Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

БҮСГҮЙ ТА .....

Уншсан 1955 vote 0 2010.06.22 23:00:12

Бичсэн Gerleetuya   

Охид минь дээ, ухаантай бай л даа
Охин заяа гэдэг бурханы хишиг
Олдох нэгэндээ харамгүй заяадаг ч
Огтоос өөр….
Авч явна гэдэг
Нэг л удаа амьдрах гэдэг ганц олдсон боломж чинь юм шүү дээ
Нэрээ хичээж явна гэдэг гартаа шүүрсэн од чинь юм шүү дээ
Үзэсгэлэн төгөлдөр цэцэгс хүртэл өнгө нь гандах хугацаатай байдаг
Үүрээр буусан шүүдэр хүртэл үдийн наранд үгүй болдог
Хамаагүй ээ чи баярх, ганц биеэрээ онгир
Үеийн залуусыг үнэн үгийг өнгө мөнгөнөөс доогуур тавь
Аав шигээ хүнд эрхэл, арабын шейх шиг амьдар
Өнөө маргаашын зугааг өндөг шиг өөгүй амьдрал гэж бод
Гэхдээ амьдрал хариутай, нэг нас хүртэл тооцоотой
Гадуурхаж гишгэсэн цэцэг шиг үе чинь
Гараа даллаад ч ирэхгүй болоход
Газар дээр заяасан юм бүхэн чинь
Гарцаа байхгүй нүүрээ буруулахад
Өөрийгөө ч өрөөлийг ч зүхээд нэмэргүй
Өдөн дэр нэвт норох
Өөр нэг өдөр ирдэг юмаа….
Зурагтаар гарсан сайхан залууг зугаа цэнгээний газраас чи олохгүй ээ
Зуу зуугаар мөрөөдөх хөрөнгө зүгээр л чамд хүрээд ирэхгүй ээ
Нэгэнт шунасан сэтгэл гэдэг ёроол нь үгүй нүх учраас
Гарна гэж санасаар байтал газрын гүн рүү унасаар л байдаг юм

Нэгэнт хийсэн үйл гэдэг харваж тавьсан сум учраас
Буруу чиглэсэн хорон сум буцаж ирээд зүрхэнд чинь хатгах вий
Олон ангит савангийн дуурь
Амьдрал дээр өөрөөр гардаг юм
Харийн хүнийг дагасан заяа
Хайрцагт хуучирсан тоглоом л болдог юм
Өнгө дагасан амьдрал
Түүн шигээ баян байдаггүй
Мөнгөнд тушаасан бие
Түүн шигээ үнэтэй байдаггүй
Охид минь дээ, ухаантай байл даа….


Бүсгүй хүний тухай.


