Moderator: mgl_300
書き込み数 42,366
Нийгмийн тулгамдсан асуудал.

Манай охид хүүхнүүд хил даваад дуусах нь ээ, тэднийг харийн бэр болгох гэж, тэднийг харийн хүний төлөө ажиллаж амьдруулах гэж аав ээж нь төрүүлж өсгөж, Монгол улс сургаж , эмчилж, авьяас чадварыг нь хөгжүүлсэн гэж үү? Хүүхнүүд маань эрчүүдээ муу хэлдэг болжээ. Хэлэх ч яахав хамгийн гол нь энэ сэтгэхүй дээр дөрөөлсөн бизнес хийгээд байна. Эрчүүдийг хангалттай муу хэлсэн одоо харин жаахан учир начиртайгаар эргэцүүлж бодох цаг болжээ. Эрчүүдээ муу хэлснээр бид нийгмээ бүр цаашлаад улс үндэстнээ сөнөөж байна.

Тэгвэл хүүхнүүдээ авч үзье л дээ. Би охид хүүхнүүдээ шүүмжлэхийг хүсээгүй, харин тэдний төлөө энэ нийтлэлийг бичиж байна. Нөхөртэй болж чадахгүй байгаа алдааг нь өөрийн бодлоор дүгнээд хэлье гэж бодлоо.

1. Манай хүүхнүүд өөрсдийгөө сайн таниагүй байж эр хүнийг муу хэлэх дуртай үнэндээ бол бүсгүй та өөрийгөө сайн таньж чадаагүй л байгаа биз дээ.

2. Ямар ч эр хүн бүсгүй таныг өөртэйгээ яаж харьцаж байгааг сайн ажигладаг, тэр чинь хүн шүү дээ. Бүсгүй та хийх үйлдэл, дуу хоолой, харц гээд олон зүйлээрээ эр хүнийг өөрөөсөө түлхдэг. Тааруухан эрчүүдийг хүүхнүүд шоолж дээрэлхэх дуртай байдаг. Яг энэ байдал чинь бүсгүй таныг өөрийг чинь "алж" байдаг. Та хэдий инээж байгаа ч хэн нэг залууд дургүй гэдгээ өөрөө ч мэдэлгүй илэрхийлж байдаг. Эмэгтэйчүүд ч бас ингэж мэдэрч чаддаг шүү дээ.

3. Манай зарим хүүхнүүд ааш гэж адсага. Эр хүний зүрх сэтгэл рүү үгэн хутгаар хайр найргүй дүрж өгнө дөө. Гэтэл тэр эр хүн чинь бүсгүй та нартай л адил өвддөг мах, янгинадаг яс, шархладаг зүрх сэтгэлтэй шүү дээ. Ерөнхийлөгч асан Багабанди жаахан хүү шиг уйлж байхыг та нар саяхан телевизээр харсан. Царайлаг хэрнээ ааш муутай, царай муутай хэрнээ дөлгөөн ааштай 2 бүсгүй байлаа гэж төсөөлье. Тэгвэл эр хүн ихэнхи тохиолдолд царай муутай ч дөлгөөн ааштай бүсгүйг амьдралын ханиараа сонгодог.

4. Манай охид хүүхнүүдийн зарим нь Японы "кабуки" театрын жүжигчид шиг нүүрээ буддаг. Нүүрээ өөртөө тохируулж гоё будах ёстой болохоос харин шаазан паалан шиг будах дэмий.

 Бүсгүйчүүдийн маань дийлэнхи нь их цэвэр цэмцгэр байдлаар биеэ авч явдаг. Хэтэрхий цэвэрч, маягтай бол бүсгүй та өөрөөсөө эрчүүдийг түлхэж байдаг. Хэт цэмцгэр эмэгтэйд эрчүүд танилцах санал тавьж чаддаггүй.

