Moderator: mgl_300
Бар жил болгон хатуу гэдэг нь өрөөсгөл ойлголт.
Харшлалт хэмээх шороон үхэр жил улиран одож монголчууд бид уламжлалт цагаан сарын баяраа хэдхэн хоногийн дараа тэмдэглэх гэж байна.
Сap шинийн баярын зан үйлийн талаар Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, доктор Ч.Дамбажавтай уулзаж ярилцлаа.
-Айлчилж буй жилийн өнгийг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Шороон үхэр жил улиран одож, баржил ирж байна. Улирч буй жилд бидний амьдрал олон сайхан үйл явдлаар дүүрэн байлаа. Мөн хүнд хэцүү зүйлүүд ч гарлаа. Төгс буянт шинэ зурхайн ёсны арванзургадаар жарны тийн урвагч хэмээх төмөр бар жил гарна. Төмөр гэдэг нь цагаан бар жил гэсэн үг. Цагаан бар жилийн зурхайчдын зурсан зурлаган өнгийг харахад сайхан жил болох төлөвтэй. Хур бороо элбэг, газрын гарц сайтай, хүн зоны ажил үйлс бүтэмжтэй өлзийтэй Сайхан жил болно хэмээн ерөнхий дөө зурсан байна.
-Энэ жил шинийн нэгэн хоёр удаа тохиож таарсан. Ямар учиртай юм бол?
-Тиймээ. Шинийн нэгэн хоёр удаа тохионо. Энэ бол байдаг л зүйл. Давхацсан байвал урд өдөр нь, таслагдсан байвал арын өдөр нь шинэлдэг ёстой. Энэ жилийн тухайд эхний өдөр буюу 14-нд шинэлнэ. Үүн дээр буруу зөв хэмээн маргах зүйл байхгүй.
-Барыг хатуу жил гэж ярьдаг?
-Бар жил болгон адилгүй шүү дээ. Ийм жилтэй хүн дээр ярихад хэдэн оны ямар бар байна. Эмэгтэй, эрэгтэй хүн гэдгээрээ ялгаатай. Аргагүй шүү дээ цаг, өдөр, cap, жилээр зөрөөтэй төрж байгаа улсууд юм чинь. Тэрнээс бол бар жил болгон хатуу гэдэг өрөөсгөл.
-Тэгвэл хүүхэд төрүулэхэд хүртэл жил тухайддаг нь өрөөсгөл гэсэн үг үү?
-Нэг хэсэг алтан гахай жилд хүүхэд төрүүлэх сайн гээд баахан цуурлаа. Монголчуудад тиим юм нэг их байдаггүй. Энэ бол азийн бусад орнуудаас орж ирсэн зүйл. Тэрнээс биш тиим жилд гэр бүл болж хүүхэд төрүүлвэл сайн, муу гэсэн ойлголт байхгүй. Ер нь аливаа зүйл хийхцээ жил гэхээсээ илүү сайн цагийг сонгох хэрэгтэй хэмээн багш нар маань айлддаг байсан.
-Жил ороход барцад дагадаг гэдэг?
-Зарим хүн жил ороод өвдөж зовлоо ажил үйлс бүтэмж тааруу байлаа гэх тал бий. Харин зарим нь сайн сайхан байлаа гэдэг шүү дээ. Тэгэхээр хүн бүр зурхайд зааснаар засал номоо хийлгээд санаа сайхан явбал.үйлс бүхэн бүтэмжтэй, эрүүл энх баййа.
-Айл бүр битүүний өдөр орон байраа цэвэрлэж, cap шииэдээ бэлддэг. Тухайлбал идээгээ нартайд засах ёстой гэж үздэг. Энэ талаар?
-Битүүн гэдэг бол тухайн жилийн сүүлийн өдөр гэдгээрээ онцлог. Айл өрх бүр ирэх ондоо сайн сайхан байхыг билэгдэж гэр орноо цэвэрлэж, идээ ундаагаа засч маргааш өглөө золгоход бэлддэг. Яг тийм цагт идээгээ засна гэсэн юм байхгүй. Тухайн айлын цаг зав боломжоос шалтгаална.
-Шинийн нэгэнд мөрөө хэрхэн гаргах ёстой вэ?
