Бичлэгийн тоо 3,329
Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлдөг

Савны хийтэй байх үед ямар ямар шинж тэмдэг илрэх вэ?  

1.    Савнаас хийх гарах: Явж алхахад  хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг. 

2.    Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг. 

3.    Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг.

 4.    Сарын тэмдгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог. 

5.    Цагаан юм гарахдаа  хийн бөмбөлөгтэй гадагшилдаг 6.    Саваар үе үе хатгана. Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.




 Савны үүсэх шалтгаан 

1.    Улирлын чанартай: Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав,  нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай. 

2.    Идээ, ундааны байдал: Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно. 

3.    Явдал суудал талаасаа: Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог. 

4.    Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг. Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй. 



5.    Биений юм: Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ. Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт… Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа эмчид үзүүлж эрүүлж байлган, доороосоо даарч хөрөлгүй байгаарай. Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Төвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм. 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8772332/b1f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2969 Эмэгтэйчүүдийн гаргадаг, эрчүүдийн дургүй зүйлс 2015-10-22 4532
2968 Хятадын тэргүүн хатагтай эвгүй байдалд оржээ 2015-10-22 5044
2967 Гуталны таагүй үнэрийг арилгах шилдэг 7 заль 2015-10-22 4785
2966 Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү 2015-10-20 4541
2965 Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна 2015-10-16 5194
2964 60 настай модель 2015-10-16 4940
2963 Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл... 2015-10-16 4842
2962 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-10-16 4603
2961 Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна 2015-10-14 4938
2960 Солонгост титэм вирусийн халдвар дахин илэрлээ 2015-10-14 4850
2959 Д.Трамп Солонгосоос аюулгүй байдлын нөхөн төлбөр шаардав 2015-10-14 4733
2958 Цусны бүлэгтээ тохируулж турах дэглэм 2015-10-14 5020
» Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлдөг 2015-10-13 4700
2956 Модель бүсгүйг гурван жил тамд унагасан зураг 2015-10-13 4893
2955 БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа 2015-10-12 4538
2954 Хандивын зөв системтэй болъё 2015-10-12 4472
2953 Хятад иргэдийг хөнөөсөн залууст 22-24 жилийн ял оноожээ 2015-10-12 4942
2952 ҮНЭГҮЙДСЭН ОЮУН УХААН 2015-10-08 4523
2951 Хөхний булчин чангалах иогийн шилдэг 5 дасгал 2015-10-07 4964
2950 Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга 2015-10-07 4358
배너신청
자생병원

배너신청