Бичлэгийн тоо 26
 
 

Хонь
(3/21-4/19)

Энэ долоо хоногийн эхээр ашиг орлого ихтэй байх болно. Ажил албандаа хэзээ, юуг хийхээ сайтар төлөвлө. Магадгүй ажлаа солих талаар бодоход илүүдэхгүй. Долоо хоногийн дундуур хэлж ярихдаа анхаарал тавих хэрэгтэй. Ялангуяа таны хувьд чухал хүмүүстэйгээ болгоомжтой харилцаарай. Амралтын өдрүүдийг гэр бүлийнхэн, ойр дотныхонтойгоо амарч өнгөрөөгээрэй. Хайрттайгаа хамтдаа суугаад ирээдүйн талаар яриа өрнүүлэхэд тохиромжтой цаг хугацаа. Магадгүй хайрттайгаа яг юуг хийх вэ гэдгийг нухацтай бодох хэрэгтэй. Долоо хоногийн дундуур харилцаа шинэлэг зүйлсээр дүүрэн байж та илүү шинэ санаа санаачлагатай байх бололтой. Төрсөн шинэ санаа бүхнээ хадгалж тэмдэглэж авахаа мартваа. Амралтын өдрөөр гэнэтийн болзоо, сонирхолтой зүйлийг сэдэж хайрттайгаа хамт байгаарай. Даваа болон Мягмар гаригт ажлыг хувиарлаж өгөх, ажлын байран дээр өөрчлөлт гарсан бол түүнд зохицоход танд амар хялбар байх болно. Мөн та зөрүүд зан гаргах хэрэггүй гэдгийг санахад илүүдэхгүй. Долоо хоногийн дундуур их ярихын оронд бусдын хэлж байгаад анхаарлаа хандуулж тайван байдлаар аливаа шийдвэрийг гаргаарай. Ажил албаа өөрийн сэтгэл хөдлөлөөс ангид байлга. Харин амралтын өдрүүдээр тэрхүү сэтгэл хөдлөл танл гайхалтайгаар туслах болно.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Үхэр
(4/20-5/20)

Долоо хоног гайхалтайгаар эхлэх болно. Магадгүй та урлагтай холбоотой далд авъяас чадвараа нээх болно. Ингэснээр хэн нэгэнг гайхширалд оруулах бололтой. Лхагва болон Пүрэв гаригт эргэлзээтэй нүүр тулах болно. Ямарваа нэг гэрээ, хэлэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө итгэл дүүрэн байгаа эсэхээ эргэн өөрөөсөө асууж үзээрэй. Шийдвэрлэхэд хэцүүхэн асуудалтай тулгарч магадгүй. Долоо хоногийн эхээр хайрт тань анхаарал халамж шаардах тул удаан хугацаагаар ярилцаж ойлголцоход бэлтгэлтэй байгаарай. Даваа болон Мягмар гаригт хүчтэй мэдрэмж, хайр амьдралыг чимэх бололтой. Хэрвээ та хайрлах хүнээ хайж байгаа бол шинэ учралтай учрах гайхалтай мөч ирээд байна. Долоо хоногийн дундуур харилцаа холбоо хялбар боловч их чухал байх болно. Хэлэх үгээ сайтар бодож боловсруулж, харилцагчаа анхааралтай сонсох нь их чухал. Амралтын өдрүүдээр өдрийн бяцхан аялалд гарах, шинэлэг болзоо гэх мэтчилэн өмнөхөөсөө өөрөөр цаг хугацааг өнгөрүүлээрэй. Долоо хоногийн эхээр хамтран ажиллагсад гээд хүн бүхэн удаан хэмнэлтэйгээр ажиллах болно. Харин Лхагва Пүрэв гаригуудад гэнэтийн гэмээр эрч хүчээр ажлын байр тэр чигтээ гэрэлтэнэ. Баасан гаригт хүмүүс гэр бүлийн асуудал, харилцаагаа ажилтайгаа хольж хутгах болно. Та хичнээн дургүйцсэн ч тайван байж асуудлыг хялбараар мөн ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй. Хэрүү маргаанаас зайлсхий.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Хамтатгах
(5/21-6/21)

