнгөрнө. Зорилгодоо тууштай тэмvvлсэн ихрийнхэн амжилтад саадгvй хvрэх боломж дvvрэн угтаж байна. Өөрийнхөө мэдлэг чадвартаа найдаад урагшаа зоригтой яваарай. Энэ бvх юмаа баримталбал ирээдvйд таныг том боломж хvлээж байна. Хайр сэтгэлийн хувьд гэр бvлдээ цаг зав гаргаарай. Жилийн дунд vед нууцхан хайр сэтгэлд татагдаж болох ч өөрийн гэр бvл, хайр сэтгэлээ хамгаалан vлдэж чадна. Ихрийнхэн жилийн сvvлчээр хайртыгаа бурхан мэт тахина. Гэр бvлээ батжуулна. Тавдугаар сард ихрийн хийсэн ажил бvхэн саадгvй бvтэх учир томоохон ажил хэргийн төлөвлөгөөндөө энэ vеийг тодоор тэмдэглэ. Харин зургадугаар сард осол гэмтлээс болгоомжил. Анхаарах зvйл гэвэл жилийн аль ч vед тvншvvдтэйгээ муудалцахаас сэргийл. Хvмvvстэй харилцаж чаддаггvй байдал тань ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө. Ажилдаа хариуцлагатай ихрvvд албан тушаал ахих боломж бvрдэж мэднэ. Оныг ашиг орлого ихтэй vдэх болно. Эрvvл мэнддээ санаа тавьж, амин дэмлэг хоол хvнс хэрэглэх шаардлагатай.

Мэлхий
2009 онд мэлхийнхний гол зорилго тайван ажиллаж, зарлагаа орлогоосоо давуу-лахгvй байх, аливаа эрсдэлтэй аялалд явахгvй байхад оршино. Эрс өөрчлөлт битгий хий. Амлалтаа бvгдийг нь биелvvл. Энэ онд таны сэтгэлийг гонсойлгох цорын ганц зvйл бол хайртай хvмvvстэйгээ харилцах хөнгөмсөг найдваргvй харилцаа юм. Та гэр бvлтэй болж чадна. Хосуудын хайр дурлал өрсдийгөө золиосолж чадахаар тийм хязгааргvй байна. Танилуудынхаа хvрээг өргөсгө. Тэр хэлхээ холбооны хvчээр та илvv өндөр хvрээнд очино. Хvнд vед сайхан сэтгэлтэй хvмvvс, найз нөхөд, ойр дотныхон чинь тусална. Төлөвлөөгvй ихээхэн мөнгийг хамаатнууддаа зарцуулна. Амттанг бvv хэтрvvл. Илvvдэл жинтэй болж, бодисын солилцоо алдагдаж магадгvй. Идэвхтэй амрахыг зөвлөж байна. Гэхдээ аюултай адал явдалд бvv орооцолд. Жолооны ард цагийг бага өнгөрvvл. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч болгоомжтой бай. Бассейн, саун, фитнесс төвд оч. Дорнын бие хамгаалах урлаг, эсвэл йогоор хичээллэ. Албан тушаал дэвшихгvй боловч одоогийн байр сууриа бэхжvvлнэ. Хариуцлагатай ажил vvргээс бvv татгалз. Та тvvнийг хялбархаан хийж чадна. Их унш. Сурагч оюутнууд энэ онд авъяас билгээрээ гялалзана. Эцэг, эхчvvдэд сурган хvмvvжvvлэх авъяас илэрч, хvvхдvvдийнхээ ерөнхий хөгжил, сурлагад тусална. Их мөнгө зарж ашиггvй худалдаа хийхээс татгалз. II-VI сар хvртэл чухал гэрээ хэлэлцээр бvv байгуул. XI сард ашигтай гэрээ хэлэлцээр байгуулж чадна. IX сараас ашигтай гэрээ байгуулж чадна.

