Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

xodoodnii keliko bakter ix bna geed bxiim ednii yamar em abch uux be solongosoop bicheed zaagaad uguuch tuslaach



profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2747228/4de/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.02 22:28:53
*.130.252.240

헬리코박터 균хүчил ихэдсэн багадсан дураараа  эм уухгүй заавал эмчийн заавраар..исгэлэн хүнсэнд их дуртай байна уу
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.02 22:30:49
*.130.252.240

위염 가스트라이티스 .위퀘양 소장염 эдний  내시경  айгаад байх зүйлгүй санаа зоволтгүй

 

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.02 22:33:20
*.130.252.240

-Ходоодны шарх хэр түгээмэл өвчин бэ? Өвчлөлийн шалтгаан юунд байна?
-Энэ бол ходоод болон 12 хуруу гэдсэнд тохиолддог шархлаат өвчин юм. Энэ өвчнөөр дэлхийн хүн амын 10 хувь нь өвчилсөн гэдэг мэдээ бий.
Түүн дотроо монголчуудад нэлээд элбэг тохиолдож байна. Ид хөдөлмөрийн насныхан, хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдлээ. Ходоод ингэж өвчлөх нь хоолны дэглэм баримтлаагүй болон хотжилт, нийгмийн харилцаа, стресстэй холбоотой. Мөн сүүлийн үеийн судалгаагаар ходоод шархлах нэг шалтгаан нь хеликобактери гэж үзэж байна.
-Ходоод шархтай болсны шинж тэмдэг яаж мэдэгдэх вэ?
- Хар шүлс асгарах, ходоодны хүчил ихэдсэн мэт зовиур, шинж тэмдэг илэрнэ. Хоол шингэсний дараа шөнө, үүрээр өвднө. Өглөө босоход өлссөн юм шиг гол харлана. Мөн хоол ундгүй удаан хугацаагаар явах үед өвдөнө. Шархны хэмжээ том, эсвэл гүн бол ходоод орчим, аюулхайгаар, түүний баруун доод талаар хүчтэй өвднө, удаан хугацаагаар үргэлжлэн зовиурлана. Эдгээр өвдөлт нь нойр булчирхайн үрэвсэл,  цөс өвдөхтэй төстөй байж болно. Өтгөн бараан өнгөтэй, нэрс, хад, мойл жимс идсэн мэт гарч байвал ходоодны шархны идэвхтэй үе явагдаж цус алдаж байж болно. Дээрх шинж тэмдэгүүд мэдрэгдэж байвал дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
-Яагаад үүрээр өвдөг гэж?
-Идсэн хоол хүнс үүрээр боловсорч ходоодноос цааш орсон байдаг. Энэ үеэр ходоодноос ялгарсан хүчил шархыг цочроон өвтгөж байгаа юм. Зарим үед цочин сэртэл өвтгөж болно. Өглөө босоод олигтой хооллохгүй үд хүртэл, түүнээс цааш үргэлжлүүлэн хоосон явахад ч ялгаагүй ингэж өвдөнө. Ходоодны салст өөрийгөө хамгаалах  давхаргатай байдаг. Бид үүнийг “өнгөр” гэж нэрлэдэг. Ходоодны цусан хангамж, ходоодны ханыг хамгаалах өнгөр зэрэгт өөрчлөлт орсноос  ходоодны хүчил болон хоол боловсруулах пепсин гэдэг ферментийн нөлөөгөөр ходоодонд шарх үүсдэг. Мөн архаг өвчнүүд ч шарх үүсэхэд нөлөөлж болно.
-Ходоодны шархыг төгс эмчлэхэд хэр хугацаа орох вэ?
