Toplam Yazı Adeti 11,685
Эдийн засагч Н.Дашзэвэг: Монголбанк “Анод” уруу бүдүүлгээр халдлаа

Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ 2 дахин уначихаад байхад Монголын нефть импортлогчид үнээ тэр хэмжээгээр буулгахгүй байгаа. Гэхдээ бас яаж зүгээр байхав гэж ганц хоёр зуун төгрөгөөр бензины үнийг татсан болж харин үнэ нэмэгдэх сургаар хамаг барааныхаа үнийг өсгөсөн наймаачид нүдэн балай чих нь дүлий сууна. Үүнийг зохицуулах газар ч гэж Монголд алга. Цалин багатай царай муутай Монголчууд дур зоргоороо аашилсан бизнесменүүдийн гарын аяыг даахгүй зүдэрч сууна. Монголыг тойрч гарахгүй тулж ирсэн дэлхийн санхүүгийн хямралыг хэрхэн давахаа мэдэхгүй үүрэглэж суухад аль хэдийн галт тэрэг хөдөлж, банкны систем доголдоод ирлээ. Гэвч Монгол банкинаас "Анод"-од хийж буй эмчилгээ нь сэхээх биш харин ч үхлийн тариаг дозоор нь хийж байна гэж Монгол дээд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэг ярьж байна.

-Та С.Баярын Засгийн газар 100 хоногийн дотор юу ч хийж чадсангүй гэж шүүмжилж харагдсан?

-Засгийн газрыг шүүмжилж байж л энэ хүмүүс чинь ажлаа сайжруулна уу гэхээс магтаад эсвэл дуугүй суугаад байвал алдаагаа олж харж чадахгүй шүү дээ. С.Баярын Засгийн газар мэргэжлийн түвшин нь их доогуур байна. С.Баярын Засгийн ч газрын 100 хоногийн ажлыг харахад нэгдүгээрт их удаан байна, хоёрдугаарт гаргаж байгаа шийдвэрүүд нь шинжлэх ухааны үндэслэл муутай байна.

-Банкуудаас ямар ч хариу нөхцөл шаардахгүйгээр төр хадгаламжийг 100% даасан. Энэ шийдвэр харин ч цаг үеэ олсон хурдтай алхам бус уу?

-Ийм юм энэ дэлхий дээр байхгүй л дээ. Хамгийн баян орон АНУ гэхэд 250 мянган доллараас дээшихийг нь төр хариуцахгүй л гэж байгаа. Хэрвээ хадгаламжийг төр 100 хувь хариуцвал арилжааны банкууд ямар ч эрсдэлээс айхгүй болчихно. Баахан мөнгө ямар ч хяналтгүйгээр ийш тийш нь шилжүүлнэ. Гадаадын дампуурах гэж байгаа компанид 100 сая доллар шилжүүлчихээд 70-80-ыг нь өөрсдөө аваад 20:30-ыг нь цаадуулдаа өгчихөж ч магадгүй. Монгол банк 10 сая доллар гаргаад алдчихсан гээд жүжиг тоглоод байгаа шүү дээ. Яг иймэрхүү байдал олон гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь мөрийн хөтөлбөр боловсруулах ажил дэндүү удаан байлаа. Ер нь энэ хоёр намын мөрийн хөтөлбөр бол цэвэр популизм. Ардчилсан нам 10 чиглэл гэж, МАХН 12 төгөлдөршил гээд нийгэм эдийн засгийнхаа хөгжлийг зүгээр оронцоглоод хаячихсан. Иж бүрнээр нь авч үзсэн юм байхгүй.

-Хүн болгонд 1,5 сая төгрөг өгнө гэж байгаа. Ийм боломж манай эдийн засагт бий юу?

-Гэтэл үүнийхээ үндэслэл тооцоог нь гаргачихсан юм алга. Монголын хүн ам 2,6 сая. Хүн болгонд 1,5 сая төгрөг өгнө гэвэл 3,9 триллион төгрөг. Цалин тэтгэвэр тэтгэмжийг 3 дахин нэмэгдүүлнэ гэвэл дахиад 3 триллион төгрөг. Нийтдээ 7 триллион төгрөгийг жил болгон хаанаас гаргах вэ?
Энэ хоёрын аль нэгийг нь ч гаргах бололцоо манай эдийн засагт байхгүй. Энэ оны улсын төсөв 2 триллион төгрөг байна. Улсын төсөв нь дөнгөж 2 триллион байхад 7 триллион төгрөг
амлаад байдаг нь ямар их утопи зорилт байгаа нь харагдаж байна.

