Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Өнгөрсөн даваа гаригт гурван хүүхдийн эх 34 настай жирэмсэн эмэгтэй Нийслэлийн III амаржих газарт их хэмжээний цус алдсан байдалтай хүргэгдэн ирж яаралтай хагалгаанд орсон боловч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хагалгааг хийсэн эмч нарын бүрэлдэхүүнд багтсан Нийслэлийн III амаржих газрын ерөнхий эмч Д.БАТ-ОЧИРТОЙ уулзаж доорх мэдээллийг авлаа.

Талийгаач эмэгтэй 22-23 долоо хоногтой жирэмсэн байсан аж. Тэрээр дөрөв дэх хүүхдээ тээж байсан нь энэ. Хохирогч эмэгтэй урьд нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд харьяалалтай н. Алтанцэцэг эмчийн хяналтад хоёр хүүхдээ төрүүлж байжээ. Түүний нөхөр эмч нарт ярьсанаар бол “Энэ сарын зургаанд эхнэр нь дээрх н.Алтанцэцэг эмчийн хувийн эмнэлэгт очиж үр зулбуулах эм тариулсан байна. Маргааш нь буюу энэ сарын долооны орой эмчдээ үзүүлтэл савны чинь ам нээгдээгүй байна. Байж байгаад хүрээд иргээд гэр рүү нь буцаажээ. Ингээд нэг их удалгүй тэрээр цус алдаж эхэлсэн байна. Хохирогч эмэгтэй н.Алтанцэцэг эмчид хандаж түүний хувийн эмнэлэгт ирсэн байна. Эмч түүнийг өөр нэг хүнтэй нийлж үзээд нэг их удалгүй бушуулаарай, түргэлээрэй болон сандарч өөрийнхөө машинаар гуравдугаар хороололд байрлах нэгэн хувийн эмнэлэг мөн Сүхбаатар дүүрэгт байрлах “Хатагтай эмнэлэг рүү тусламж хүсэн очжээ. Их хэмжээгээр цус алдаж ухаангүй байгаа эмэгтэйг дээрх эмнэлгүүд аваагүй” хэмээн талийгаачийн нөхөр ярьсан байна.

Харин н.Алтанцэцэг эмч эцэст нь III амаржих газар иржээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр ирээд шууд тусламж хүсээгүй нэлээд удаан уг амаржих газрын хүлээн авах дээр суужээ. Хүлээн авахынхан хоёр удаа асууж байж түүнийг ямар хэргээр явааг мэдсэн аж.
Ингээд хохирогч энэ сарын 7-8 найманд шилжих шөнө 02 цагт Нийслэлийн III амаржих газарт хүргэгдэх дээ даралт нь уначихсан, маш их цус алдсан, ухаангүй буюу гүн комын байдалтай байжээ. Тус амаржих газрынхан энэ хүнд одоохондоо амьдын шинж тэмдэг байна гэсэн үндсэн дээр яаралтай тусламж үзүүлэх нь зөв хэмээн мэс засалд орохоор болсон аж. Хагалгаа хийх эмч нарын бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат, эх барихын зөвлөх эмч Б.Бүлтэн, мэс заслын зөвлөх эмч Жаргалбадрах, Нийслэлийн гуравдугаар амаржих газрын орлогч дарга, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч н.Ганболд, тус амаржих газрын сэхээний эмч н.Мөнхсайхан зэрэг нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар багтжээ.

Ингээд хагалгаа шөнийн 02 цаг 20 минутад эхлэсэн аж. Хагалгаа эхэлж өвчтөний хэвлийг нээхэд эмч нарын урдаас 3.5 литр орчим цэвэр цус шууд олгойдож сандаргажээ. Мөн хүүхэд нь хэвлий дотроо хөвж явжээ. Түүнчлэн сав нь үндсэндээ тасарч хэвлийдээ энэ тэнд тарсан байдалтай байжээ. Ер нь жирэмсний хожуу үеийн үр хөндөлт хийдэг эх барихын шинжилгээнд нэвтэрсэн олон арга байдаг аж. Ямартаа ч эмч нарын үзэж буйгаар талийгаачийн хэвлийд нь шингэн шахаж дараагаар нь хүчтэй нөлөө бүхий сав агшаадаг эмтэй хавсарч хэрэглэсэн байна. Иймээс сав нь урагдаж байрнаасаа тасарч хөвсөн ажээ. Цус алдаж буй том судсыг барьж нэг ёсондоо цусыг тогтоовол юмыг яаж мэдэх вэ амьдарч мэднэ хэмээн горьдлого тавьсан ч хагалгаа амжилтгүй болжээ. Учир нь хохирогч дахиад цус нэмж алдахааргүй болтлоо цусаа юүлсэн байсан аж. Ийн хожуу үр хөндөлтийг хуулийн бус аргаар хувийн нөхцөлд хөндсөнөөс энэ эмэгтэй амиа алдсан байна.