Эрчүүд бодохдоо:
Хэтэрхий цэмцгэр юм даанч энэ бүсгүй намайг тоохгүй байх гэж боддог. Заримдаа бүсгүй та өлөн хиртэй цамц, индүүдлэггүй юбка, үсээ янзлаагүй эсвэл нүүрээ будаагүй сэвхээ харуулаад ир л дээ - ажилдаа, сургуульдаа. Тэгэхдээ эдгээрээс ганц хоёрыг нь хийх хэрэгтэй. Тэр үе чинь эрчүүлд ойр дотно сайхан санагдаж ч байж болно шүү. Гэхдээ бүх эрчүүлд таалагдахгүй ч ихэнхи нь таныг өөр нүдээр харна. Бүсгүй таныг эрчүүд эргүүлж магадгүй туршаад үз. Нөгөө хүрэх аргагүй бүсгүй чинь өндөр уулнаасаа буугаад ирлээ гээд эрчүүд таныг анзаарахыг хэн байг гэхэв. Харин та огт ичихгүй шал тоохгүй байх хэрэгтэй. Энэ байдал чинь харин сэтгэлээсээ байвал их сайн. Дандаа ингэж бай гэсэн үг биш. Эмэгтэй хүн цэмцгэр, хямсгар байх тусмаа эрчүүдийг үргээдэг.
Монгол эрчүүдээ хүн гэж тоодоггүй хүүхнүүд харийн бэр болж насан туршаа сэтгэлийн зовлонтой амьдардаг. Эр хүнийг ойлго хүндэл. Маш сайн зөв соёлтой хувцасладаг, харьцаа сайтай эрчүүд рүү хүүхнүүд их гүйдэг, гэтэл тэдгээр эрчүүд чинь цаанаа аль хэдийн ханьтай болсон байдаг. Бүсгүй та ханьтай хүн рүү гүйхээ зогсоо, тэгж өөрийгөө зовоож яах нь вэ.Тэд таньтай гэрлэдэггүй л байхгүй юу. Өнгөнд хууртахаа болиоч ээ.
Бүсгүй та тааруухан хувцастай ч нүд нь гэрэлтсэн залуусыг чин сэтгэлээсээ сонирхооч тэд чинь дэлхийг эргүүлэх төлөвлөгөөтэй байж мэднэ. Мөнгөтэй айлын залуус дандаа өнгөтэй өөдтэй явах албагүй, мөнгөгүй залуус дандаа ядруу дорой явах албагүй. Цаг цагаараа байдаггүй, юмс өөрчлөгддөг. Нэгэн залууг авгай нь анх хараад доожоо муутай юм гэж голсон байдаг. Гэтэл тэр залуу хожим ерөнхийлөгч болсон түүх бий. Ер нь манай бүсгүйчүүд бүгдээрээ чадалтай, ухаалаг, сайн сайхан болоод харийн бэр болоод байгаа биш ээ.


Зарим хүүхнүүд хэлдэг:

Монгол эрчүүдийг гадаадын хүүхнүүд тоогоод ханилаад сууж байгаа нь хаа байна, харин манай хүүхнүүдийг гадаадын эрчүүд их сонирхдог бүр гэрлэдэг гэж ярьдаг. Үгүй шүү хонгорууд минь. Манай хүүхнүүдээс илүү даруу, хөдөлмөрч, хүнлэг, авхаалжтай, уян зөөлөн хүүхнүүд ази даяар байгаа. Харин эсрэг хүйсний хүнээ сонирхдог нь эр улсын зан болоод манай охид хүүхнүүдийг харийн эрс аваад сууж байна. Нөгөө талаас Америк ба Европын орнуудын охид бүсгүйчүүд хүний гэргий болоод амьдарч чадахаа больсон. Тэд их юм хүсэж эрчүүдээ зовоодогоос тэдгээр орны эрчүүдийн тодорхой хэсэг нь Ази бүсгүйчүүдийг сонирхдог. Ази хүүхнүүд гарын дор номхон, үнэнч , багахан юманд баярладаг, мөнгө үрдэггүй хэрэглээ багатай, гэр орны ажилд сайн, хүнийг сэтгэлээсээ халамжлах чадвартай байдгаараа мөнгөнд үрэлгэн, ааштай, хүнд халамж тавихыг мэддэггүй их юм шаарддаг европ хүүхнүүдээс илүү байна. Манай хүүхнүүд энд Монгол залуустаа л онгироод байдаг гэтэл Америкт фермерийн авгай болсон, Японд загасчны гэргий болсон, Хятадад ногоочны хань болсон тохиолдлууд зөндөө л байна. Та нар хүний нутагт харь хүний эхнэр болоод амьдралын хатууг үүрээд ханьдаа түшиг болоод явдаг сэтгэл байна, тэгвэл та нар монгол залуустайгаа гэрлээд хатуу хөтүүг хамтдаа туулах сэтгэлийн тэвчээртэй бай л даа.

Нөгөө талаас эрчүүдээ!!!

