Moderator: mgl_300
Аз жаргал бүгдээр гийж яваарай
Амжилт бүтээл бүгдээр дэлгэрч яваарай
Ариун хайраа дээдлэж яваарай
Алтан дэлхийг хайраараа уярааж яваарай
Хатуу үг хэлдэг байсан бол уучилж өршөө миний хайр
Харанхуй орчлонг гийгүүлэх нар минь юм шүү дээ чи минь
Хальтрах цагт минь түших багана минь шүү дэ хайрт минь чи
Хар цагаан хосолсон энэ хорвоог хамт туулах
Хань минь юм шүү дэ чи минь
Бүгдээс илүү чамайг л хайралдаг юм шүү
Бусад олон залуусаас чамайг л харамладаг юм шүү
Бүлээн зүрхний минь эзэн ганцхан чи л юм шүү
Бүх сэтгэлийн минь эзэн ганцхан чи л юм шүү
Миний хайр төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй. Чамдаа хязгааргүй их хайртай шүү. Хайртаас чинь чамдаа энэ шүлгийн зориулж байна. Найрагч шиг сайхан бичиж чадахгүй хайр нь. Гэхдээ сэтгэлээсээ бичлээ....
санаа аваарай гэж орууллаа.Ханьд чинь сэтгэлээсээ өгсөн бүхэн таалагдах байх. Ханиа сайхан баярлуулаарай