Хууль зөрчиж хүний амь насанд хүрсэн н.Алтанцэцэг гэгч нь эх барихын эмч ажээ. Тэрээр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд харьяалагддаг байна. Нийслэлийн III амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очирын ярьж буйгаар хоёр жилийн өмнө н.Алтанцэцэг эмч бас яг гурван сарын 7-нд ийм хэрэгт холбогдож уг асуудлаар хууль хяналтын байгууллагаар багагүй явжээ. Түүнчлэн XIII хорооллын “Ану-Үжин” зочид буудлын ард талд байрлах “Ачит ээж” хэмээх хувийн эмнэлгийг нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас хаах хүртэл арга хэмжээ авч байсан байна. Мөн н.Алтанцэцэг эмчийн гэр нь уг эмнэлгийнхээ дээд давхарт байрладаг байна.

Манай улсад үйлчилж буй хуулиар бол жирэмсний эхний гурван cap буюу 12 долоо хоног дотор эх өөрөө үр хөндүүлэхийг зөвшөөрдөг. Мөн 12 долоо хоногоос дээш жирэмсэн тохиолдолд гарцаагүй ургийн заалт буюу ургийн гажиг хөгжил, эсвэл эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан ургийг үргэлжлүүлэн тээвэл амь насанд нь аюултай үед холбогдох мэргэжлийн байгууллагуудын хурал зөвлөлгөөнөөр ордог. Үүнээс гарах шийдвэрийг үндэслэж эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлэх ёстой ажээ. Уг хэргээс үүдэн улсын болон нийслэлийн амаржих газрууд, эх барихын эмч нарын нэр хүнд, ёс зүйн асуудал сөхөгдөж буй юм.

Ямартаа ч уг хэргийн тухайд тангараг өргөсөн эмч нар маань хууль бус зүйлийн золиос болсон гурван хүүхдийн эх бүсгүйн амийг аврах гэж чадах чинээгээрээ зүтгэжээ. Гэвч задлан шинжилгээгээр хохирогч бүх цусаа юүлсэн байсан тул амьдрах ямар ч бололцоогүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Урьд нь хүний амь настай холбоотой хэрэгт холбогдож байсан уг эмчийн хувийн эмнэлэг өнөө болтол оршин тогтносоор байгаа бололтой. Иймээс дахин нэгэн хүн амиа алдлаа. Үүнийг ганц хүний амь ч гэж тооцож боломгүй.

Төрөөгүй л байсан болохоос биш амь орчихсон байсан урагт хууль бусаар үр хөндөлт хийсэн н.Алтанцэцэг эмч хуулийн дээгүүр хэнэг ч үгүй яасан том алхаа вэ.
Манай сурвалжлах хэсэг энэ талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Хэргийг одоо тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Уг мэдээллийг амиараа дэнчин тавин байж үр хөндүүлж буй охид, бүсгүйддээ сэрэмжлүүлэг болгох үүнднээс хүргэж буй юм.

Т.Сэлэнгэ

profile

Бага юм мэддэгээ ухаарахын тулд

маш ихийг сурах хэрэгтэй. /М.Монтень/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2907410/a80/trackback

profile

MR ESUDER

2010.03.13 12:49:22
*.40.88.124

aimar yum  aa  uuniig  unshad  zarim  neg  ni   er  huntei  dotno  haritzaand  orohooso  omno  dahin  dahin  saitar  ergetzuulj  bodoosooi  gej  husej  bna  aa

profile

~ELLY~

2010.03.13 13:35:38
*.176.74.30

uuniig emch bish emegtei hun uuruu sahij yvah yum shigee bieee hairlaj chadahgui yumaa manai zarim neg huuhenuud ...