Долоо хоногийн эхээр амьдралдаа дүрэм, журам баримтлах нь бухимдмаар санагдах болно. Дүрэм журам баримтлах нь мэдээж сайн хэрэг харин таны бодсоноос бага зэрэг хүнд байж болох юм. Долоо хоногийн дундуур бүх зүйл гайхалтай болох болно. Найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа аливаа зүйлийг хэлэлцэн ярилцах нь урьд урьдынхаас илүү хялбар байх болно. Нийгмийн харилцаанд чиглэсэн байдал өөр дээрээ төвлөрсөн байдлаар солигдоно. Зарим өөрчлөлт шинэчлэлт танд хэрэгтэй. Хайр дурлалын зарим сөрөг нууцууд илрэн гарч ирэх болно. Эдгээр нууцуудаас заримдаа зайлж холдож болдоггүй шүү дээ. Долоо хоногийн эхээр илэн далангүй ярилцах хэрэгтэй. Лхагва болон Пүрэв гаригуудад сайн энергээр та цэнэглэгдэж алдагдсан цаг хугацаагаа нөхөх бололтой. Болзоо уулзалт танд юуг санал болгож байгааг ухаарч анзаараарай. Амралтын өдрүүдээр багахан маргаан гарах боловч энэ нь тийм ч чухал биш байх болно. Даваа болон Мягмар гаригуудад ажлын байран дээрээ арай өөр зүйлийг хийхийг хүсэх боловч яг яаж гэдгээ мэдэхгүй байх болно. Долоо хоногийн дундуур мэдээ мэдээлэл авч хийж чадахгүй байсан өөрчлөлтүүдээ хийх боломж гарна. Өөрчлөлтүүдийг хийж эхлээрэй. Та төсөөлж байгаагүйгээрээ их эрч хүчтэй болно. Өр зээлээ төлж, хожим туслалцаа үзүүлэх хамтран ажиллагч, менежертээ санхүүгийн туслалцаа үзүүл. Энэ нь зөвхөн эргээд тус авахдаа бус хүмүүсийн амьдралд бодитоор туслалцаа үзүүлэх сайхан боломж юм.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Мэлхий
(6/22-7/22)

Даваа болон мягмар гаригуудад цаг гаргаж өмнөх долоо хоногт хойшлуулсан ажил, уулзалтуудаа дахин нэг хянаж үзээрэй. Танд өнгөрсөн бүхнээ амжуулан хийх, шинийг төлөвлөн зохион байгуулах чадвар илүү их байна. Долоо хоногийн дундуур энгийн хялбараар бүхнийг хийж гүйцэтгэ. Хамтран ажиллагсадтайгаа санаа зөрөлдөж магадгүй тул хэлэх үгийг нь гүйцэд сонссоны дараа зохих хариуг хэлээрэй. Баасан гариг гэхэд таны эерэг энерги бүхнийг даван туулахад тусалж та анхаарлын төвд орох болно. Даваа Мягмар гаригуудад ярих урлагийг харуулаарай. Ямар ч хүнтэй зөв талаар та харилцаж чадах болно. Таны үгс гайхамшигтай биш ч ойр дотно дулаахан байх болно. Хэрэв та ганц бие бол хэн нэгний тухай хэт их мэдээлэл итгэл найдварыг дундуур болгох бололтой. Үүнийг энгийнээр хүлээн авч тоохгүй өнгөрөөхийг хичээгээрэй. Амралтын өдрүүдээр та яг юу хүсээд байгаагаа олж ухаарах сэтгэлийн хүчтэй байх болно. Долоо хоногийн эхний өдрүүдэд хүссэнээ та авах болно. Энэ нь хүсэн хүлээж байсан төсөл ажлаа авах, таамаглаж байсан ажлаа гүйцэлдүүлэх гэх мэт. Үргэлжлэх өдрүүдэд бусдын адил амралтын байдалтай байхаас зайлсхий. Дутуу үлдсэн ажлуудаа дахин хийж гүйцэтгэж, хийх ажлын төлөвлөгөөгөө дахин нэг шалгаж үз. Магадгүй мөнгө, санхүүтэй холбоотой ажилд анхаарал хандуулах шаардлага гарна. Бусдаас илүү шургуу ажиллахдаа өөрийгөө хэт ядрааж болохгүйг мөн санах хэрэгтэй.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Арслан
(7/23-8/22)