Энэ цөөхөн халхын охид бүсгүйчүүдээ харьд алдахаа больё оо. Бид арчаатай, амьжиргаатай, архи дарс уухгүй, авгай хүүхэн эргүүлэхгүй хүн шиг амьдарцгаая аа. Дараа дараачийн үейин дүү хөвгүүдээ сургаж хүмүүжүүлье. Хамгийн их бурууг эрчүүд бид өөрсдөөсөө хайцгаая аа. Манай зарим залуус хэцүү л дээ гэхдээ эмэгтэй хүн нөхөртэйгөө зөвлөөд ажилд нь туслаад тэднийг зарим үед залаад явж болно. Сайхан ээж нар байдаг тэднээс үлгэр жишээ авч болно шүү дээ охид бүсгүйчүүд минь. Манай залуус эрэгтэй эмэгтэй ялгаагүй хүнээс үг дуулж сурах хэрэгтэй байна. Мэдээж чадалтай сайн сайхан бүсгүйчүүд зөндөө байгаа. Харин бүх эмэгтэйчүүд чадалтай, бүх эрчүүд сул дорой гэж туйлшрах хэрэггүй ээ.

Манай эрчүүд харийн эрсээс дутах юм байхгүй ээ. Эрчүүдийг манай хүүхнүүд хэтэрхий их муу хэлж хараар будах хэрэггүй ээ. Өөдрөг хөрөнгө мөнгөтэй, ажилтай амьдралтай залуус зөндөө л байна. Өөрсдөө ухаалаг байж залуусаа авч сууж чадаагүй бол тэднийг элдвээр хэлэх хэрэггүй ээ. Та нарын охин дүү нар та нарын хувь заяаг давтах ёсгүй ээ. Дүү охиддоо Монгол эр хүнийг муу муухай гэж сурталчилгаа хийхээ больё оо. Мөрөөрөө яваад дүү нар маань хоорондоо гэр бүл болох боломжийг нь худлаа туйлширсан хандлагаар битгий сүйтгэ!!! Өөрсдөө сэтгэлгээгээ өөрчлөөд нөхөр болох хүнээ ухаалаг байдлаар хайхын оронд монгол эрс өөдгүй гэсэн үзэл тээгээд байвал та нар яаж монгол эрчүүдтэйгээ гэрлэх вэ. Миний нийтлэлийн гол санаа бол эрчүүдээ хэтэрхий муу муухайгаар хэлэх, сурталчлахаа больё.

Харин ухаалаг байдлаар бодож үзье. Эрчүүдийг бүсгүйчүүд маань муу хэлснээрээ ямар бизнесийнхэн хожоод, манай эмэгтэйчүүд үүнээс болж хэрхэн амьдралаараа хохироод байгааг дараачийн нийтлэлээс уншаарай. Улс маань улс шиг, төрийн түшээд маань түшээ шиг, эрчүүд маань эр хүн шиг, эмэгтэйчүүд маань бүсгүй хүн шиг байх болтугай. Шүүмжлэхээсээ илүү гол санааг нь ойлгоорой. Одоо бүсгүйчүүд маань миний энд тэндгүй бөмбөг тэсэлж, ака-аар галлаж , пулемётоор шүршиж, катюшаар буудаж, онгоцоор мина хаях байх даа.


profile

ELGEMSUU

2009.03.13 19:18:00
*.133.154.25

BI BOL ALI ALINIIG NI OMOORNO..MINII MONGOL UNDESTEN UCHRAAS..ALDAA CH BII ONOO CH BII ..HORVOOGIIN AMIDRAL.emoticon
profile

