Бичлэгийн тоо 3,329
Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ
                                                        

               

Гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүст дуулгах сонин байна. Боолын хар ажил хийхийн тулд хэдэн мянган доллар зарлагадах шаардлагагүи болжээ. Учир нь Их найман орны нэг болох Канад улсад албан ёсоор өөрийн мэргэжлийн дагуу өндөр цалинтай, нийгмийн хангамжийг бүрэн эдэлж, гэр бүлийнхнийхээ хамт амар тайван ажиллаж амьдрах боломжийг "Футур" ХХК олгож байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн захирал С.Болор-Эрдэнээс тодрууллаа.

Футур ХХК Канад руу цагаачлалын зуучаар ажиллаж байгаа гэсэн. Энэ тухай мэдээллийг өгөхгүй юу?
-Өнгөрсөн 10 сард тус компани Монголд анх удаа Канадын MCICS хэмээх цагаачлалын агентлагийн албан ёсны төлөөлөгч боллоо. MCICS агентлаг нь өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн 14 оронд салбартай томоохон агентлаг юм. Цагаач гэдгийг манайхан буруугаар ойлгодог тал бий. Канадын цагаачлалын эрх авна гэдэг нь тухайн оронд албан ёсоор гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдрах эрхтэй болно гэсэн үг юм. Хэрвээ тухайн хүн өөрөө хүсвэл гурван жил амьдраад тухайн орны иргэншлийг хүсэж болно. Гэвч Канадад удаан хугацааны туршид оршин суух эрх нь хязгааргүй байдаг учраас заавал Канадын иргэн болох албагүй. Цагаачлал хүссэн материал илгээсний дараа 2-4 жилийн дараа хариу ирнэ. Энэ хугацааг Цагаачлалын хуулиндаа заасан байдаг. Учир нь Канадад цагаачлах хүсэлтэй сая сая иргэд жил бүр өргөдөл явуулдаг. Энэ бүх өргөдөлтэй нэг бүрчлэн танилцах шаардлагатай тул энэ хэмжээний хугацаа шаардагдахаас аргагүй юм.

Яагаад заавал Канад улсыг сонгов? Канад руу цагаачлах хүсэлтэй хүмүүс ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ?
-Канад улс нь их найман орны нэг бөгөөд нийгмийн халамж өндөртэй, цагаач иргэд олноор оршин суудаг, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авахаас гадна High school нь 12 жилийн боловсролын системтэй бөгөөд үнэгүй. Нэг үгээр хэлбэл яг Канад улсын иргэний адил эрх эдэлдэг. Одоогийн байдлаар эхний үйлчлүүлэгчдээ хүлээн авч нийтдээ 15 орчим хүний материалыг явуулаад байна. Канадын Засгийн газраас цагаачдад зориулан 67 хүртэлх босго оноо тавьдаг. Үүнд Канадын албан ёсны хэл болох англи эсвэл франц хэлтэй байх, тухайн хүний боловсрол, ажлын туршлага, нас болон дасан зохицох чадвар зэрэг үзүүлэлтүүдийг харгалздаг байна. Ер нь ажиглаад байхад жирийн жолооч цагаачлах магадлал бага байх жишээтэй. Харин жолооч нарын ахлагч юм уу ямар нэгэн удирдах төвшиний ажил эрхэлдэг бол зах зээлд дасан зохицох чадвартай гэж үздэг юм билээ. Тиймээс бид бакалавр, магистр, докторын зэрэгтэй гэх мэт дээд боловсролтой хүмүүсийг сонгох хүсэлтэй байгаа.

Зуучлалын үнэ болон хөрөнгийн баталгаа ямар байх хэрэгтэй вэ? Манайхны хэлдгээр танай байгууллагаар зуучлуулбал "найдвартай" цагаачлалын эрх авч чадах уу?
-Манай байгууллагын зүгээс 99 хувийн баталгаа өгнө. Гэхдээ тухайн хүнээс шалтгаалах зүйлүүд байгаа. Тухайлбал диплом, банкны баталгаа зэрэг хуурамч бичиг баримт үйлдсэн буюу эрүүл мэндээр тэнцэхгүй тохиолдолд ямар ч боломжгүй. Тухайн гэр бүлд элэгний "С" вирустэй нэг л хүн байхад явах боломжгүй. Харин В вирусыг зөвшөөрдөг. Мэдээж бусад зайлшгүй шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай ба эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхээ мэдсэний дараа шийдвэрээ гаргах хэрэгтэй болов уу.