 Хөх уулсын онь хөтөл сэтэртэл саравчилж, сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөн, алсын зэрэглээ цайран уустал санаа алдах ижийгээ бид чинь баярлуулж чадсан болов уу.....
Үглэж яншиж, загнаж зандарч байгаагүй ч тэр харц л буруу, зөвийн шүүлтүүр байсан. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх хатуу, зөөлөн үгс нь амьдралын минь чиг шугам, бас ухаарал минь байсан. Хааяа нэг хүртээх шийтгэл зэмлэл, духыг минь үнэрлэн байж магтан сайшаах нь, бяцхан оюун санааны минь зовлон шаналал, бас баяр баясгалан минь байсан. Идэр насандаа амьдралын хүнд хэцүү нугачаанд алдаж бүдрэхдээ эжий дээ л очиж, зөөлөн, хатуу үгийг нь сонсч нулимс унагаадаг, өтөл насандаа, тэнгэрийн оронд очсон эжийнхээ зургийн өмнө зовлон шаналлаа шивнэн тайтгардаг, сэтгэлийн нандин холбоос Монголоос өөр үндэстэнд бий сэн бил үү. Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай олонтаа ярих болжээ. Монгол эрчүүд цөөрөөд байгаа юм болов уу, эсвэл ноён нуруу нь хугараад байгаа гэж үү. Нэг хэсэг нь тооноо өргөж даахгүй байгаа юм болов уу? Гэсэн ч тэднийг дээдлэн цай, хоолны дээжээ эхлэн барьж эрдэнэ мэт эрхэмлэн дээдэлсээр байна, бүсгүйчүүд. Хариуд нь харчуул харин эрийн мууг эмтэй зүйрлэсэн, эмэгтэйн сайныг эрийн муутай жишсэн эртний утгагүй хаанчлалаа чандын чандад хадгалагдсаар байна. Хорвоог бүхлээр бүтээж ертөнцийн зовлон, гунигийг гагц сэтгэлээрээ ариусган сүлж, найланхай аашаараа нарт хорвоог уяраадаг энэ нандин эрдэнийг энүүнээс өөрөөр зүйрлэхгүй юм гэж үү. Өчигдөр, өнөөдөр, маргаашийн эхлэл ижий хэмээх цэгээс эхэлж “эх хүн, эмэгтэй хүн” гэдэг энэ үг бурхад бурхадын дээд, бурхад бурхадын эхлэл байх учиртай бишсэн бил үү. Уярмаар, дуу алдмаар бүсгүй хүний бахдам үйлдэл олонсон. Халх голын дайны үед юм гэнэ лээ. Нэгэн эх хөвгүүнээ дайнд үдэж мордуулжээ. Нутаг нугаас нь олон ч эхийн хөвгүүд цэрэгт мордоцгоож. Жилийн дараа хүү нь нисэх онгоцны нисгэгч болсон тухай захиа ирүүлжээ. Эх нь ч хүүгээрээ бахархан орсон гарсан болгонд хүүгээ мундаг нисгэгч болсон тухай сайрхан ярьж суух. Удалгүй дайн дууслаа. Олон аавын хүүхдүүд энгэр дүүрэн одон медалиа гялалзуулсаар ирцгээж эхлэв. Хөөрхий эхийн хүү л байсангүй. Хөх уулсын онь хөтөл сэтэртэл хүлээвч ирсэнгүй. Сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөж, алсын зэрэглээ цайран уустал саравчлавч хүү нь ирсэнгүй. Захиа занаа ч сураг алдрав. Гэсэн ч эхийн хүлээлтийн горь тасарсангүй ээ. Орсон гарсан бүхэнд аанай л хүү нь нисэх онгоцоо жолоодоод над руу ирж яваа гэх. Нөгөө болохоор хүү маань хотод том дарга болсон. Ажил алба ихтэй байдаг юм байлгүй. Одоо удахгүй онгоцоо жолоодсоор ирнэ гэж ярина. Аймаг сумын захиргаанд хүү нь тулалдаанд амь үрэгдсэн тухай мэдээ ирсэн ч гэлээ хэн ч хөөрхий эхэд дуулгаж зүрхэлсэнгүй. Зүрхэлсэнгүй байсаар он удав. Тэгэж байтал нэг өдөр хүүтэй нь хамт алба хаасан нэг нөхөр тэднийд айлчлан иржээ. Эх хүүгийнхээ тухай нөгөөх л ярьдгаа ярьж яагаад хүү маань удаад байгааг тодруулж өгөхийг түүнээс хүсэв. Залуу өрөвдөхийн эрхэнд “Хүү чинь ирнэ ээ. Харин нэг саад байгаа юм. Манай энэ Хөшигтийн хөндийд чинь онгоц бууж чадахааргүй тийм их чулуутай шүү дээ. Тэрнээс болоод байгаа байх” гэж хариулаад бушуухан мордсон гэдэг. Тэр өдрөөс хойш сайхь эх Хөшигтийн хөндийн чулуу болгоныг түүж босгосон овоондоо нэмэрлэдэг болжээ. Он жил харвасан сум шиг өнгөрч хөөрхий эхийн толгойд буурал суусан ч хөндийн чулуу бүрийг түүн мөнөөх овоондоо нэмэрлэв ч хүү ирсэнгүй. Гэлээ ч тэр цөхрөлтгүй чулуу бүхнийг түүсээр л… Ертөнцийн чулууг яаж барах билээ, эхийн хүлээлтийн горь хэрхэн тасрах билээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлэн үзүүлтлээ хөөрхий эх Хөшигтийн хөндийн чулууг түүсэн гэнэ лээ. Түүний босгосон овоо нэгэн том толгой болж тэр толгойг нутгийн зон олон Эхийн овоо, Хөшигтийн тэр уудам хөндийг Эхийн тал хэмээн хүндэтгэн нэрлэх болсон юм гэдэг. Эх хүн гэгч ийм л гайхамшигт, тийм л ариун нандин, ийм л нигүүлсэл энэрэл сүлэрсэн гэгээн тунамал ертөнц. Харчуулыг сайрхан мугуйдаж байхад ч, овлигогүй нэг нь гар хүрч байхад ч уужуу ухаанаараа уучлан хайрладаг. Шартаад хэвтэхэд нь шаналан асардаг сайхан сэтгэлтнүүд тэднээс өөр байна уу. Тэнэглэж, муйхарлаж байв ч эх хүн үрдээ хэзээ ч гомддоггүй юм гэнэ лээ. Хорвоог бүхлээр бүтээж хорвоо ертөнцийн зовлон гунигийг гагц сэтгэлээрээ ариусгаж явдаг болохоор тэр биз ээ. Хүний хатуухан орчлонд хөлийнхөө арван хуруугаар газар тамгалан өндийхдөө ижийгээ л би анх түшсэнсэн. Хорвоо нөмөртэй болохыг тэгэхэд л анх мэдэрсэн. Цасан мөс гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү. Аргаар болдоггүй хорвоод аашлуулж зэмлүүлж явахад нулимстай аньсагаа арчуулж, өрийг нь өмөртөл уйлсаар ижийнхээ саалийн үнэртэй энгэрийг түшиж зогсохдоо хорвоо уяхан болохыг анх мэдэрсэн. Цэнхэр ус, нутгийн шувуудыг эргэн хоргодтол үгээ дайхад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү. Мянган шөнө бурхан сүүгээ амлуулсан эвий муу буурлыгаа бид баярлуулж чадсан болов уу. Бүсгүй хүний хөлд хүрсэн өвс дөрөөн дайтай ургадаг юм гэнэ лээ. Бүсгүй хүн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бүсгүй хүний нөмөрт хоргодсон буурал ертөнц залууждаг хэмээдэг. Бүсгүй хүн гоо үзэсгэлэн болохоор тэр биз ээ. Тэднийг бүү муулж, доромжил! Одоо л тэдэнд бусдын итгэл, хүндлэл, тэвчээр хэрэгтэй байгаа.
profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3299440/d09/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.06.22 23:03:14
*.111.205.164