-Уул уурхай, Таван толгой, Оюу толгойгоос мөнгө олно гээд л байгаа шүү дээ?

-Үнэндээ Оюу толгойгоос жилд 1 тэрбум доллар ч олж чадахгүй. Таван толгойг 30 сая тонноор бодоод бодоод 500-600 сая доллар жилд орж ирнэ. Тэгэхээр Засгийн газар өр тавьж л 1,5 сая төгрөгийг өгөх юм шиг байна. Өөрөөр хэлбэл бидний хүүхдийг өрөнд унагаад бидний амыг түр хаах гээд байна уу гэсэн хардлага байна. Үүнийг макро эдийн засгийн популизм гэдэг. Улс төрчид мөнгө амлахаа зогсоохгүй бол улс орны эдийн засгийг бүр дампууруулж дууслаа шүү дээ.

-Сүүлийн өдрүүдэд "Анод" банкыг тойрсон шуугиан газар авлаа. Та энэ банкыг дампуурсан гэх үү?

-Дампуураагүй л дээ. Дампуурна гэдэг бол ерөөсөө л огт төлбөр хийх чадваргүй болохыг хэлж байгаа юм. "Анод" банкин дээр зээл их хэмжээтэй гарсан. Иргэд хадгаламжаа их хэмжээгээр аваад эхэлсэн учраас банкны хэллэгээр ярьвал төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь алдагдсан. Гэхдээ 170-аад тэрбум төгрөгийн зээл нь маш сайн, барьцаа хөрөнгөтэй зээл. Ийм байхад дампуурах ямар ч үндэсгүй. Энэ зээлийн тодорхой хэсэг нь чанаргүй эсвэл найдваргүй байж болно. Гэхдээ үүнийг хэн ч нотлоогүй байна шүү дээ. Яг дампуурлынхаа хуулийг бариад хүний мөнгийг өгөхгүй байна, хүний мөнгийг өгч чадахгүй байгаа юм чинь дампуураа гэдэг хэлбэр талаас нь харвал тиймэрхүү зүйл байгаа.

-Гадагшаа мөнгө гаргасан л гээд байгаа?

-Тийм байлаа гэж бодъё. Хэрвээ гадаадын Засгийн газрын найдвартай бонд авчихсан бол хүүтэйгээ ороод л ирнэ шүү дээ. Засгийн газар, УИХ Монгол улсын хөгжлийн сангийн 300 тэрбум төгрөгийг төрийн санд байршуулаад тэндээсээ арилжааны банкуудаа дэмжинэ гээд яриад байдаг. Тэр нь одоо хүртэл гараагүй л байна. Энэ шийдвэр эрт гарчихсан бол "Анод" банк ийм байдалд орохгүй байсан. "Анод" банкинд Засгийн газрын Мянганы замын 40 тэрбум төгрөг байж л байгаа юм билээ. Засгийн газрын өгөх ёстой мөнгө. Том том компаниудад зээл өгчихсөн хугацаа нь дуусаагүй юмнууд байна. Тэгэхээр "Анод" банк дампуурах үндэс бараг байхгүй дээ. Монголын 5 том банкны нэг шүү дээ. Ганц нэг хариуцлагагүй зээл олгосон баримтууд байж магадгүй. Гэтэл тэр нь одоо болтол гарч ирээгүй байна.

-"Анод"-ын үйл явдлын араас улс төр ханхийж байгаад та итгэлтэй байна уу?
-Нэг тийм хувилбар байгаа. "Анод" банкийг зориуд дампууруулаад өөрсдөө хувааж авах гэсэн, эсвэл өөртөө нэгтгэж авах гэсэн сонирхол байж болно. Тийм учраас "Анод"-ийн нэр хүндэд маш бүдүүлэг халдлаа. Уг нь номоороо бол банк "Анод" банктай 2-3 сар хамтран ажиллах ёстой. Тэгээд болохоо байнгуут нь эрхийг нь шилжүүлж авах ёстой. Гэтэл ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байж байгаад гэнэт л нэг өдөр банкны үүдийг түгжчихдэг нь ямар бүдүүлэг үйл ажиллагаа вэ. Банкны нэр хүндэд дэндүү бүдүүлэг халдаж, дээр нь банкных нь 3 захирлыг бариад шоронд хорьчихно гэдэг чинь байж болшгүй асуудал. Би лав ийм юм үзээгүй. Энэ банкны нэр хүндийг зориуд унагах гэсэн улс төр явж гэхээс өөр арга алга. Энэ улс төрийн тоглоомны зэвсэг нь Монгол банк болчихоод байна гэж л харагдаж байна. Энэ бол нэг л хувилбар. Гэхдээ одоо бүх юм тодорхой болоогүй байна. Гэнэт том том аймшигтай найдваргүй өрүүд гарвал Монгол банкыг зөвтгөх талтай. Ийм байхгүй, зээлүүд нь буцаад найдвартай орохоор байгаа бол үнэхээр Монгол банк бүдүүлэг алдаа гаргалаа. Хэрвээ ийм байх юм бол Монголбанкны удирдлагууд бүгд огцрох хэрэгтэй. Ингэж бусдын тоглоом болох хэрэг байхгүй л дээ. Монгол банк бол мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байна.