chups

2009.03.14 04:51:17
*.158.117.100

elgemsuu tim shuu chinii zov
List of Articles
番号 タイトル 投稿者 日付 閲覧数
お知らせ За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211379
お知らせ ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239298
お知らせ ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366738
お知らせ ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365276
お知らせ Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524301
3171 SHUURHAI YAG ODOO MONGOL TAUND. [5] ELGEMSUU 2009-03-13 1424
3170 TUR AZNA.TUR HULEE---.TEGEED SHIID. [1] ELGEMSUU 2009-03-13 810
» Эрчүүдээ өмөөрөхүй, хүүхнүүдээ хайрлахуй/Нийтлэлүүд [2] legendm 2009-03-13 1133
3168 medeh hun bnauu? [6] ehleg 2009-03-13 1048
3167 egch naraa busguichuudeenadad zovlogoo ogooch [6] zarimdaa 2009-03-13 3259
3166 tuslaachee hvmvvsee [3] setgel_shdee 2009-03-13 935
3165 SANUULGA..DONGOJ SAYA..... [6] ELGEMSUU 2009-03-13 1060
3164 Оскар дээр хамгийн үнэтэй даашинз өмссөн 10 бүсгүй [3] Маралгоо 2009-03-13 2510
3163 Angli hel zaaj, orchuulga hiine. [1] Zayagiin 2009-03-13 686
3162 hatsar ba shanaanii sudas todorch haragdaad bn, yah u? [5] marujin 2009-03-13 937
3161 sain sain bainauu -d 098 2009-03-13 505
3160 Дэлхийн эрчүүдийн баяр file ***Энxзaяa*** 2009-03-13 1391
3159 MASH CHUHAL...... ELGEMSUU 2009-03-13 617
3158 요가 --SANAA ZOVOHGUI BAIJ BOLNO. ELGEMSUU 2009-03-13 734
3157 bair hulslunu huuhed harna gd hun zar tabiulsan yum [1] sain sain baina uu? 2009-03-13 1603
3156 Монголын багш нар нэр хүнд бүхий шагналын эзэд боллоо bolor2 2009-03-13 622
3155 asuuh zvil bna,hariulj ogch tuslaach bvsgvichvvdee [7] turka0921 2009-03-13 1383
3154 ayaga tawag gal togoonii heregsel [2] nomin_erdene1999 2009-03-13 2854
3153 Нойр чинь хулжаад байна уу? Маралгоо 2009-03-13 624
3152 Бүсгүйчүүд ямар эрчүүдээс зугатах ёстой вэ? [2] Маралгоо 2009-03-13 563
3151 bvsgvichvvdees asuuya [4] oujii 2009-03-13 1286
3150 bumbuguruu tuslaach [4] MTM 2009-03-12 848
3149 orchuulj ogooch [3] 양&나 2009-03-12 714
3148 ASUUY HELJ OGNO UU? [4] nomin_erdene1999 2009-03-12 1022
3147 MGL huuuhdiin duu tavij ogooch eejuud ee [3] ari_ariuna 2009-03-12 1217
3146 Asuuya? [1] Erka_ 2009-03-12 727
3145 coolgirl.d [2] lg123 2009-03-12 572
3144 TUSLAH UU??????? [1] ELGEMSUU 2009-03-12 743
3143 Монгол эхчүүд гэртээ төрж, Монголын үрс маш олон болно гэж үү file ***Энxзaяa*** 2009-03-12 843
3142 ДОХ-ын халдварын 51, 52 дахь тохиолдол илэрлээ file [4] ***Энxзaяa*** 2009-03-12 725
3141 aris archilgaanii talaar [4] madch 2009-03-12 4450
3140 eejvvdee heleed ogooch [4] bigbig 2009-03-12 727
3139 Huwtsasnii shuugeenii ewgui uneriig yaj arilgaj be? [2] NikiE 2009-03-12 725
3138 syganii vs [1] aminaa82 2009-03-12 786
3137 Хайр дурлалд аз авчирдаг 5 бэлгэдэл Маралгоо 2009-03-12 1358
3136 xeleed ogooch zapdag xvn baival ytasaa vldeenuu [3] aminaa82 2009-03-12 895
3135 Eejuud ee meddeg bol helj uguurei [4] ~eri~ 2009-03-12 618
3134 xaan banknii debter yaaj neelgex be [2] dream5454 2009-03-12 574
3133 zulwluguu ugnyy erhem eej bysgyichyyd naraa [4] gowi3 2009-03-12 793
3132 대한민국 ... ELGEMSUU 2009-03-12 562
3131 Залуу хосод олгох 500 мянган төгрөгийг бууруулах тухай авч хэлэлцэнэ [5] bolor2 2009-03-12 724
3130 Би ирэх долоо хоногоос хүмүүсийн мөнгийг өгнө гэж амлав [3] bolor2 2009-03-12 752
3129 busguichuudee tuslaach! [4] 3477 2009-03-12 698
3128 МАРТЫН НАЙМНЫ ШӨНӨ 13 ЭМЭГТЭЙ ГЭР ОРОН, ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ТАНХАЙРЧЭЭ [1] Маралгоо 2009-03-12 617
3127 domino geed ednii sevhnii tos bdag yumuu vr dvn yamar ve [5] one_shot 2009-03-12 906
배너신청
자생병원

배너신청