Дvлий говийн сохор зайран салхи чи
Дvрсгvй жаалыг санагдуулан тэмтчин бvдчин vлээхдээ
Уяхан тvvний сургийг авчрахгvй юм бол
Угалз болон ширvvсч холын холд одооч
Мєнх тэнгэрийн ихэмсэг саран чи
Мєнгєн туяандаа алдрайг минь тольдон харуулахгvй юм бол
Хар толбо чинь улам улам томорч
Харанхуй тэнгэртээ уусан арил
Тvвшин мяралзаж эргээ элээх гол чи
Тvvний минь захидлыг авчирч элэг дэвтээхгvй юм бол
Ганцхан хоногийн дотор алд алдаар татарч
Газар доогуур шургаж сайр болон ширгэ
Шvvдрийн сувдан дуслаас ч цэвэрхэн тєрсєн охин чи
Шvлгэнд минь уярч галзууртлаа надад дурлахгvй юм бол
Шvгэлсэн чєтгєр шиг, санаанд минь орохоо болиод
Шєнийн зvvднээс тонилж зvрх сэтгэлээс минь vvрд зайл
Ганцхан насанд заяасан амрагжин гоогийн сvнс чи
Газрын хаанаас ирж миний санаанд орно вэ
Охин хонгор тvvнийг бодогдуулахгvй байж болохгvй юу
Одоо боллоо! Уур минь хvрч байна, гуйя чамайг