j and s

2010.03.13 14:21:44
*.53.87.66

emegteichuud oorsdiigoo ur huuhdee hairlaj hamgaalah heregtei. huseeguin bol anhnaasaa hamgaalalt hereglej bmaar yum. deedeh doodohoo udirdaj uhaantai baitsgaamaar yum. abortiig bi huvidaa harigas allag gej uzdeg.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211375
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365273
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524297
12216 enhriihen bolon 사랑해-d bayrlalaa 하늘 2010-03-14 825
12215 asuuy [3] jangum 2010-03-14 819
12214 Cash-d Che-che 2010-03-14 925
12213 Шинэ дугаар ирсэн тул та яарагтун http://www.suprassist.com/gmobile/index.php amoremia 2010-03-14 739
12212 Жи мобайл компаниас хаврын урамшуулал зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. open1 2010-03-14 546
12211 Жи мобайл компаниас хаврын урамшуулал зарлаж байна. Таны авсан нэгж 50% нэмэгдэж орох болно. open1 2010-03-14 694
12210 Хэрвээ та амархан бухимддаг, таны уур юу юугүй л дүрэлздэг зантай бол [1] Маралгоо 2010-03-13 1205
12209 БАТАЛГАА БИЧИГ БАРИМТ eej mini 2010-03-13 782
12208 광명 사거리 역 7 ШУГАМ 748-р БАРИА ЗАСАЛ ГОО САЙХАН 이슬.Исир(Салон) 2010-03-13 624
12207 Ээжээ, хvv нь хурдан том болноо. Тэгээд тэр нэгэн vгийг тандаа заавал хэлнэ. “Баярлалаа.” [2] 사랑해... 2010-03-13 1101
12206 Huuhdee MGl yawuulah gej bgaamaa asuuh yum bnaa [5] ostr 2010-03-13 1095
12205 eejuudee zovlooch [2] oyu_0201 2010-03-13 983
12204 Амьдралын үнэн үг ээж ааваас л гардаг hoorhon0709 2010-03-13 1291
12203 Бүсгүй таны баримтлах зарчмууд hoorhon0709 2010-03-13 932
12202 Таны имижийг өмссөн хувцас, ааш араншин хоёр чинь тодорхойлно [1] hoorhon0709 2010-03-13 2790
12201 ГарчигМөнгөө хэмнэж сурсан хүн л саятан болдог hoorhon0709 2010-03-13 848
12200 ГарчигЗөв амьдрах хэв маяг .... hoorhon0709 2010-03-13 737
12199 Урт наслая гэвэл гэртээ цэцэг тарь! hoorhon0709 2010-03-13 1311
12198 net-eer mongo oltsgooy 012345 2010-03-13 784
12197 БҮСГҮЙЧҮҮДИЙНХЭЭ АМРАЛТАНД [3] ЗАЯА 2010-03-13 2415
12196 ene oroin mend hvrgey banknii mashin [3] 하늘 2010-03-13 1150
12195 Erdene bayariig haij bna milkinmilk 2010-03-13 678
12194 altnii zah asuuy [6] 사랑해... 2010-03-13 1309
12193 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-03-13 664
12192 Цагаачлалын Алба Ансан хотод 15ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ [2] ӨДРИЙН МЭНД 2010-03-13 1005
12191 DEVSHILT-CAR-аас асууя [2] Унаагаар үйлчлэнэ. 2010-03-13 846
12190 ХҮҮХНҮҮДЭЭ ЭНЭ ҮНЭН ҮҮ ????..ТЭГВЭЛ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-13 1075
12189 che che gedeg id-tai hund [2] Cash 2010-03-13 1031
12188 Гэрээний болон харын 4эрэгтэй хүний ажил байна. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-03-13 960
12187 СОЛОНГОС КИМЧИНЭЭС ТАТГАЛЗААРАЙ ИДЭЖ БОЛОХГҮЙ [9] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-13 1582
12186 МИНИЙ СЭТГЭЛ ХАНГАЛУУН ТААЛАМЖТАЙ БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-13 1221
12185 Асуулт байнаа бүсгүйчүүд ээ??? [3] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-03-13 1306
12184 TURAAH TOS ZARNA slimgel 2010-03-13 814
12183 Дуучин Ану "боловсорч гүйцсэн жимс" [1] Маралгоо 2010-03-13 3260
12182 Олондоо зартай, түмэндээ танил Монгол бүсгүйчүүд [12] Маралгоо 2010-03-13 2606
12181 NILEEN DEER SUWONII EMNELEG [3] ARENA 2010-03-13 1013
12180 Дуучин, жүжигчин, Тв нэвтрүүлгийн хөтлөгч, реалити шоуны ялагч Нара-гын зураг [2] Маралгоо 2010-03-13 1702
12179 HI ALL ASUUH YUM BNA AA [2] MR ESUDER 2010-03-13 1011
12178 hi helj ugj tus bolooj [3] mgld 2010-03-13 1102
» Хохирогчийн сав нь хэвлий дотроо хөвж байжээ [3] mbmmbm 2010-03-13 2266
12176 HUUHNUUDEE ASUUYA [3] MR ESUDER 2010-03-13 1431
12175 hi wiznii talaar medeh hun bnuu [5] mgld 2010-03-13 906
12174 turshlagatai eejuudee? [4] manuka 2010-03-13 1641
12173 OHID BYSGYICHYYD EE : TA NAR JINGEE HASAJ TURAHIG HYSBEL: [2] moran0102 2010-03-13 2693
12172 ХУРИМЫН БИЧИГ БАРИМТ eej mini 2010-03-13 742
배너신청
자생병원

배너신청