Их хааны элч "Хүрэлдэй" уран сайхны кино шинээр мэндэлжээ. Кинонд СТА жүжигчин Ж.Сүххуяг, МУГЖ Ч.Алтан-өлзий, МУГЖ Л.Чаминчулуун,  "Free zone" хамтлагын дуучин Г.Баттөмөр,  гол дүрд "Өнгөт инээд" хамтлагын жүжигчин О.Отгонбаяр зэрэг залуу, ахмад дунд үеийн жүжигчид хамтран тогложээ. Киноны эхэнд Есүхэй баатар Татаарыг дайлаар мордож Тэмүүжин үгэг олзлоод цаазын зарлиг буулгах тэр агшинд Өүлэн эх амаржих болж, ирээдүйн их эзэн Чингис хааныг төрөх үед цаг хугацаа зогсчихов уу гэлтэй болно.

Энэ зуурт Есүхэй баатар ирээдүйн хааныг эсэн мэнд төрүүлэхэд зайлшгүй  хэрэг болсон нэгэн  зүйлийн зараалд өөрийн итгэлт, үнэнч анд Хүрэлдэй баатрыг илгээнэ. Цаг хугацааны өвөрцөц, сонин тохиолдлоор тэрээр 13-р зуунаас 21 зуунд хүрч ирснээр бүх зүйл өрнөх ажээ. Киноны зураг авалтыг өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр эхэлж 11 сард дуусгасан байна. Киноны хөгжмийн найруулагчаар Чингис хаан хамтлагын дуучин н.Байдраг ажилласан байна. Тэрээр "Шүрэн бугуйвч", "Элсний нүүдэл" кинонуудад найруулагчаар ажиллажээ.

Энэ кино нь "Эс ти" студын бие даасан хоёр дахь бүтээл ба өчигдрөөс эхэлж "Соёмбо" кино театрт гарч эхэлсэн байна. "Тэнгис" кино театрт 10 хоногийн дараа гарна. Киноны нээлтийн үеэр кинонд хэрэглэсэн хуяг дуулга, зоос бусад эд зүйлсийг үзэсгэлэн болгон дэлгэн тавина.  Гуравдугаар сарын сүүлээр орон нутгийн үзэгчдэдээ толилуулах юм.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий