Дурласан шиг дурлах сайхан Дурласан шиг дурлах сайхан Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан Дурлалдаа халууран эгээрэх сайхан Дундуур бvхнийг хайраараа дvvргэн Дурласан шиг дурлах сайхан Алаг зvvдээ манан хөвөрсөөр Ахиж унтаж чадалгvй өглөө болгох сайхан Гал дvрэлзтэл харц мөргөлдөх сайхан Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан Нэг их чанга хашгирмаар болох сайхан Нэрийг чинь нэртэйгээ сvлэх сайхан Хайртай шvv би дэндvv…гэж өөрийгөө уруу татахад Хамар шархиран нулимс ивлэх сайхан Дурласан шиг дурлах сайхан

profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