Дараагийн чухал хүчин зүйл нь хэлний мэдлэг. Жишээ нь англи хэлний мэдлэгээ Нigh төвшинд гэж мэдүүлсэн хэрнээ визний ярилцлагандаа тэнцээгүй тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй. Тиймээс өргөдлөө өгсөн л бол курсуудад суралцаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Нэг хүн ч бай нэг гэр бүл ч бай зуучлалын хөлсөнд 2500 долларын хураамж авдаг. Хөрөнгийн баталгааны хувьд доод тал нь 10 мянган доллартай байх ба дагалдан яваа гэр бүлийн хүн тус бүр хоёр мянган доллартай байх хэрэгтэй.

Жишээ нь хоёр хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ бол дор хаяж 16 мянган доллар шаардлагатай. Энэ нь тэнд очоод эхний зургаан сард ажиллаж, амьдрах, хэрэглээний зардал гэж тооцогддог. Аль ч элчин дээр виз татгалздаг шалтгаан хуурамч бичиг баримт бүрдүүлэх явдал байдаг учраас тухайн хүн өргөдлөө өгсөн даруйдаа л банкны дэвтэр нээж бага багаар ч болов гүйлгээ хийж байх шаардлагатай. Манайхан яг визэнд орохын урд өдөр л 20 мянган доллартай болчихдог, түүнийгээ тайлбарлаж чаддаггүй.

Янз бүрийн найдваргүй этгээдүүд визний асуудлаар залилан хийж хүмүүс итгэл алдаад байгаа нь нууц биш юм. Зуучлалын хөлс 2500 доллараа өгчихөөд 2-4 жил хүлээнэ гэдэг зарим хүмүүсийн хувьд сөрөг хардлага төрүүлж байж магадгүй юм. Энэ тал дээр Та хариулт өгөхгүй юу?
-Хамгийн гол нь MCICS агентлагийн албан ёсны төлөөлөгчийн газар Монголд байгуулагдсанаараа монголчуудад ач холбогдолтой зүйл юм.

Хэрвээ итгэвэл манай компанид хандаарай гэж хэлмээр байна. Үл итгэж байгаа эсвэл эргэлзэж байгаа бол эхний үр дүнг нь гартал хүлээж болно шүү дээ.

Магадгүй хоёр жилийн дараагаас үр дүн гарна. юугүй сөрөг мэдээлэл ам дамжин цацаад байвал ажил явахгүй. Үүний цаана мөнгө яригдаж байгаа учраас аль аль тал нь хариуцлагатай шударга хандах ёстой.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9126119/618/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3249 Швед улс бүхэл бүтэн хотоо нүүлгэн шилжүүлэх гэж байна 2016-05-25 3071
3248 Зөвлөлт-Финляндын дайн 2016-05-25 3128
3247 АСЕМ-ын уулзалт бидэнд хэдий хэмжээний ӨР ҮЛДЭЭХ бол? 2016-05-24 2892
» Канадад албан ёсоор ажиллах амьдрах гарц нээгдлээ 2016-05-24 2947
3245 Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ 2016-05-24 2997
3244 Дарангуйлагчдын хүүхдүүд хаана явна вэ? 2016-05-23 2767
3243 Энэ хайр уу? 2016-05-23 2890
3242 Гэр бүлийн маргаанаас үүдэж хүний амь бүрэлгэж цогцсыг нь шатаасан байжээ 2016-05-23 3026
3241 Хилээр цогцос нэвтрүүлэхийг завджээ 2016-05-20 3604
3240 ОХУ-ын цэргийн сонин, содон зэр, зэвсэг 2016-05-20 2968
3239 Леброн Жэймс Nike-аас тэрбумыг салгав 2016-05-20 3169
3238 Филиппиний Ерөнхийлөгчөөр 71 настай “Шийтгэгч” хочит Родриго сонгогдох нь тодорхой болов 2016-05-19 3315
3237 Цогцсоос ДНК-ийн шинжилгээ авч, Техас дахь лабораторид хүргүүлжээ 2016-05-19 2841
3236 Ц.Элбэгдорж: Монголд боловсруулсан ч хил дээр хураагддаг бүтээгдэхүүнийг Солонгосын хилээр оруулдаг болно 2016-05-19 2759
3235 Шоронгоос гайхалтай амьд үлдсэн АНУ-ын холын зайн гүйгч Луйс Замберини 2016-05-10 3288
3234 Танилц: Хотын даргын хүү оффшор данстай байжээ 2016-05-10 3204
3233 С.Керри улирлын MVP боллоо 2016-05-10 2982
3232 Монголын уран нугараач охид 2016-05-09 3405
3231 Буруу хооллолтын тухай аймшигт баримтууд 2016-05-09 3168
3230 Японы хамгийн сүүлийн нинжа 2016-05-09 3153
배너신청
자생병원

배너신청