- Шархыг бүрэн гүйцэд эмчлүүлэхгүй бол сэдрээд яваад байдаг. Тиймээс шархтай болсон бол мэргэжлийн эмчээр эмчлүүлэн дараа нь тодорхой хугацаанд хяналтанд байх хэрэгтэй. Шарх эдгэрсэн ч сорвижоогүй байхад нь хоолны дэглэм барихгүй, ажил амралтаа зохицуулан, сэтгэл санаагаа тайван байлгаж чадаагүй бол сэдэрдэг. Тиймээс эмчилгээ нэлээд удаан үргэлжилдэг гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед  “РРI”гэдэг ходоод, гэдэс¬ний шүүрлийг дарангуйлах эм гарснаас хойш  шархыг сайн эмчилж байгаа. Цус алдалт зэрэг хүндрэл эрс багассан. Цаг алдалгүй оношлуулаад, эмчийн зааврын дагуу эмчилгээгээ сайн хийлгэх юм бол  урт хугацаа орохгүй. Зарим нэг шүүрэл ихтэй, гармоны ялгарал их явагддаг онцлогтой хүний эдгэрэлт удаашрах тал бий. Хяналтанд байна гэдэг нь эмчилгээний үр дүнг харах зорилгоор тодорхой хугацааны дараа дурандуулахыг хэлж байгаа юм. Зарим хүн зовиур байхгүй болмогц хянуулахгүй алга болдог.
-Ходоодны шархыг эмчлэхгүй удаан явбал хавдар болох эрсдэлтэй юу?
-Ийм эрсдэл нэг хувьд нь тохиолдож болно. Шарх яваандаа хавдар болдог гэсэн ойлголт өмнө нь байсан л даа. Энэ нь ерөөсөө хавдрыг шарх гэж оношилж байснаас үүдсэн байж болох юм.  Ходоодны шархны хэлбэр, байдал нь хавдартай төстэй. Тиймээс дурангийн шинжилгээгээр шарх уу, хавдар уу гэдгийг ялган оношилдог.
-Хеликобактери бохир хүнснээс ч юмуу,  хүнээс, хүнд халдах уу?
-Энэ бактери хүнсэнд байхгүй. Түүнийг зөвхөн хүний ходоодноос илрүүлсэн шүү дээ. Сүүлийн үед цөсний хүүдий, нарийн гэдсэнд илрүүлсэн мэдээлэл байна. Тэгэхээр хүнснээс ийм халдвар авна гэж байхгүй. Хүнээс хүнд л халдна. Гэхдээ зөвхөн бага насны хүүхдийг бор хоолонд оруулах үед уг бактерийг тээж байгаа эцэг, эхээс халддаг гэж Японы эрдэмтэд үзэж байна. Эмнэлгийн ариутгал муугаас ходоодны дурангаар халдвар дамжиж болох тухай ном хэвлэлд бичсэн байна лээ. Европын орнууд, АНУ-д хеликобактерийн халдвар бага байдаг бол Азийн орнууд, жишээ нь Япон, Солонгос, Монгол, Хятад зэрэг оронд элбэг байна. Азичууд хүүхдийг бор хоолонд оруулахдаа амандаа хоолыг нь зажилж өгөөд байдаг нь халдвар дамжих зам болдог. Монголчуудад ийм зуршил бий. Бас загас их иддэг орныхон жижиг яс хүүхдийн аманд орохоос сэргийлэн хоолыг нь зажилж байгаад өгдөг юм байна. Хэрэв бид соёлоо дээшлүүлээд, хүүхдээ ам дамжуулан хооллохыг зогсоох юм бол халдвар багасах магадлал байна.
-Ходоод шархлах шалтгаануудын нэлээд хойно хелико бактерийг дурьдсан. Тэгэхээр энэ гол шалтгаан биш гэж үзэж болох уу?
-Хеликобактери шарх үүсгэхээс илүү, хавдар үүсгэдэг нь батлагдсан.
-Бактерийн халдварт ямар эмчилгээ хийж байна?
