
Дэлхийн шилдэг оддыг нэгэн дор цуглуулж, 250 сая еврогоор бүрэлдэхүүнээ сайжруулсан ч Реал Мадрид Аваргуудын лигт шөвгийн 16-гаас цааш ахидаггүй нөгөө л хэвээрээ. Тэд энэхүү хар цувралaа 6 дахь жилдээ дараалан ”үргэлжлүүлж” байна. Өнгөрсөн жил Ливерпульд ”цэвэр тавиулж” мултарч байсан бол энэ удаа Олимпик Лионыг барсангүй.
Уг нь тоглолтын турш Реал илүү байсан уу гэвэл байсан. Бөмбөг эзэмшилт, цохилт, дамжуулалт гээд бүх зүйлээрээ Эзэн хааны багийнхан илүү байсан ч ердөө ганцхан алдаанаaс болж ирэх жилийг хүлээх хэрэгтэй боллоо. Үүнээс гадна тэд аваргуудын лигт тааруухан амжилттай байгаа учир дундаж багуудын ордог Б потод эрэмбэлэгдэх болж байна. Мануель Пеллегрини төрсөн өдөр нь тохиож байгаа Лассана Диарраг Гутитэй хамт хамгаалах хагас дээр тавьж, Роналду, Кака, Гранеро нарыг хагас хамгаалалтанд Игуйныг довтолгоонд тоглуулсан.
Дөнгөж 6 дахь минутад К.Роналду ур чадварынхаа ачаар эхний гоолыг оруулж Реал тэргүүлж эхэлсэн. Үүнээс хойш зөвхөн Эзэн хааны баг л довтолж байсан бөгөөд Иугайн, Кака нар хэд хэдэн гоол оруулах боломж алдсан юм. Лиончууд сэлгээ оруулж ирээд ч довтолгоо нь сайжирсангүй. Гэхдээ тэд энэ өдөр үнэхээр азтай байсан гэдгийг Мадридийн багийн алдcан боломжуудаас харж болно. Ингээд 76 дахь минутад Пьянич Мадиридийн хаалганд гоолдож тоглолтыг орвонгоор нь эргүүллээ.
Энэ гоолоос хойш Реал 2 гоол нэмж оруулах хэрэгтэй болсон. Гэхдээ мэдээж Лион энэ давуу байдлаа алдахгүйн тулд бараг 11-үүлээ хамгаалж байсан болохоор тэд гоол оруулж чадсангүй. Лиончууд аваргуудын лигийн финал болох цэнгэлдэхэд тун азтай байдлаар дараагийн шатны эрхээ өвөртөллөө. Тэд 2006 оноос хойш шөвгийн 16-гаас цааш яваагүй хар цувралаа төгсгөл болголоо.
Статистик | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Реал |
Лион | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Цохилт (хаалга руу) |
17(4) |
9(3) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Алдаа |
11 |
13 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Булангийн цохилт |
9 |
2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Отон тоглолт |
2 |
4 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бөмбөг эзэмшилт |
67% |
33% | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Шар хуудас |
2 |
2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Улаан хуудас |
0 |
0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хаалт |
2 |
3 |
|