Арслан
Гол зорилго нь хийсэн ажлынхаа vр дvнг тооцох. Нөхцөл байдал, эргэн тойрны хvмvvс таны эсрэг байсан ч чин зорилгоо тодорхойлон тvvндээ хvрэх явдал юм. Болзошгvй хvндрэлvvд танд саад болж чадахгvй. Романтик харилцаа таны амьдралын хамгийн чухал хэсгvvдийн нэг байх болно. Ганц бие хvмvvс хайрттайгаа учирч амьдралаа зохионо. Арслангийнхан олны анхаарлын төвд байж энэ оныг баяр баясгалантай, сонирхолтой өнгөрөөнө. Хуучин тасарсан харилцаагаа сэргээхэд тохиромжтой. Эрvvл мэнд сайн байна. Зөвхөн хорт зуршлууд, сэтгэл санааны хэт ачаалал таны эрvvл мэндэд хvндрэл учруулна. Энэ нь осол гэмтэл, стресст оруулж болзошгvй. Улмаар зvрх судасны систем, элэг, толгой өвдөх зэрэг өвчин зовоож магад. Өвөл гэр бvлээрээ амарвал таатай. Арслангууд дээд сургуульд орж, цаашид энэ оны хvнд хэцvv vеvдэд таны найз нөхөд, хань болж чадах санаа нэгтнvvдтэйгээ танилцана. Ажил ихтэй байх нь. Энэ нь таатай vр дvн авч ирнэ. III-VII сард санхvvгийн хvндрэл учирна. Мэргэжлийн өсөлт болон материаллаг сайн сайхан байдалд тань саад хийх гэсэн дайснууд гарч ирнэ. Даатгал, эсвэл хуучин өр зээлтэй холбоотойгоор хууль зvйн асуудалд орооцолдоно. Санхvvгийн бодлогоо нарийвчлан боловсруулж, тvvнийгээ мөрдөж чадсан хvнийг амжилт ивээнэ.

Охин
Энэ онд та төрөл бvрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинэ зvйлд тэмvvлэх, байнга хөгжиж дэвжихийг гол зорилгоо болговол зохимжтой. Таны шаргуу, самбаатай байдал эцсийн дvнд томоохон амжилтад хvргэнэ. Хайр дурлал, охины эрч хvч, энерги байр баясгалангийн эх булаг юм. Энэ жил урьд жилээс илvv илvv тав тухтай, тохилог байна. Оны эхний хагаст гэртээ тавлаг байж, бvх асуудлаа хялбархан шийднэ. Урьдын гомдол мартагдана. Төрсөн гэрээ орхин тусдаа гарах боловч эцэг, эхтэйгээ нягт харилцаатай байна. Эрvvл мэнддээ жилийн турш анхаарал тавь. Цусаа цэвэршvvлж, элэг, арьсны өвчнөө эмчлvvл. Энэ онд ходоод гэдэсний өвчин тусах, гэдэсний хөндийд хагалгаа хийлгэх магадлалтай. Амралтын тухайд гадаадад явахын оронд байнгын оршин байдаг газартаа байвал өлзийтэй. Таны эхээр шинэ ажилд шилжиж цаашдын карьерээ өсгөнө. Мөнгөний хувьд зарим нэгэнд хэт харамч санагдавч тийм бус юм. Гэр бvл, дотны найзууддаа vнэтэй бэлэг бэлэглэхэд мөнгө хайрлахгvй тул хэт vрэлгэн зантай мэт санагдана. Оны эхний хагаст орлого бага тул хэмнэлтийн горимд шилж. Оны II хагаст эдийн засгийн байдал сайжирна. Томоохон худалдаа амжилттай болно. Бичиг баримт бvрдvvлэхдээ онцгой анхааралтай бай. Шинэ танилууд болон аяллын vед болгоомжтой бай. Хамаатнууд болон хөршvvдтэйгээ хуулийн ноцтой асуудалд орооцолдож магадгvй.

Жинлvvр
Жинлvvрийн ордныхон 2009 онд өөрийн сайн сайхан талууд, ололт амжилтаа харуулахад бvх боломжоо ашигла. Хэд хэдэн чиглэлд зэрэг ажиллаж эхэл. Хувь заяаны бэлэглэсэн нөөц бололцоог идэвхжvvлбэл чамгvй амжилтад хvрч чадна. Ингэж эс чадвал жижиг бизнес эрхлэгчдэд дампуурал ирэх магадлалтай. Албан хаагчид тушаал дэвшиж болзошгvй. Мөн жилийн II хагаст ажлаа солих хvсэл төрнө. Санхvvгийн байдал тогтвортой байх боловч III, V, VIII, XI саруудад ихээхэн мөнгө алдах, найз нөхөд, тvншvvдтэйгээ муудах хандлагатайг анхаар. Жинлvvрvvд төрөл садандаа маш их итгэдэг. Энэ нь заримдаа танд хохирол амсуулдгийг мартаж болохгvй. Заяаны ханиа хайж байгаа залуус хоёр дахь биеэ хаа нэгтээ ойрхон байгаа гэж мэдрэх vе. Олонхи нь энэ жил амьдрал ба бизнест зохицох чадвараа амьдрал дээр шалгана. Дотны хэн нэгнээсээ хагацаж магадгvй. Гэхдээ энэ нь тvvний нуруунаас зарим нэгэн ачаа салгах сайн талтай. Бат бөх гэр бvлийн харилцаа улам бэхжинэ. Yр хvvхдийнхээ амжилтаар бахархах болно. Эрvvл мэндийн хувьд сайн байх ч IX сард биеийн ерөнхий байдал, дархлааг сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэвэл сайн. Арилжаа наймаанд явбал хэн нэгэнд найдалгvй өөрөө нөхцөл байдлыг хянаж чадвал ашигтай байна. Жинлvvрийнхнийг алдар нэр, бvх нийтийн хvндэтгэл хvлээж байна.