БОЛЖ БАЙНА ШҮҮ  ОК

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.06.22 23:05:30
*.111.205.164

Үнсэx уруулийг чинь санаад
Тэврэx тэврэлтийг чинь үгүйлээд
Зүрx сэтгэл мини өвдөөд
Зүүдүндээ байнга чамайгаа санаx боллоо.
Санаx тусам толгой эргээд  юу ч бодож чадаxгуй,Санаал
Хайрлана дурлана гэж үнэxээр сайхан хэрнээ үнэxээр xэцүү юм бна
Хайрлаад дараа нь салах мочид үнэхээр ч  xэцүү юм бна
Хайр энэ xорвоод намайг зовоон
Xайр энэ хорвоо дээр намайг уяраана
Xайр чи хол байсан ч вргэлж миний хажууд бна гэсэн чинь яаасан
Xайр чи намайг xамгийн сүүлийн хайр мини гэж хэлсэн чин яасан
Хайр чи намайг л жаргаана гэсэн чин яаасан
Xайр чи нүднээс минь нулимс унагааxгуй гэсэн чинь яасан
Xайр чи үргэлж миний хажууд байна гэсэн чинь яасан
Xайр чи минь xаа байна аа намайгаа үргэлж мөнх хамгаалж үргэлж xамт,нүднээс минь нулимс унагааxгуй гэсэн  яасан
Xайр чи xаа бна ааааааа
Xайр тиймээ энэ хуурамч хайр байжээ,
  Би юу ч ойxгуй галзуурч бна толгой эргээд......

 
Өдөр шөнөжингөө чинийхээ тухай бодcон

Өнчин зүрхэндээ шаналсныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрэй хайрт минь minii buruu baigaa bolvuu

