Бичлэгийн тоо 5,522
Марсаас суралцах сургамж Төгс гэрээсэн Их Багш Чин Хайтай хийсэн саяханы видео, марс гараг болон түүний оршин суугчдын талаар бидний мэдэж байснаас өөр нэгэн зүйл мэдэгдлээ. Энэхүү мэдээллийн үнэ цэнэ нь шинжлэх ухаанаас хэтэрсэн байна. 40 сая жилийн өмнө Марс гариг мал аж ахуйн бүтээгдэхүүн ихээр гаргаж хэрэглэсэн болон хүрээлэн буй орчны хамгаалал дутагдсан гэсэн 2 шалтгаанаас мөхөж устахад хүрчээ. Зөвхөн амьтны амь хөнөөгөөгүй хүнс хэрэглэдэг цагаан хоолтон амьдралын хэв маягтай байсан хэсэг хүмүүс л аврагдсан. Хүмүүс биднийг илүү ухаалаг шийдвэр гаргаасай гэсэндээ Марс гаригийн хүмүүс өөрсдийн энэ түүхийг бидэнтэй хуваалцахыг зөвшөөрсөн юм. Бидний гараг ертөнцийн байдал улам бүр тогтворгүй болж байна. Марс гаригийн оршин суугчид газар доор амьдрах маягаар амь гарсан тохиолдол бий. Их Багштай хийсэн видео конференцийн үеэр: “Хүмүүс бид Марсын оршин суугчид шиг тийнхүү газар дор амьдарч амьд гарах боломж бий юу?” гэсэн асуудал хөндөгдсөн юм. Үүний хариуд Их Багш маань дараах хариултыг хайр ивээлийн хамт өгчээ: SM телевизийнхэнтэй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хийсэн видео конференци. Лос Анжелес, Калифорни, АНУ- 01.18.2009 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Бид чадна. Хүмүүс энэ бүхэнд аль хэдийн бэлтгэлтэй байвал дээрсэн. Гэвч хэрэв бид зөвхөн сайн байж чадвал тийнхүү аврагдаж чадна шүү. Хэрэв бид муу байвал, бид хаана ч явсан муу зүйлсийг өөрсддөө тээж явдаг юм. Тэгээд энэ өнгөн газар дэлхий дээр сүйрэл гарахгүй ч, нэг ижил тогтолцоотой тул газар доор ч дахин сүйрэл гарах боломжтой ба өөрөө өөрийгөө устгах тийм замд орох боломжтой. Хөтлөгч: Цаашлаад Их Багш хэлэхдээ хүн төрлөхтөн газар доор амьдрая гэхэд техникийн хөгжил дутна түүнээс гадна Марсыг бодвол Дэлхий эргэж буцалтгүй болох (аврагдах найдлаггүй болох) цэгийг хараахан даваагүй байгаа бөгөөд нөхөн сэргээгдэх боломж байсаар байгааг цохон тэмдэглэлээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Ийм учраас л би хүмүүсийг сэрээч, сэрээч дээ гээд гуйгаад байгаа юм. Сэрээрэй. Зүгээр л цагаан хоолтон болцгоо, нэг нэгэнтэйгээ энх тунх байцгаа тэгээд л болоо. Өөр юу ч шаардлагагүй. Их амархан энгийн зүйл шүү дээ. Тэгээд бид газар дор орж амьдрахдаа тултал битгий хүлээ. Бид газар доор орж амьдартлаа амьд гарахгүй ч байж магадгүй шүү дээ. Тэгээд хэрэв бид тэр болтол амьд гарлаа ч дараа нь тэр бүхнийг давж гарах тийм хангалттай техник технологи бидэнд байгааг би мэдэхгүй байна. Хүмүүс өөрчлөгдөнө гэсэн өөдрөг найдвар надад байсаар байгаа. Тэгээд бид гариг дэлхий болоод өөрсдийн амьдрах хэв маягаа дахин сэргээж чадах юм. Зүгээр л махнаас татгалзаад бусдыг нь авч үлдэж болно шүү. Ганц зүсэм махны төлөө бусдыг бүгдийг нь алдаж байснаас дээр шүү дээ. Хөтлөгч: Бид Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн энэ дэлхий ертөнц дээрхи амьд бүхнийг хайрлаж өрөвдсөн ба санаа сэтгэлээ чилээсэнд нь гүнээ талархаж байна. Энэхүү ховор мэдээллийг бидэнтэй хуваалцсан Марс гаригийн иргэддээ талархаж байна. Хэт их оройтохоос нь өмнө энэ ертөнцөө хамтдаа аврах болтугай. Хэрэв та бүхэн Марс гаригийн тухай гайхам сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл энэхүү видео конференцийн бүрэн бичлэгийг олон орны хэлний хадмалтайгаар SM Телевизийн “Их Багш ба Шавь нарын хооронд” (Between Master and Disciples) нэвтрүүлгийн 2009 оны 01 сарын 18 аас хойшхи дугаараас олж үзээрэй.