Хилэнц
Хэрэв та төрөлхийн хөдөлмөрч чанар, цагаа олж ухаалаг шийдвэр гаргавал чадваруудаа зөв ашиглавал таны хувьд 2009 он туйлын амжилттай байх болно. Хайр дурлалын хувьд олон адал явдалтай учрах боловч хэтрvvлбэл тийм ч таатай бус. Гэр бvлийн хувьд туйлын тайван жил байх болно. Оны эхний хагаст шинэ байр худалдан авах буюу эсвэл байрны нөхцөлөө сайжруулж солино. Yvнийг хийхэд тийм ч төвөгтэй бус байна. Учир нь, эцэг эх, хамаатан саднууд тань туслах болно. Эрvvл мэндийн хувьд оношийг нь тогтооход хvнд өвчин, тэр дундаа элдэв хордлого, ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай. Амралтаа далайн эрэг дээр, эсвэл зөөлөн уур амьсгалтай орнуудад өнгөрөөвөл өвлийн сарынхаа эрч хvчийг олж авна. Мэргэжлийн салбарт тийм ч их амжилт хvлээгээд хэрэггvй л болов уу. Гэвч vл хөдлөх хөрөнгө, vйлчилгээний салбарт ажилладаг хилэнцийнхэн цэцэглэн хөгжих болно. Хувийн vйлдвэрлэл, vйлчилгээ шинээр эрхэлж буй хvмvvс их амжилттай байх болно. Та жилийн турш хамтран ажиллагч, эсвэл ивээн тэтгэгчээсээ материаллаг байдлын хувьд ихээхэн хамаарах боловч таны санхvvгийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. III, V сарын дунд, ба сvvл, VI сарын эхээр бизнес, ажил хэрэгтээ онцгой анхаар.

Нум
Нумынхны 2009 оны гол зорилго нь vр бvтээлчээр сэтгэх, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм. Нумынхан өөртөө итгэлтэй байвал санасан, эхэлсэн бvх ажил vйлс амжилттай бvтнэ. Тэвчээргvй, ялангуяа ямар ч төсөөлөлгvйгээр ажлаа эхлvvлэх нь бvтэлгvйтлийг дагуулна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хангалуун байх жил. Харилцаа тасарсан хосууд харилцаагаа сэргээж магадгvй. Нумынхны хувьд дотоод сэтгэлээ эрчимтэй шинэчилнэ. Олон хvний хувьд энэ жил хамгийн нандин хvсэл мөрөөдлөө биелvvлэх амжилттай жил байх болно. Энэ нь дvр төрхөө өөрчилж, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Yр хvvхдvvддээ орлогынхоо ихэнхийг зарцуулна. Эрvvл мэнд сайн, уулыг ч эргvvлэх хvчтэй байна. Нумынхан олонтой харилцах, аялах, зугаалах зэргээр дутмаг байдаг тул ядарч сульдах нь амархан байна. Зун эгзэгтэй vе ирэх бөгөөд болгоомжтой байж зөрчилдөөнөөс зайлсхийхгvй бол та хохирогч болж vлдэх магадлалтай байна. Олонхи нумууд оршин суух газраа солих, улмаар цагаачилж болзошгvй. Мэргэжлийн ажил хэрэг маш бvтэмжтэй. Санхvvгийн байдал бvрэн тогтвортой. Хэрэв өнгөрсөн vvрэг хариуцлага, тvнш болон хуучин ажилтай холбоотой асуудлыг нэгдvгээр сaрд шийдэж чадвал III, IV сард уран бvтээл цэцэглэн хөгжинө. Харин хоёр болон зургадугаар сард учрах бага ч атугай саад бэрхшээл нь санасан бодсон зvйлээ хэрэгжvvлэхэд багагvй төвөг удаж мэдэх нь.