-Цагаан сарын шинийн нэгний өглөө хүн бүр эрт босдог. Гадаа гарч зүгээ гаргаж нар мандаж буйг хараад гэртээ орж ирж золгодог уламжлалтай. Уг нь гэрийн эзний нуруугаар тухайн айл явдаг уламжлатай. Харин одоо нөхөр, эхнэр, хүүхдүүд нь тал тал тийшээ зүгээ гаргаж байна л даа. Гэхдээ ингэж зүг гаргахад болохгүй гэх зүйл юу байхав.
-Золголтын тухайд?
-Золгох тухайд гараа хаагуурнь зөрүүл тавих вэ гээд нутаг нутаг ялгаатай. Зарим нутагт хадаг, цагаан даавуун дээр мөнгө тавьж золгох жишээтэй. Мән ахмад нь гараа дээр нь залуу нь гараа доогуур нь оруулж золгодог. Түүнчлэн нөгөө хэсэг нь баруун зүүн raf аа дээр дор нь зөрүүлдэг. Гол нь нутаг нутгийн зашилаа мэдэж, уламжилж золгож байвал тустай.
-Cap шинээр ямар идээ, будаа зэхэх уламжлалтай вэ?
-Аливаа баяр болоход идээ будаа зэхдэг алба шүү дээ. Cap шинийн идээний тухайд бол бололцоотой бол сайхан ууц шүүс, цагаан идээгээ бэлддэг. Сүүлийн үед цагаан cap дөхөхөөр ядууруулдагбаяр гээд яриа гардаг боллоо. Уг нь ганц үндэснийхээ баярыг гоочлох хэрэггүй. Цагаан сараар заавал ийм тиим байх ёстой гэсэн номгүй. Ард түмний зан заншлыг хэн нэгэн албадаж болохгүй шүү дээ. Бэлэг сэлт өгөхдөө хүртэл хүний гар тэнийлгэх хүнийг баярлуулах том агуулга явж байна шүү дээ. Монгол уламжлалаа дээдлсэн, аав, ээждээ очдог ах дүү хамаатан садан ах дүү нараа мэдэлцэх ийм л баяр юм байгаа юм. Тиймээсүңдэснийхээ баярыг аль болох өөрийн чадал хэрээр тэмдэглэх хэрэгтэй.
-Шинэ оныг угтаж ямар ном айлтгавал зүгээр вэ?
-Cap шинэ гарахад эрүүл байхыг билэгдэж Манал, урт наслах Цэнд, хэл ам саад тотгоррос гэтэлгэх Сундуй, хийморь золбоотой байх үүднээс хийморийн сан, ажил үйлс эд таваар элбэг арвин байх үүднээс даллага авахуулдаг. Ер нь эдгээр номнуудыг голлож уншуулдаг.
-Даллагын уут айлд заавал байх ёстой юу?
-Хишиг, даллагын уут гэдэг бол эртний уламжлалтай эд. Сан тавиад даллагаа авахуулаад эд хөрөнгөө аривжуулах утгатай зан үйл юм. Есөн эрдэнэ, төрөл бүрийн арвай буудайны зүйл, идээний дээжийг энэ уутан дотроо хийдэг. Даллага авахуулахдаа уутныхаа амыг онгойлж, даллагаа авахуулж дуусаад уутныхаа амыг боогоод дадц хийдэг уламжлалтай. Даллагыг хичнээн ч авахуулж болно. Бидний бага байхад даллагынхаа уутыг хааяа онгойлоод аав ээж бидэңд чихэр өгдөг. Мөн идээ будаанаасаа тэнгэр хангайдаа өргөнө. Үүнийгээ буян заяагаа хуваалцаж байна гэдэгсэн.
-Монголчууд бас амны билгээр гэж ярьдаг?
-Монголчууд эртнээс аливаа зүйлийг дандаа билэгшээдэг сайхан ард түмэн. Зүгээр бороо ороход хүртэл тэнгэр хангай хур хайрлалаа хэмээнэ. Юмыг дандаа сайхан талаас нь бодож билэгшээ хэмээдэг. Муу үг бүү хэл, сайн амтай эвтэй найртай бай гэдэг шүү дээ.
Т.Сэлэнгэ
ok