Долоо хоног эргэлзээ тээнэгэлзээ дунд эхлэх болно. Дотны найз нөхдөөсөө энэ байдлаас гарахад туслалцаа авахад зүгээр. Лхагва гаригт тархи сэргэг ажиллаж ямар ч хүнд ажил байсан чухал хэсгийг нь орхигдуулсан байж магад гэж санаа зовохгүйгээр хийж гүйцэтгэнэ. Бүх юм хэвийн байдалдаа эргэн ороход та шинэ соргог зүйлийг оролдж үзэхийг зөвлөе. Амралтын өдрийг гэртээ ая тухтай өнгөрүүлээрэй. Даваа болон Мягмар гаригуудад та үнэхээр итгэлтэй байвал харилцаагаа таслахад тохиромжтой. Хамтдаа шинэ харилцаанд шилжих эсвэл хуучин хамтрагчаасаа хагацаж тохирсон хүнтэйгээ учрах тохиол байна. Долоо хоногийн дундуур кино үзэж, хамт хооллохоос илүүтэйгээр оюунлаг зүйлс хамтдаа хийгээрэй. Магадгүй та энэ долоо хоногт яг юу болоод байгааг төдийлөн сайн ойлгохгүйгээр долоо хоног дуусах бололтой. Долоо хоногийн эхээр шийдэгдээгүй асуудлуудыг цэгцлэх, хийх зүйлсийн жагсаалтаа дахин боловсруулах зэрэгт цаг гарга. Бүхнийг амжуулах гэж хичээхийн оронд зөвхөн хамгийн чухал зүйлсүүдэд бүрэн анхаарлаа хандуулж ажилла. Ингэж төлөвлөх ямар үр дүнтэй болохыг та гайхах болно. Хийх ажлын жагсаалтандаа зөвхөн ажил алба бус гэр бүл, хайр дурлал, чөлөөт цагаа хүртэл багтаахыг хичээгээрэй.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Охин
(8/23-9/22)

Даваа болон Мягмар гаригуудад өмнө байгаагүйгээрээ их эрч хүчтэй байна. Ажил алба ч бай хувийн харилцаа ч бай та гайхалтай үр дүнд хүрэх болно. Одоо өөрийгөө бүрэн дайчлах үе юм. Ажил албандаа зөвхөн анхаарлаа хандуулан шургуу ажиллахаас гадна нийгмийн идэвхитэй бай. Энэ нь таныг шинэ эрч хүчээр цэнэглэхэд тусална. Бодол санаа тогтворгүй байх болно. Та өөрийгөө яг юу хүсэж байгааг ойлгож чадахгүй шаналах бололтой. Гэвч та цөөхөн хэдхэн нуугдсан үнэнг хайж олох хэрэгтэй. Лхагва болон Пүрэв гаригт жижиг зүйл бүрд анхааралтай хандаарай. Учир нь тэр жижиг анзаарагдамгүй зүйлс ирээдүйн хамгийн чухал хэсэг болох болно. Амралтын өдрөөр аливааг зохион байгуулах чадвар амьдралыг илүү амттай, хялбар болгоно. Долоо хоногийн эхээр бусдын зөвлөмж, тусламжийг хүлээж авахад хүндрэлтэй байх болно. Хэдийгээр танд зөвлөмж хэрэггүй мэт санагдаж байвч бусдын үгийг анхааран сонсож өөрт хэрэгтэй санааг олж аваарай. Лхагва болон Пүрэв гаригуудад харилцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тохиромжтой. Ажлын явцыг хүчээр түргэсгэж шамдуулах хэрэггүй. Амралтын өдрийг зугаатай өнгөрүүл. Ингэснээр ажилдаа амжилт гаргах эрч хүчийг олж авч чадна.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Жинлүүр
(9/23-10/22)

