Moderator: mgl_300
Монголын ерөнхий боловсорлын дунд сургуулийн англи хэлний English цуврал сурах бичгийн зохиогчид Их Британийн зөвлөлөөс олгодог “ELTONS 2009” нэр хүндтэй шагналын эзэд болсон тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэхүү сурах бичиг нь Монгол Улсад бага, суурь болон бүрэн дунд боловсорлын 5-10 дугаар ангийн сургалтанд зориулсан сурах бичиг дасгалын ном, багшийн ном, аудио хуурцаг бүхий анхны цогц сурах бичиг юм байна. 2003 оноос эхлэн Британийн зөвлөлөөс олгож эхэлсэн ELTONS шагнал нь Их Британи улс болон дэлхийн олон орны англи хэлний боловсорлын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан дэвшилтэт, шинэлэг бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал юм байна. Монголын сурах бичиг сүүлийн шатанд Польш, Кипер, Энэтхэг, Испани, Бахрейн зэрэг улс орны бүтээлүүдтэй өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн хэмээн сурах бичиг зохиогчдын багийн гишүүд хэллээ. Дээрх цуврал сурах бичгийн анхных нь болох English-1 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн оны сурах бичгийн анхны өргөмжлөлийг 2002 онд хүртэж байсан ажээ.
Д.Ганчимэг