1. ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ

Австрали улс нь олон улсад хүлээн зөвшөрөөгдсөн, нэр хүнд бүхий боловсрол олгодог. Австрали улсын засгийн газраас боловсролын системийн чанар стандартыг тогтоож байнгын хяналт тавин зохицуулалт хийж ажилладаг. Та өөрийн сонирхсон мэргэжлийнхээ дагуу мэргэжлийн сургалт, бакалавр, баклаврын дараах сургалт, мастер докторын сургалт гээд аль ч түвшний сургалтанд хамрагдах боломжтой.

       2. АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬДАГ 3 ДАХ ТОМ УЛС
Гадаад оюутнуудын ихээр суралцдаг англи хэлтэй Америк, Англи улсуудын дараагаар буюу гуравдугаарт Австрали улс ордог билээ. Олон гадаад оюутнууд чанартай боловсрол эзэмших, орон орны найз нөхөдтэй болж тэдний соёлоос суралцахын тулд Австрали улсыг зорьсоор байна. 2015 оны статистикаас харахад 645 мянга орчим оюутнууд Австралийн их дээд сургууль, бага болон дунд сургуульд элсэн орсон байна. 


 3. АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ
Австрали улс бол маш тайван, гэмт хэргийн гаралтаараа харьцангуй бага орон. Зөөлөн дулаан уур амьсгал, далайн эрэг, үзэсгэлэнтэй байгалийн тогтоц гээд залуу хүмүүсийг татах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой бүхий л зүйл бий. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж суурьшисан олон мянган хүмүүс байдаг учир шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал тун бага.
Мөн гэр бүлээрээ сурч, амьдрах боломжийг олгодогоороо давуу талтай. Хэрэв эцэг эхийн хэн нэг нь оюутны сургалтын визатай тохиолдолд хүүхдүүд нь хөнгөлөлттэй үнээр бага болон дунд сургуульд суралцдаг.

 4. АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОМЖ

Оюутанууд албан ёсны эрхтэйгээр долоо хоногт 20 хүртэлх цагаар ажиллах, гэр бүлийн гишүүн буюу эхнэр нөхөр нь 40 хүртэлх цагаар ажиллах боломжтой байдаг. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад маш том давуу тал бөгөөд амьдрах зардалаа оюутнууд өөрсдөө олоод зогсохгүй зарим тохиолдолд сургалтын төлбөртөө нэмэрлэх боломж ч байдаг.


Авсртали болон Шинэ Зеланд улс руу гарч сурахыг хүсвэл Та бидэнтэй холбогдоорой
Зөвлөгөө болон орчуулга үнэгүй бөгөөд танд бид чин сэтгэлээсээ туслахад хэзээд бэлэн^^
Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх утас руу холбогдоорой

Бада боловсролын агентлаг
Солонгос дахь салбар хаяг : 
Seoul Office: 703, Level 7, Daewon BLD, 437 Gangnam-daero, Seocho-gu, Seoul
Ган-Hам CGV кино тeатр замын урд талд
TEL : 02 3477 2205 

Монгол дахь салбар хаяг:
УБ хот СБ дүүрэг Багшийн дээдийн замын урд талд байрлах
UBH Center 14 давхар 1402 тоот
TEL: +976 7555 2200