Бичлэгийн тоо 3,329

 Хил дээр дахиад л хүний амь үрэгдэв. Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу Овоотын отрядын хоёр гэрээт хилчин заставын орлогч, дэслэгч У.Нохойсүрэнг бүлэглэн зодож амь насыг нь хохироожээ. Энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаныхан “2011 оны нэгдүгээр сарын 15- нд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангийн … дугаар заставын орлогч, дэслэгч У.Нохойсүрэн, гэрээт хилчин, харуулын дарга Н.Нэмэхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нар зодолдсоны улмаас дэслэгч залуу амь насаа алдсан байна.

Хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд нарийвчлан шалгаж эхэлсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм. Орон нутгийн эх сурвалжаас энэ талаар лавлахад “Талийгаач 2009 онд Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд тус ангид хуваарилагдан очсон. Тэрбээр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат юм билээ. Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. ХХЕГ болон аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн хэрэг гарсан застав руу явлаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжг үй. Зэргэлдээ ангийнхан нь ч энэ асуудлыг шалгах ажилд оролцож байгаа” гэлээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь энэ ангид чу хам юу болсон талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн албаны хүнээс тодруулахад “Гэрээт хилчин Н.Нэмэхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нар архи уусан үедээ заставын орлогчоо зодож хөнөөсөн. Манайхаас Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Утасны сүлжээгүй газар болохоор холбоо барьж болдоггүй. Хэргийн талаарх дуудлага энэ сарын 15-ны 17.00 цагийн үед манайд ирсэн” гэв.

Өөр нэгэн эх сурвалж “Хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа хоёр гэрээт цэрэг нь Баянхонгор аймгийн харьяат, Н.Нэмэхбаяр 1987, Б.МөнхЭрдэнэ нь 1989 онд төрсөн. Өнгөрсөн жилээс сайн дураараа гэрээт цэргийн алба хааж буй юм байна. Тэд цалингаараа архи авч уусан бололтой. Энэ бүгдийг мөрдөн байцаалтын явцад тогтооно” гэлээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4101176/082/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
469 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй CNN-ийн Стэн Грант ярилцав 2011-03-04 6389
468 “Тавантолгой” компанийн хувьцаа 4.1 хувиар хямдрав 2011-03-03 6839
467 Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан инженерийг ажлаас халав 2011-03-03 6654
466 БЯЦХАН ҮРСИЙН МАГНАЙ ТЭНИЙХ НЬ 2011-03-03 6613
465 Орцонд хонолоо гэж хүний амь бүрэлгэжээ 2011-03-02 7818
464 Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ 2011-03-02 6531
463 Мянганы замын чиглэлийг өөрчлөх гэж байна 2011-03-02 7038
462 Монголчууд тамхиа хаяж байна [1] 2011-02-28 7074
461 Хэрэгтэн баригдсан ч хохирогч алга болжээ 2011-02-28 7363
460 Жирэмсэн бүсгүйг хөнөөж, худагт булсан хэргийг прокурорт шилжүүллээ 2011-02-28 7567
459 Уул уурхайн компаниудын хувьцаа хямдарчээ 2011-02-22 6990
458 Монголын түүхийг олз хайгчид устгаж байна 2011-02-22 8391
457 Шинээр байгуулах усан санд ажиллах мэргэжилтэн алга 2011-02-22 6205
456 Засаг даргын эхнэрийг батлан даалтад гаргажээ 2011-02-21 6899
455 Москва ханиаж, Улаанбаатар найтааж, ЭМЯ дуугүй сууна 2011-02-21 6330
454 Монголд улаан буудайн үнэ 33 хувиар өсчээ 2011-02-21 6631
453 82 хүн H1N1 вирусийн халдвар авчээ 2011-02-18 6591
452 МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН БҮТЭЭЛИЙГ ШВЕЙЦАРЬТ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ 2011-02-18 8852
451 БНСУ-д 100 гаруй хүнийг далайн мэргэжлэр суралцулна 2011-02-18 8282
450 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-17 6756
배너신청
자생병원

배너신청