Чинийхээ халуун сэтгэлээс
Чимхийн төдийг л би гуйя
Бурам мэт амтат хайрын балнаас чинь
Балгахан төдий л амсмаар байна би гуйя...
Бодохуйяа бие сэтгэл минь 
 Бүхлээрээ чиний дотор орсон мэт уусчээ 
 Бодсоноор болдог бол
 Борхон зүрхээ өөр хэндч өгөлгүй ганцхан чамаараа үүрд цоожлуулмаар байна
Хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх гэж 
 Хос зүрххэн учирдагыг чи минь мэдэхүү
 Эзгүйрсэн сэтгэлийнхээ гандсан талд 
 Эзнээ хүлээн нэгэн зүрх цохилж байдагыг чи минь мэдэхүү ...