Монгол банк асуудал болгондоо мэргэжлийн бусаар хандаж байгаа. Мөнгөний бодлогоо боловсруулж чадахгүй байна. Инфляци гэдэг юу вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй хууль зүйн тогтлоор нь тайлбарлахгүй байна. Ирэх онд инфляци, эдийн засгийн өсөлт ямар байх вэ гэдгээ хэлж чадахгүй байна. Тэгсэн мөртлөө тэр рүү чиглүүлсэн бодлогын хүү зарлаж байна гэдэг бол үнэхээр бүдүүлэг. Хатуухан хэлэх юм бол мангар тэнэг үйл ажиллагаа. Ер нь Монгол банкны мэргэжлийн түвшин бол 0 түвшинд байна. Ийм удирдлагатай, ийм боловсон хүчинтэй, хүмүүст төрийн мөнгөний бодлогыг атгуулаад байгаа нь ялангуяа энэ хямралын нөхцөлд их л аймшигтай байна.

-Санхүүгийн хямрал хэр удаан үргэлжлэх бол. Ирэх онд байдал дээрдэх үү?
-Дордоно. Яагаад гэвэл зэсийн үнэ уначихаж байна. Экспортын орлого ноднингийнхтой харьцуулахад 50-60 хувь унаж байна. Энэ нь долларын хомсдол нэмэгдэж байна гэсэн үг. Энэ нь Монголын эдийн засагт муугаар нөлөөлнө. Төгрөгийн ханш унаад эхлэвэл дахиад инфляцид нөлөөлж барааны үнэ нэмэгдээд эхэлнэ. Төгрөгийн ханш ингэж огцом унаад байхаар төгрөгт итгэх итгэл нь алдагдаж доллар авах гээд зүтгээд байна. Энэ бол маш муу явдал. Төгрөгийн ханшийг ингэж огцом унагаж болохгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн дэргэд үндэсний зөвлөлдөх баг, бодлогын зөвлөл гэж юм байгуулах хэрэгтэй. Бусад оронд бол бодлогын зөвлөлд нь нэртэй эрдэмтэд, банкирууд, эдийн засагчид, бодит эдийн засгийн сал бараа сайн мэддэг тийм нэр хүндтэй хүмүүс байж байдаг. Одоо бол хуучин монгол банкны ерөнхийлөгч байсан цөөн хэдэн хүмүүс байдаг л юм шиг байгаа юм. Энэ хүмүүсийн үе нь өнгөрчихөөд байна. Энэ хүмүүс ерөөсөө бодлого явуулж чадахгүй байна. Яахав тэртэй тэргүй хямралгүй байсан үед бол урсгалаараа яваад болоод байсан. Хямрал болоод ирэхээр энэ хүмүүсийн ажиллах чадвар муу байна гэдэг нь харагдаж байна. Монгол улс хүнээр мундсан биш. Монгол банкны удирдлага яаралтай өөрчлөх хэрэгтэй байна.
-Нефтийн үнэ өсөхөд нэмэгдэхэд өссөн бараа бүтээгдэхүүн дагаад буухгүй юмаа?
-Энэ бол Засгийн газар муу ажиллаж байгааг харуулж байна. Засгийн газар ерөөсөө үнэтэй ажиллаж чадахгүй байна. Энэ дээр Засгийн газрын мэдлэг чадвар үнэхээр дутаж байна. Түүний хамгийн тод жишээ бол энэ. Засгийн газар юу зохицуулахаа мэдэхгүй байна, яаж зохицуулахаа ч мэдэхгүй байна. Тэгсэн мөртлөө эрдэмтэн судлаачдаа ашиглахгүй байна. Манай яамдуудын бодлого боловсруулах чадвар нь оюутнууд нь бүгдэд нь муу тавимаар байна. Сонгууль болгоноор яамдуудыг бужигнуулж мэдлэг чадваргүй хүмүүсээр дүүргэчихээд л байгаа юм.

