Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Махан шанзтай байцааны ороомог
| Орц: Байцаа
1 ширхэг, мах 300гр, цагаан будаа 250гр, сонгино 2 ширхэг, лууван 1
ширхэг, гоньд, нунтаг хар чинжүү, давс, талхны нунтаг хатаамал
/сухарь/, |
Хийх арга: Байцааны голыг
аваад давстай буцалж буй усанд 5-7 минут чанаж болгоно. Сонгож авсан
махаа машиндаад дээрээс нь жижиглэж хэрчсэн сонгино, үрсэн лууван,
урьдчилж агшаасан цагаан будаа хийж бага зэргийн гоньд, давс, нунтаг
хар чинжүүгээр амтлан сайтар хольж махан шанз бэлтгэнэ.
Усанд буцалгаж болгосон байцаагаа уснаас нь шүүж гаргаад навч навчаар нь салгаж сэврээнэ. Байцааны навчин дээрээ бэлтгэсэн шанзаа хийж ороогоод гадуур нь талхны хатаамлаар бүрээд бага зэрэг тосолж, халаасан шарах шүүгээнд хийж 15 минут 200-220 хэмд битүү аргаар шарж бэлэн болгоно. Ингээд эзэгтэй таны ширээг махан шанзтай байцааны амтат ороомог чимэх болно.

wow ene xarin ih zugeer yum aa neg hiij uznee hiihed ch amar yum
thanks thanks tengis999