-Хеликобактерийн эмчилгээнд 2-3 антибиотикийг хавсран хэрэглэдэг. Гэхдээ эдгээр эм нь монголчуудын бараг өдөр тутам хэрэглэдэг эмүүд учир дасал болсон байж магадгүй юм.  Амоксциллин, трихополийг манайхан их хэрэглэдэг шүү дээ. Хеликобактери ходоодны хатингаршил буюу шүүрэл багасгах өвчнийг үүсгэдэг. Тэр нь явсаар хавдар үүсэх шалтгаан болдог. Энэ тухай эрдэмтэд аль хэдийнэ тогтоогоод Нобелийн шагнал хүртсэн. Гэхдээ энэ бактери олон омогтой. Хавдар үүсгэдэггүй омог ч байдаг.
-Бактерийн халдвар байгаа эсэхийг хэрхэн шинжилж байна вэ?
-Хамгийн гол нь монгол хүний ходоодны хавдарын урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэх насыг тогтоож өгөх хэрэгтэй гэж боддог. Ер нь 40-өөс дээш насны хүнд ходоодны хавдар тохиолддог боловч Монголд  20-30 насныханд тохиолдож байна. Тэгэхээр ходоодны шинжилгээг зайлшгүй хийлгэж байх хэрэгтэй. Хелико бактерийг цусанд шинжилгээ хийж илрүүлэхээс гадна ходоод дурандах үед авсан эд эсэд тестээр үзэх зэрэг арга байна. Амьсгалаар үзэх арга ч байдаг. Энэ нь архи уусан эсэхийг тодорхойлдог шиг үлээлгэн тодорхойлдог арга юм. Гэхдээ энэ нь зөвхөн бактери байгаа эсэхийг үзэхээс эмчилгээний үр дүнг тодорхойлоход хэрэг болохгүй.
-Ходоодоо эрүүл байлгахад хоолоо хэрхэн тохируулах вэ?
-Архи, дарс, өөх тос, хайрж шарж болгосон гээд ходоодны шүүрлийг ихэсгэдэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Мөн хооллолтынхоо хугацаанд анхаарах хэрэгтэй. Хэт өлсөхгүй, ойр ойрхон хооллох хэрэгтэй. Мөн босон суун тохь тухгүй идэх, хэт халуун, хэт хүйтэн зүйл хольж болохгүй. Шинжлүүлэх, эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүстэй ярилцаж байхад сэтгэлийн шаналгаатай байдаг, өвчтэй хүн сахидаг, ажил дээрээ дарамттай, амьдралд нь гачигдал зовлон тохиолдсон хүн олон байх юм.   Япончууд “Санаа зовох” гэхийн оронд “Ходоод өвдөх” гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны синдром буюу ходоодны шарх асар их болжээ. Тэгэхээр сэтгэл санаа тайван бус байх нь ходоодны шархлаа үүсэхэд нэг том нөлөө болдог нь харагдаж байгаа юм.
-Дурангийн шинжилгээ хийлгэхээс  зарим хүн халширдаг. Шарх сэдрээнэ гэх нь ч бий.
-Дурангийн шинжилгээний муу тал гэж байхгүй.  Дурангийн шинжилгээ хийлгэхээр шарх сэдэрнэ, шархгүй байсан бол шархална гэх мэтээр ярьдаг нь оргүй зүйл юм.
Ходоодоо өвдөөд байхад гүрийгээд явдаг хүн олон байх юм. Эртхэн шиг оношлуулаад, эмчлүүлэхгүй бол мэс засал зэрэг хүнд эмчилгээнд хүрдэг. Зовиур байхгүй хүн бас тайвширч болохгүй. Ходоодны шарх зовиур ихтэй байдаг бол хавдар нь ямар нэг зовиур мэдэгдэхгүй явж байгаад нэлээд хүндэрсэн үедээ зовиурлаж эхэлдэг юм шүү.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
10911 hi. eejvvdee asuuya [1] sfff 2010-02-03 1818
10910 eejuudee hariulj ogj tuslaaach [4] tsolko 2010-02-03 1884
10909 yah ve eejuudee? [6] oyu_0201 2010-02-03 1846
10908 helj ogooch [3] bolor ayga 2010-02-03 1736
10907 hi eejuudee zoblogoo bichij uldeegeerei ok [4] bolor ayga 2010-02-03 2279