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог элээх байсан
Булбарайхан гарыг нь атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлье дээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрье дээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210451
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238687
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523335
15546 gereenii emegtei jiremsen ajilaa yah ve [4] ringoo 2010-06-22 1699
15545 nogoo yaj darax be [3] Bodol-08 2010-06-22 4029
» БҮСГҮЙ ТА ..... [2] ЗАЯА 2010-06-22 1955
15543 ELEGEE chi gichiigees dor yumdaa. [7] tamhilahuu kkk 2010-06-22 1827
15542 goe zurag [12] goch 2010-06-22 3972
15541 ЯАГААД ..ЭНЭ ТУЙЛЫН ҮНЭН ШҮҮ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-22 1601
15540 ene sait hariutsaj bgaa hvmvvst .,,,,.ABNA ZARNA ,,,...gsn bulan sheer neej ogohiig sanal bolgoj bna... [3] *jargalmaa* 2010-06-22 1637
15539 СОЛОНГОС ИРГЭДТЭЙ СУУСАН МОНГОЛ ХҮҮХНҮҮД НЬ ... [10] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-22 1994
15538 Mongolruu huuhed avch yavna atsm 2010-06-22 553
15537 helj tuslaach [3] ineed 2010-06-22 1065
15536 elchingiin utas ? [5] shivree_boroo 2010-06-22 637
15535 APT SANTEHIKIIN AJIL BNA.EREGTEI HYN AVNA.YARALTAI UDURIIN 75000WON BAIR HOOLTOI 010-5786-7021 oskar 2010-06-22 741
15534 ГАЗАРЫН АЧАА ДУУДЛАГААР АВЧ МОНГОЛД ХҮРГЭЖ ӨГНӨ. АВТО МАШИН ХЯМД ТЭЭВЭРЛЭНЭ.ТЭНГИС КАРГО. 010-3144-3245. oskar 2010-06-22 670
15533 HARIIN MASHIN ZARNA.99 ONII RETONA. oskar 2010-06-22 821
15532 hi eejvvdee ??? [6] shivree_boroo 2010-06-22 1033
15531 egel bavarna gedeg emiin urgamaliig solongosoor orchuulj uguuch??? sarvuu 2010-06-22 626
15530 БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ХЭЛЭХ ҮГ [5] dorj58 2010-06-22 1326
15529 huuhdiin vakstiin unegui hiideg emlege haana bdag ym be? [3] HOT FUZZ 2010-06-22 1311
15528 jiremsen bolon torson eejuudee [5] duck duck 2010-06-22 1105
15527 Цээж хорсох, хэхрvvлэх [2] angella2010 2010-06-22 892
15526 busguichuudee huuhdiin hool [2] anchege 2010-06-22 2688
15525 Хvvхдийн хvйс эцгээс нь шууд хамаардаг angella2010 2010-06-22 1439
15524 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-06-22 588
15523 СОЛОНГОС ИРГЭДТЭЙ СУУСАН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД [2] help-center 2010-06-22 1025
15522 ХЭРВЭЭ ЧИ ОДОО ХҮРТЭЛ ГАНЦААРАА БАЙГАА БОЛ >>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-22 763
15521 ӨНӨӨДРИЙН ОНЦГОЙ АСУУЛТ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-22 711
15520 ҮҮНИЙГ БҮГД АНХААРАЛДАА АВЧИХАД Л БОЛНО Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-22 824
15519 hi busguichuudee asuuh yum bn [1] jihodu 2010-06-22 886
15518 Aztai zaluu kkk [6] rabbit99 2010-06-22 1234
15517 Emegteileg ID-tai busguid [5] angella2010 2010-06-22 1020
15516 tuslaach [2] 2010623 2010-06-22 763
15515 emegteilegt [7] Tsetseguyanga 2010-06-22 726
15514 yazraltiin tuhai asuuyaa elgemsuu egchee [4] hums 2010-06-22 714
15513 zubluuch busguichuudee... [5] sarnai007 2010-06-22 1961
15512 japan turaah argiin talaar... [7] marzagnuur 2010-06-22 1760
15511 elgemsuugees asuuya [1] budukeenee 2010-06-22 716
15510 том размерийн хувцас хаана байна [5] dorj58 2010-06-22 3697
15509 hi Унаагаар үйлчлэнэ. 2010-06-22 508
15508 helj ogooch [1] saruulaa 2010-06-22 727
15507 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA dabaa2 2010-06-22 497
15506 ХУВЦАС ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010-2411-4025 khuvtsas@yahoo.com francesco 2010-06-22 995
15505 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ - УРАМШУУЛАЛ gphone1 2010-06-22 651
15504 BUH TURLIIN BITAMIN AMIN DEM BOLON HERA&AMOREGIIN GOO SAIHNII BARAAG BAINGA HUDALDAALJ BAINA. darling 2010-06-22 1505
15503 hi jiremsen bolon tursun eejuudees [6] tsetsetse 2010-06-21 1409
15502 ЖИРЭМСЭН БОЛЧИХЛОО ХЭЦҮҮ БАЙНАА ЯАХ БЭ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-21 1135
배너신청
자생병원

배너신청