Улаан, цагаан вино юугаараа ялгаатай юм бэ?
Үндсэндээ 4 төрлийн вино байдаг гэж болно. Улаан, цагаан, ягаан, шампан дарс. Гэхдээ ихэнхдээ та ресторануудаас эхний 2 төрлийг олж болно.
Мэдээж өнгө бол виног ялгах хамгийн амар арга. Улаан виног усан үзмээр хийх ба улаан виноны найрлагад усан үзэмний хальс, үр, иш зэрэг нь ордог байна. Улаан вино болоод цагаан виног яг өтгөн цай, шингэн цайтай зүйрлэж болно. Тэгэхээр улаан вино нь цагаан виног бодвол илүү хийхэд хэцүү ба өтгөн байдаг гэсэн үг юм. Цагаан виноны улаан виноноос ялгагдах гол зүйл бол зөөлөн амт байдаг байна.
Тэгэхээр цагаан, улаан виног мэдэж байх гол шаардлага нь таныг виногоо хоолондоо тааруулж сонгохтой холбоотой байдаг гэж болно. Учир нь эртнээс хэрвээ чамин, тансаг, зөөлөн зүйл идэж байгаа бол мөн адил зөөлөн вино уух ба харин мах зэрэг хүнд зүйл идэж байгаа тохиолдолд мөн хүнд вино уух ёстой байдаг байна. Учир нь зөөлөн винонд хүнд вино уух аваас идэж буй зүйл тань гашуун, мөн амт нь алга болдог талтай.
Гэхдээ одоо үед мэдээж хүн хүссэн зүйлээ идэж, сонгодог болсон үе шүү дээ. Гэхдээ та том, дээд зэрэглэлийн ресторанд орох аваас мэдээж наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй болно. Тиймээс танд сонголт хийхэд тань туслах үүднээс дараах зүйлсийг зөвлөе.
Цагаан дарсыг ихэнхдээ загас, цагаан махнууд буюу тахиа, гахайн махтай хамт хэрэглэгдэг байна. Харин улаан виног улаан мах, улаан соустай хамт хэрэглэдэг юм байна.
Виноны сонголт хийх
Хэрвээ та ресторанд ороод вино захиалахаар шийдсэн бол юуны өмнө үйлчилэгчид хоолоо сонгосоныхоо дараа виногоо сонгоно гэдгээ хэлэх хэрэгтэй. Хэрвээ хүсвэл хамт явж буй хүнээсээ ямар вино уухыг нь асуух хэрэгтэй. Улаан эсвэл цагаан гэх мэт. Хэрвээ тухайн хүн тань ямар нэг санал хэлэхгүй бол та хоолондоо буюу ямар мах идэх гэж байгаа зэргээсээ шалтгаалаад эхлээд цагаан, улаан алийг нь гэдгээ сонгох хэрэгтэй юм.
|