Долоо хоногийн эхээр та томоохон сорилтыг хүлээн авна гэж бодоорой. Та энэ сорилтын жинхэнэ дотор нь орох болно. Та эцэст нь зөв хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадах юм байна. Эсвэл та хэн нэгэнд түүнийг халамжилдаг бөгөөд гайхамшигийг бий болгож чадна гэдгээ харуулах болно. Лхагва, пүрэв гаригуудад та нилээд нийтэч бөгөөд яриасаг байна. Баасан гаригт үүсэх бага зэргийн хүндрэлд битгий их санаа зовоорой. Учир нь гэвэл та дараа долоо хоногт асуудлыг шийдэж чадна. Даваа, мягмар гаригт гаднаа мэдэгдэхгүй боловч далдуур үүсч буй асуудлыг сайтар анхаарах хэрэгтэй. Тэрхүү зүйл таны зан аашинд таны бодож байснаас илүү их нөлөө үзүүлэх болно. Долоо хоногийн дунд үеэр та олон арга хэмжээ үйл ажиллагаануудад оролцоно. Одоо хайр дурлалын уур амьсгал аль хэдийн орсон байгаа учир та зөвхөн бага зэргийн чармайлт гаргахад болно. Амралтын өдрүүдэд болзоо зохиоход тааламжтай байна. Даваа, мягмар гаригт гарах гэнэтийн өөрчлөлтөнд анхаарал хандуулаарай. Лхагва гаригт танд төрөх санаа эхэндээ галзуу мэт боловч эцэстээ танд маш ашигтай байдлыг авчирах ба энэ нь мөн таны хамтрагчтай холбоотой юм. Пүрэв гаригт харин энэхүү санаагаа хэрэгжүүлэхэд хэн танд тусалж чадахыг бодож олох хэрэгтэй. Утасны жагсаалтаа харж болно шүү дээ. Түргэн шаламгай байх хэрэгтэй. Гэхдээ яаруу байж болохгүй. Ажил бүтээхдээ зөвхөн өөрийнхөөрөө зүтгээд байлгүй өөр зүйлүүдэд боломж олгох хэрэгтэй.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Хилэнц
(10/23-11/21)

Долоо хоногийн эхэн үеэр та уян хатан байх нь чухал. Хэрвээ нөхцөл байдалд дасаж чадахгүй байвал өөрийн төлөвлөгөөгөө өрчилөх гээд үзэх хэрэгтэй. Энэ байдал танд сайныг авчирахаас саарыг авчирахгүй. Лхагва, пүрэв гаригт ямар нэг мөнгө олох, эсвэл романтик болзоог зохиох боломжийг олж харах болно. Гэхдээ тухайн зүйлрүү шууд орж болохгүй. Учир нь нуугдмал занга, хүндрэл хүлээж байж магадгүй байна. Харин амралтын өдрүүдэд амьдрал илүү амархан болох болно. Энэ долоо хоногийн гол түлхүүр нь буулт хийх байна. Та энэ удаа хэрүүл маргаанд хамтрагчдаа бууж өгөх хэрэгтэй болох нь. Лхагва, пүрэв гаригуудад таны сэтгэл хөдлөл маш их байна. Та ганц бие бол ямар нэг үйлдэл хийхийг хүсэх байх. Амралтын өдрүүдэд та мөрөөдлөө биелүүлэх боломжтой байгаа учир боломжийг ашиглаад аваарай. Долоо хоногийн эхний 2 өдрүүдэд та нилээд амбицтай байна. Та энэ хүртэл яваад ирсэн юм чинь хэн таныг зогсоох билээ?Таны зорилготой байх чинь зөв. Гэхдээ учир, шалтгаантай байх нь чухал. Танд өөрийн мэдлээс гарсан зорилго тавих хандлага байгаа тул үүнийгээ анхаараарай. Тэрнээс та одоо дуусгаагүй ажлуудаа дуусгахад анхаарах хэрэгтэй.

 

01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Нум
(11/22-12/21)

Даваа, мягмар гаригуудад та ямар нэг хойшлуулж болохгүй зүйлийг шийдэх болно. Энэ магадгүй төлбөр, гэрийн засвартай холбоотой байх. Энэ юутай ч холбоотой байж болно. Гэхдээ та хийж чадна. Долоо хоногийн турш та ер нь өөрийгөө завгүй байлгах нь зөв юм. Танд ажлаа эмх цэгцэнд нь оруулахад хийх зүйл их байна. Гэхдээ та юу хийхээ мэдэж байгаа учир бүгдийг зохицуулж чадна. Амралтын өдрүүдэд гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Даваа, мягмар гаригт танд хийх зүйл маш их байна. Гэхдээ үүнээс болоод хувийн амьдралдаа цаг бага зарцуулах нь буруу. Нэн ялангуяа та ганц бие биш бол ажилдаа бүх цагаа зарцуулах нь буруу байх болно. Ядахдаа та ганц ч гэсэн үйлдэл хийх хэрэгтэй байх. Долоо хоногийн дундуур шинэ үйл явдал, арга хэмжээнүүдэд оролцох болно. Болзоонд явахад сайн байна. Амралтын өдрүүдэд та хэвийнээсээ илүү их бодлогоширонгуй байх байх.Тиймээс та амьдралаа ямар байх ёстойг ойлгож ухаарч магад. Долоо хоног эхлэхэд та ямар нэг зүйл хийхдээ зөв үедээ зөв хүнээс тусламж авах нь чухал. Мөн долоо хоногийн дундуур чихээ сайн гэгч нь онгойлгоод явах хэрэгтэй. Баасан гариг гэхэд та нэгдмэл байдал ба багийн ажлын үнэ цэнийг ойлгох болно. Бямба гаригт гэр бүлтэйгээ байх хэрэгтэй. Харин ням гаригт ойрдоо анхаарал хандуулаад буй ажлаа хийж дуусгаарай.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Матар
(12/22-1/19)

