Болоогүй  хайрын тухай
Будант бодол  минь,,,

Үзэсгэлэнт нэгэн охиныг бодож
Үлгэрийн  мөрөөдөлд умбадаг боллоо
Хамтдаа гадуур зугаалж байна гэж
Хаая хаая зүүдэлдэг боллоо
Холын хол хаяаад явчихлаа гэж
Хар даран сэрдэг боллоо

Сэтгэлээ нээж хайртай учирахсан гэж
Сэм сэмхан шаналдаг боллоо
Байн байн хайрын тухай бодох юм
Булгилж зүрх минь дэнслэх юм
Болоогүй хайр ч гэсэн,учирч амжаагүй ч гэсэн
Бороо орох бүрийд болзмоор санагдах юм....

profile