Матар
Матруудын хувьд элбэг дэлбэг, тансаг байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Мөнгөтэй холбоотой бусад асуудлуудад маш болгоомжтой ханд. 2009 онд од гарагс шударга, хичээнгvй матруудад тусална. Тэднийг ажлын шинэ амжилт хvлээж байна. Матрууд өөрийн идэвх зvтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхшруулна. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхэлж, ажлын хvрээгээ өргөжvvлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Матруудын гол зорилго хувь заяанд олдсон боломжийг алдахгvй байх юм. Таны хайрыг бvрэн эзэмдэж байгаа хvнд та бvхнээ зориулах болно. Ганц бие хvмvvс гэр бvлийн амьдралтай болох магадлалтай. Долоо, наймдугаар сард гэр бvлийн зөрчил ширvvсэх боловч матар байдлыг бvрэн эзэмдэж зөв голдрилд нь оруулах болно. Эрvvл мэндтэй холбоотой асуудал матруудын санаа сэтгэлийг төдийлөн зовоохгvй. Оны сvvлчээр илvv эрч хvчтэй болж нэр хvнд тань өснө. Тав болон аравдугаар сард холын аялалд явж дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил vлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжvvлэх тухай бодох болно. Ажил мэргэижлтэй холбоотой оргил vе 10, 11, 12 дугаар сар байх болно. Олон матруудад vл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдоно.

Хумх
Ирж буй шинэ онд хувийн ба мэргэжлийн хvрээнд томоохон өөрчлөлтvvд гарна. Ялангуяа II сараас хумхынхан удирдлагынхаа талархлыг хvлээж, нийгмийн шатны шинэ төвшинд гарна. Энэ нь ойрын хоёр, гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлvvлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мөнгөтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонхи хумхын гэр бvлтэй болно. Гэр бvлийн хvрээнд олон шинэ явдлууд болно. Тэр дундаа нас тогтсон хумхууд эхнэр нөхөр, vр хvvхдээрээ бахархаж амьдрах vе. Харьцаа тасарсан байсан хосууд тvvнийгээ сэргээх боломжтой. Эрvvл мэнд, эрч хvч, сэтгэл санаа мэдэгдэхvйцээр сайжирч, элдэв хvндрэлийг төвөггvй туулан гарна. Энэ нь санхvvгийн хvндрэлгvй, элбэг байсны хvчинд эрvvл мэнддээ анхаарал тавьж чанартай хоол хvнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.

Загас
Загасынхан ирэх онд хөрөнгө мөнгөө сайтар тооцоолж, дэмий vрэхгvй байхыг хичээ. Тэгж чадвал санхvvгийнхээ байдлыг бэхжvvлж, бусдаас хамааралгvй болж чадна. Хайр сэтгэлийн харилцаа олон загасынхны хувьд чухал байр суурь эзэлнэ. Ганц бие загасныхан эртний танилтайгаа учран шинээр бат бөх, сонирхолтой харилцааг vvсгэх болно. Гэр бvлvvд хоёр жилийн өмнөхийг бодвол илvv нам тайван болж, амьдрал голдрилдоо орно. Олонхи загасныхан ахуй байдлаа өөрчлөн шинэчилж, магадгvй шинэ зvйл худалдан авч, байр гэрээ солин өөр газар руу нvvж мэднэ. Загасныхны зөн совин нэмэгдэн орчин тойрныхныхоо сэтгэл санааг зөв таамаглах бөгөөд энэ нь тэдэнд жилийн хамгийн хvнд нөхцөл байдлыг зөвөөр дvгнэн, ирээдvйгээ тодоор харахад нь тусална. Энэ ордод төрсөн олон хvний хувьд эхлэлийг нь өнгөрсөн оны намар буюу өвөл тавьсан ажил төрлийн өөрчлөлт 2009 онд гарна. Ихэнх загасныханд эрх мэдэл, хөрөнгө мөнгө бvхий хvмvvс дэмжлэг vзvvлэх агаад тэдний өгсөн ихээхэн хэмжээний зээл цаашдын vйл ажиллагаанд нь хvчтэй тvхэц болно. Нэн ялангуяа хоёрдугаар сараас энэ vйл явц өрнөх бөгөөд оныг дуустал vргэлжилнэ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1087907/ca9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
» 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
8 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청