gifanpr_yzrax.gif

Салхи амтагдтал санаа алдмаар
Сайхан монгол эр хүнд би хайртай
Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд
Энгэрт нь наалдаад мэгшмээр болдог
Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд
Хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг…
Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч
Гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг
Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч
Уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг.
Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс
Xатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн…
Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз
Богино ухаанаар хэмжиж
Болохгүй юманд татагддаг л биз.
Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих
Алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий…
Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч
Зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй
Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах
Нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг.
Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж
Нийлж дарвиж ууж идэж явдаг л биз.
Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь
Үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун.
Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз
Үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз.
Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор
Буян бодож тэдэнд дандаа битгий хатуурах.
Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч
Цаанаа тэд чинь ихийг бодож яваа.
Хатуухан үгийнх нь сvvдэрт хааяахан жиндэн байвч
Хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла.
Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд
Хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа
Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох
Дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

안녕하세요.. 인사드려요