Бичлэгийн тоо 3,329

Стив Жобсын төгс байдлыг эрхэмлэгчдэд зориулсан 20 ишлэл

Apple компанийг үүсгэн байгуулагч, Pixar студийн үүсгэн байгуулагчдын нэг, персонал компьютерийн эрин үеийг эхлүүлэгчдийн нэг болох Стив Жобс нь аливаа технологийг гоё сайхан, хэрэглэхэд эвтэйхэн байхын төлөө хамаг амьдралаа зориулсан хүн билээ. Төгс төгөлдрийг өөрийн амьдралын зорилго болгосон энэ хүн зөвхөн дэлхийг өөрчилсөн технологи бүтээсэн төдийгүй өөрийн гэсэн өвөрмөц гүн ухааныг бидэнд үлдээжээ. Ингээд түүний хэлсэн мэргэн үгсээс танд сонирхуулъя.

1. Бид энэ дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах гэж энд байгаа улс. Үгүй бол юуны төлөө бид амьдарч байгаа хэрэг вэ?

2. Өргөж дийлэхээргүй компьютерт би итгэдэггүй.

3. Та үлдсэн амьдралаа ундаа зарж өнгөрөөх үү эсвэл дэлхийг өөрчилмөөр байна уу?

4. Ажил төрөл нь амжилттай яваа хүний амжилтын тавин хувь нь шаргуу зан болно.

5. Та үйлчлүүлэгчээсээ чухам юу хүсэж байгааг нь мэдэх хэрэггүй, учир нь тэдний хүссэнийг хийж байх хооронд тэд өөр шинэ зүйл хүсэн мөрөөдөөд эхэлсэн байна.

6. Хүн өөрт нь хэрэгтэй юмыг нь үзүүлэх болтол яг юу хэрэгтэй байгаагаа сайн ойлгодоггүй.

7. Би Сократтай хэдэн үг солихын тулд өөрийн бүх технологио өгөхөд бэлэн байхсан.

8. Жилд 250 сая доллар алдана гэж юу болохыг мэдэх цорын ганц хүн нь би. Энэ нь хувь хүн болоход минь их тус болсон.

9. ”Сайн зураач нар хуулдаг бол агуу зураачид хулгай хийдэг” гэж Пикассо хэлсэн байдаг. Бид бусдын гайхамшигт санааг хулгай хийхээсээ хэзээ ч санаа зовж байсангүй.

10. Миний үргэлж санаж явдаг зүйр цэцэн үг бол “та хайж байсан зүйлээ олох хүртлээ тэр нь чухам юу байсныг мэдэхгүй”.

11. Чадалтай хүнийг хөлсөлж аваад юу хийхийг нь заах утгагүй хэрэг. Бидний юу хийхийг зааж өг гэж тэр хүмүүсийг хөлсөлж авсан билээ.

12. Хамгийн баян хүүр байх нь надад чухал биш. Би сайн сайхан зүйл бүтээсэн хүн гэсэн бодолтойгоор дуусах л надад чухал.

13. Мөнгө дутагдах үед би түүнийг олох гэж гүйлгүй, суугаад боддог байлаа. Санаа гэдэг бол дэлхий дээрх хамгийн үнэт бараа юм.

14. Хүний чанар орчин тойрныхноор нь тодорхойлогдохоос бус удам судраасаа хамаатай юм биш.

15. Өөртөө болон бусдад үнэнч байж, бүхнийг цагт нь хий. Хичнээн хэцүү байлаа ч гэсэн хэзээ ч бүү бууж өг.

16. Туулж өнгөрөөсөн зам бол таны шагнал юм.

17. Алдаа гаргахгүй байна гэдэг бүрэн бүтэн амьдралаар амьдраагүй гэсэн үг.

18. Таныг насанд хүрэх үед хорвоо дэлхийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй тухай, өөрийнхөө мөрөөр чимээгүйхэн амьдарч, тогтсон зүйлийг өөрчлөн бужигнуулах гэж оролдохгүй байх хэрэгтэй талаар номлож эхэлдэг. Энэ бол тун хязгаарлагдмал ойлголт бөгөөд та нэгэн чухал зүйлийг ойлгож авахад л амьдрал чинь илүү баялаг, үйл явдлаар дүүрэн байх болно. Энэ бол бидний эргэн тойрон байгаа бүх зүйлсийг яг л бидэн шиг хүмүүс бүтээсэн юм шүү гэсэн зүйл юм. Амьдрал бол урьдчилан шийдэгдсэн хувь заяа гэсэн буруу ойлголтоосоо сал. Та өөрөө өөрийнхөө амьдралын зам мөрийг бүтээнэ гэдгийг ойлгож авсны тань дараа хорвоо дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөх болно.

19. Технологи бол чухал юм биш. Харин хамгийн чухал, хамгийн хэрэгтэй зүйл бол хүнд итгэх итгэл юм шүү. Хүнд хэрэгтэй багажийг нь өг, түүний тусламжтайгаар тэр гайхамшгийг бүтээх болно.

20. Таны амьдрал хэмжээ, хязгаартай учир өөрийн амьдралыг бусдын амьдралаар амьдарч бүү үрээрэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8928506/63d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3129 Монголчуудад цагаачлал олгохгүй 2016-02-16 5897
3128 Грэмми Тэйлор Свифтийнх боллоо 2016-02-16 5795
3127 Монгол оюутан залуу "Болчимгүй үйлдэл" гаргаж арван сая воноор торгуулжээ 2016-02-16 5650
3126 2-р сарын 15 18 цаг 00 минут Тоттенхэм клуб сүүлийн 5 тоглолт дараалан ялалт байгууллаа 2016-02-15 5364
3125 2-р сарын 15 13 цаг 03 минут Уэстбрүүк хоёр жил дараалан оддын од нь байлаа 2016-02-15 5583
3124 Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-2: Г.Самдан 2016-02-12 5528
3123 Хулхи тарвага саатуулагдав 2016-02-12 5848
3122 Цагаачлалын алба баярын өдрүүдээр гадаадын хууль бус 110-н иргэнийг саатуулжээ 2016-02-12 6086
3121 Хамгийн залхуу хүнийг ч дасгал хийхэд хүргэх 7 баримт 2016-02-11 5656
» Стив Жобсын төгс байдлыг эрхэмлэгчдэд зориулсан 20 ишлэл 2016-02-11 5424
3119 Монголын суу билэгтэн Япон Цэнд 2016-02-11 5480
3118 2-р сарын 10 9 цаг 28 минут Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ 2016-02-10 5374
3117 2-р сарын 10 9 цаг 28 минут Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ 2016-02-10 5206
3116 Сальма Хайек эмнэлэгт хүргэгджээ 2016-02-10 5469
3115 Сальма Хайек эмнэлэгт хүргэгджээ 2016-02-10 5213
3114 Ювентус” 14 тоглолт дараалан хожиж, шинэ рекорд тогтоолоо 2016-02-09 5460
3113 Дерэк Фишерийг ажлаасаа халагдлаа Өнөөдөр 9 цаг 36 минут 2016-02-09 5621
3112 Сурчихсан байхад илүүдэхгүй 14 зүйл 2016-02-09 4459
3111 Түүхэн дэх хамгийн нууцлаг үндэстнүүд 2016-02-05 5040
3110 Ямар эхнэр нөхрөө архичин болгодог вэ? 2016-02-05 5078
배너신청
자생병원

배너신청