Монголын нэг өдөр

List of Articles
No Konu Yazar Tarih Görüntülenme
Duyuru Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96845
Duyuru Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115590
Duyuru МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 135370
Duyuru International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 71186
Duyuru Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 150716
1875 zar gutal 2008-12-23 349
1874 urilga avna [1] ford 2008-12-23 383
1873 есөн эрдэнэ BORE 2008-12-23 382
» Эдийн засагч Н.Дашзэвэг: Монголбанк “Анод” уруу бүдүүлгээр халдлаа katren 2008-12-23 622
1871 MONGOL ZOOGIIN GAZAR ZARNA jurjee 2008-12-23 331
1870 Erunhii saidad bichsen zahidal katren 2008-12-23 526
1869 em ajil bna yaraltai moogii1104 2008-12-23 393
1868 diplom gargana. clubmgl. 2008-12-22 459
1867 Gereenii bolon haraar baigaa hvmvvst ajil zuuchilaj ogno 140876 2008-12-21 521
1866 GEREEGEER HUN TATUULNA BAS E-9-4 G E-9-2 OOR SOLIULMAAR BNA MEDEH ESVEL SOLIULSAN HUN BAIVAL HOLBOO BARIJ TUS BOLJ OGOOCH MONGOLCHUUDAA 01031490126 [1] HOOROHNOO 2008-12-21 583
1865 gereenii hun tatuulmar bna [1] hoshnogo 2008-12-21 470
1864 solongos yawuulna hutsw 2008-12-21 1175
1863 ta xereu mongolryy geriin taulag auch yuyylax gej baigaa bol manaid xandnyy irxes 2008-12-21 371
1862 yaraltai urilga garguulna jajhai 2008-12-21 379
1861 12 mrb 2008-12-21 488
1860 html mgl_boy2009 2008-12-21 6732
1859 Ансан хот дахь солонгос хүнтэй гэр бүл болсон бүсгүйчүүдийн анхааралд Ansanwomen 2008-12-20 610
1858 mgl bytsna yaraltai [1] sambuuganaa 2008-12-20 469
1857 viza naidvartai gar... [1] bss 2008-12-20 466
1856 KHAR CHONO NIGHT CLUB-D TA BUHENIIG URIJ BN khar_chono 2008-12-20 415
1855 23tai hun solongosruu garguulmaar bn jajhai 2008-12-20 370
1854 21toi hvn mgl-s oruulj irmeer b,na 3 saraar utas 01090454020 [1] anuka_80 2008-12-20 481
1853 SOLONGOS-ru yaraltai visa gargaj yawuulna... vick 2008-12-20 445
1852 huuhed chari_0819 2008-12-20 336
1851 Yararaltai wiz gargana [2] eno 2008-12-20 1294
1850 Xuuxed viz sbba 2008-12-19 419
1849 mongol butsaana 19851231 2008-12-19 322
1848 34-tei emegtei mongold bgaa,solongos hvntei suuh hvseltei bna baidaggui 2008-12-19 359
1847 GAZAR ZARNA eegii_vip 2008-12-19 503
1846 aАнод итгэл хүлээж эхэллээ katren 2008-12-19 344
1845 solongos yaaraltai turgen shuurhai yawuulna hutsw 2008-12-18 546
1844 solongos yawuulna yaaraltai hutsw 2008-12-18 1145
1843 solongos yawuulna yaaraltai hutsw 2008-12-18 590
1842 монгол буцна эм ljljljl 2008-12-18 327
1841 mongol butsan ljljljl 2008-12-18 321
1840 ...so-ruu oruulna... asds 2008-12-17 319
1839 gvideg arbat bna margaash 1 tsagaas01026516155 bold20 2008-12-17 315
1838 mgl bytsmaar bna xvnii bichig barimtaar sambuuganaa 2008-12-17 306
1837 solongos huntei ger bul bolson emegteichuuded hutsw 2008-12-17 476
1836 ajil baina. Hi mart [5] naraasumya 2008-12-17 403
1835 MONGOL ZOOGIIN GAZAR ZARNA jurjee 2008-12-17 283
1834 ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ ХАМГИЙН ХЯМД КОМПЬЮТЕР kommedee 2008-12-17 306
1833 zaaval unshaarai katren 2008-12-17 446
1832 so-ruu yavuulna nkhbt 2008-12-16 429
1831 SAIN BTSGAANA UU?ASUUH ZUIL BNAAA????? ENHRIIHEN 88707023 2008-12-16 340
배너신청
자생병원

배너신청