10906 english baga surguuli [2] duri 2010-02-03 2448
10905 түвшин.. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-03 1694
10904 hi hariulaach [5] goch 2010-02-03 2063
10903 ------- ***Энxзaяa*** 2010-02-02 1145
10902 yrilaganii hariunii talaar asuuya file [8] tsetseg navch 2010-02-02 2014
10901 so goor bicheed uguuchee [3] Цагаан уул 2010-02-02 1815
10900 Elgemsuu gees tubshin 2010-02-02 1524
10899 Elgemsuu egchees [4] orangefanta 2010-02-02 1848
» ЭЛГЭМСҮҮ ЭГЧЭЭ ЯАРАЛТАЙ ТУСЛААЧ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1801
10897 hhh davka_hub 2010-02-02 1305
10896 asuult? [2] 김아연 2010-02-02 1952
10895 HAPPY VALENTINE'S DAY! uraldaand [8] kooko 2010-02-02 2512
10894 elgemsvv egcheee [1] balzol 2010-02-02 1848
10893 buur uwduud bna hurdan edgeeh em taria [1] 19841007 2010-02-02 2259
10892 ИЙМ Л БОЛДОГ ЮМ БАЙНА Ш ДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1799
10891 hi medeh hvn bval heleed uguuch [4] balzol 2010-02-02 2748
10890 Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд mgldevochka 2010-02-02 2550
10889 Хийсвэр хийлгэж төрсөн хүүхдийн нас баралт хоёр дахин их байна mgldevochka 2010-02-02 2022
10888 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [2] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2716
10887 Энхзаяад [1] sarnai 09 2010-02-02 1444
10886 Solongos helnii geriin surgalt Batsuda 2010-02-02 1770
10885 hi ejvvdees [2] goch 2010-02-02 1450
10884 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1300
10883 Бага ангийн хүүхдэд хичээл заана гэдэг цэвэрхэн цаасан дээр үсэг, тоо тавьж байгаатай л ялгаагүй [1] Маралгоо 2010-02-02 3169
10882 ЦАГААН САР БОЛОН VALENTINE'S DAY БЭЛЭГЭЭ МАНАЙХААС АВНА УУ file UNICITY 2010-02-02 1606
10881 Hi, MANUKA snicky 2010-02-02 1274
10880 ugjnii talaar asuuya [5] amuuntaria 2010-02-02 1752
10879 asuuya [5] madahbadrah 2010-02-02 1572
10878 orchuulj ogooch [1] ,mgl 2010-02-02 1593
10877 Anduud kargonii utas hed ve? [1] huuuuue 2010-02-02 1322
10876 asuult bna [2] sormuusmaa 2010-02-02 1463
10875 asuuy [8] Hi... 2010-02-02 1632
10874 emegtei ajil bna 01086147366 Tsetseguyanga 2010-02-02 1155
10873 Solongos goo saihnii sain emneleg bna ^^ lemona 2010-02-02 1461
10872 kkkkkkkkkkkkk file [7] BOVKA 2010-02-02 1482
10871 СОЛОНГОСТ БАЙДАГ ....ХҮНТЭЙ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1369
10870 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ БҮСГҮЙЧҮҮД БОЛГООМЖИЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1767
10869 orchuulaad ogooch. [1] giordani 2010-02-02 1294
10868 жирэмсэн бүсгүйчүүдэд [1] munkhuush 2010-02-02 1358
10867 solongosoor yuu gedeg we/ [2] LOVE24 2010-02-02 1380
배너신청
자생병원

배너신청