Даваа, мягмар гаригт завсарлага авах хэрэгтэй. Эс тэгвээс та ийш тийш гүйсээр ядарч магадгүй байна. Сульдахаас урьдчилан сэргийлж ажлаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Харин долоо хоногийн дундуур эрч хүчтэй байх тул амьдрал илүү амар болно. Гэхдээ дасгал хийж, амьдралаа хэвийн байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй. Амралтын өдрүүд нийгмийн үйл ажиллагаанд оролцоход таатай байна. Та үдэшлэг зохиож болох юм. Долоо хоногийн эхээр та гэрээсээ гарах нь чухал. Хэдий гадаа онцгүй байсан ч. Мөн буулт хийх хэрэгтэй болох байх. Та хайрттайгаа сайхан байхын тулд бага зэрэг буулт хийх хэрэгтэй болно. Лхагва, пүрэв гаригт сэтгэл тань сайхан байгаа тул таны хувийн амьдрал тань танд тайвшралыг авчирах болно. Та өөрийн юу хүсэж байгаагаа мэдэж байгаа. Хэрвээ та тухайн зүйлээ авч амжаагүй байгаа бол түүндээ хэрхэн хүрэх арга замаа олж харж чадна. Амралтын өдрүүдэд таны сэтгэл санаа зөвхөн ганц хүндээр төвлөрөх болно. Долоо хоног эхлэхэд та олон зүйлд анхаарлаа хандуулахад нилээд хүндрэлтэй байх болно. Гэхдээ та энэ бүхний эцэст илүү том, илүү сайн зүйлсэд хүрнэ. Лхагва, пүрэв гаригуудад шинэ зүйлийг нээн илрүүлэхэд анхаараарай. Тандээр ирж буй хүмүүсийг эелдгээр хүлээн авах хэрэгтэй.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Хумх
(1/20-2/18)

Долоо хоног нилээд сонин байдлаар эхлэх болно. Гэхдээ та хачирхалтай байдалтай дасахдаа хамгийн сайн нь байдаг билээ. Одоо бол та зөвхөн суугаад байдлыг ажиглах хэрэгтэй. Учир нь та асуудлын гол учрыг нь олж харсаны дараахан байдал өөрөө учраа олох болно. Лхагва гаригт таны хайрт болоод таны хувьд байдал маш сайхан өрнөнө. Та 2 хэсэг хугацаанд бие биенээ хараагүй байж болно. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Амралтын өдрүүдэд амьдралын тань асуудлууд бүгд шийдэгдэх төлөвтэй байна. Гэхдээ сайн байдлаар. Даваа гаригт бүх зүйл үнэхээр хачин байна. Мягмар гаригт хачин байдал арай багасах болно. Гэхдээ та энэ байдлыг хэрхэн аргалахаа мэдэж байгаа. Одоо таны хувьд үйлдэл хийж эхлэх цаг болсон ба та өөрийгөө хайртдаа хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур та хувийн амьдралтайгаа нилээд холбогдох болно. Тиймээс байдлыг зөв тийш нь эргүүл. Энэ долоо хоногт та ажлаа зөвхөн нэг хэвийн хэвшсэн байдлаар хийх гэж оролдох хэрэггүй. Харин харилцаандаа илүү анхаарал хандуулж, мэдээлэл сайн цуглуулах хэрэгтэй. Заримдаа ганц утас танд бүх мэдээллийг өгдөггүй шүү дээ. Тиймээс энэ удаа оронд нь ажилчидтайгаа ярилцаж сэтгэгдэлийг нь сонсох хэрэгтэй байх. Харин баасан гаригт та хүссэн зүйлээ авах болно. Хувийн амьдралдаа ч тэр. Амралтын өдрүүдэд та мэргэжлийн болон хувийн амьдралаа хэрхэн дээшлүүлэх талаар сайн бодоорой.


