Moderator: mgl_300
文章數量 42,366
Sain baitsgaanauu ? amraltiinhaa odroo hani ijil ur huuhedteigee saihan ongoruulsen biz dee. Ta naraasaa asuuh zuil bna. Gerleltiin bolon huuhdiin mongoo yaj avah ve yu yu burduuleh ve neg udaagiin ochiltoor buteh bolomjtoi yu ? edgeer bichig barimtaa burduulj mongoo avsan eejuudee delgerengui zovloorei. Anhaaralaa handuulsan tanid ih bayarlalaa.
Наадхыг яинь сайн мэдэх юм байна. нэг удаагийн очилтоор ЭСЯ нд бүх материалаа бүрдүүлчихэж болно. Гэрлэлтийн 500 г бол гэрлэлтийн гэрчилгээгээ болон хоёр иргэний үнэмлэхээ нотариатдуулаад, итгэмжлэл бичээд явуулна. Хүүхдийн мөнгөний хувьд бол хүүхдийнхээ гэрчилгээг болон ээжийнх нь иргэний үнэмлэхийг нотариатдуулаад, итгэмжлэлийг нэг удаа авах 100 мянгад нэг, 3000, 25000 ыг авахад цуг нэг итгэмжлэл бичээд явуулна. ЭСЯ руу иргэний үнэмлэхээ хүүхдийнхээ гэрчилгээг, бас гэрлэлтийн баталгаагаа гадаад паспортоо аваад очих хэрэгтэй. 2 цаг гээд очиход үдээс хойшдоо амжуулчих боломжтой. харин очихоосоо өмнө өөрийнхөө гэрийн хаяг, тэнд мөнгийг чинь авах хүний иргэний үнэмлэхний дугаар, регистрийн дугаар, гэрийн хаягийг тодорхой мэдээд очвол зүгээр. Хүүхдийн мөнгийг итгэмжлэл бичихдээ ээж нь бичвэл зүгээр шүү. Аавынх нь нэрээр биш. Бас жирэмсний хугацаанд авдаг 20000 төгрөгийг ч авах боломжтой. ингэхийн тулд энд эмнэлгийн хяналтанд байсан картаа хувилуулаад, орчуулуулаад явуулах хэрэгтэй. www.huuhed.bblog.mn г нь энд бичсэн байгаа. Асуух зүйл байвал асуугаарай.
Итгэмжлэлийнх нь маягт нь төрөл бүрээрээ ЭСЯ-ны консулын хэлтэс дээр байгаа. ЭСЯ-ны арынх нь хаалгаар Консул нь байдаг юм. гадаад паспортууд чинь, иргэний үнэмлэх чинь, хүүхдийн чинь гэрчилгээ байхад бүх юм амархан бүтнэ. тэнд очихоороо хөөцөлдөх хүнг чинь хороо хорин дээгүүр орж бүртгүүлээд тэндээс тодорхойлолт аваад, дүүргийнхээ нийгмийн халамжийн төв рүү очоод тэндээсээ бичүүлээд авдаг юм. дахин буцахгүйн тулд юмнуудаа сайтар асууж материалаа бүрэн бүрдүүлж явуулаарай.