01.4 - 01.11 (Энэ долоо хоногт)

Загас
(2/19-3/20)

Энэ долоо хоног бол жинхэнэ нууц, гайхамшигийн долоо хоног. Гэхдээ долоо хоногийн дундуур харилцаанд бага зэрэг хүндрэл гарах магадлал байна. Хүмүүст өөрийн хүсэж байгаа зүйл болоод өөрийн сэтгэгдэлээ хэлж байх нь зөв. Амралтын өдрүүдэд ямар нэг том зүйл тохиолдох гэж байна. Даваа, мягмар гаригуудад таны бүтээлч сэтгэлгээ сайн байна. Та хэрвээ өөрийн сэтгэлээ илэрхийлэх гэж буй бол түүнийгээ урлагтай холбовол илүү гоё болно. Мэдээж хэдэн мөрт шүлэг сайхан. Харин долоо хоногийн дундуур нэг их зүйл хийгээд хэрэггүй. Учир нь таны хийсэн зүйл эцэстээ эвгүй байдлыг бий болгож магадгүй. Амралтын өдрүүдэд та хүссэн хүмүүсийнхээ ахаарлыг татаж чадна. Даваа, мягмар гаригт тодорхой ажилд анхаарч ажиллах хэрэгтэй. Анхаарлаа сайн хандуулах тусам үр дүн нь сайн гарна. Долоо хоногийн дунд үе бол жинхэнэ тэсрэлт хийхэд тохиромжтой төдийгүй ажилчидаа танин мэдэхэд сайн. Баасан гаригт байдал нилээд замбараагүй байж болох ч гүнзгий амьсгалах хэрэгтэй. Учир нь та тэгэж чадах аваас энэ байдал танд илүү сонирхолтой, илүү ашигтай байдлыг бий болгосныг мэдэх болно. Хэрвээ та тэгэж чадсан бол үүнийгээ ням гаригт тэмдэглээрэй.



 

gogo.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1086072/740/trackback

hooy

2009.01.07 20:48:42
*.149.206.157

vher

girl

2011.07.23 12:19:12
*.34.150.11


In this case, you'd better find locations, sign contracts and make deposits at least 10-12 months in advance to certainly obtain your bridesmaid dresses storese. However, you need to admit that the most important factors that you need to think about is the uk wedding dresses, especially of the bride and the ladies who are part of the entourage, including the evening dresses black, mother of the bride and flower girls. satin dresses and shoes are also determined by the plus size wedding dresses, time of the year and overall theme of the exclusive prom dresses.

joshua

2011.06.24 16:23:45
*.153.73.78

replica hublot watches watches replica by authenticity and true values recognize these replica watch budget For the Gents: A Big Meeting at Work replica watch impact on the minds of all who have.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 Долоо хоногийн зурхай V.27-VI.2 Levi`s 2013-05-27 5254
25 Могой жилийн зурхай Levi`s 2013-02-19 6425
24 Нууцалж уншмаар ”аймаар” зурхай [1] Levi`s 2013-02-14 9140
23 2013 оны таны төөрөг /өрнийн зурхай/ [2] ***12-р***сар 2012-12-31 8774
22 2013 оны ордны зурхай Levi`s 2013-01-02 8096
21 2013 оны таны төөрөг дорнын зурхай file Levi`s 2012-12-31 8766
20 2010 оны 03-р сар [1] Levi`s 2010-03-03 15440
19 Сар шинийн үйл [1] Levi`s 2010-02-10 14314
18 2010 оны өрнийн зурхай [6] Levi`s 2010-01-04 28597
17 2009 оны 12-р сар [3] Levi`s 2009-12-03 13335
16 2009 оны 10-р сар Levi`s 2009-10-05 17235
15 2009 оны 09-р сар [4] Levi`s 2009-09-02 15616
14 2009 оны 06-р сар [2] Levi`s 2009-06-08 21379
13 2009 оны 05-р сар [2] Levi`s 2009-05-04 19495
12 2009 оны 04-р сар [2] Levi`s 2009-04-08 18323
11 2009 оны 03-р сар [6] Levi`s 2009-03-02 18321
10 2009 оны 02-р сар [4] Levi`s 2009-02-03 19288
9 2009 оны өрнийн зурхай Levi`s 2009-01-06 30713
» 01.4 - 01.11 энэ долоо хонгийн зурхай [4] Levi`s 2009-01-06 18247
7 Нэгдүгээр сарын зурхай [2] Levi`s 2009-01-06 18410
배너신청
자생병원

배너신청