Бичлэгийн тоо 3,329

Модель бүсгүйг гурван жил тамд унагасан зураг


Энэ бол үзэсгэлэнтэй хосын царай муутай хүүхдүүдтэйгээ авхуулсан гэр бүлийн хөрөг зураг. Нэр нь “Таны мөнхөд санаа зовох зүйл бол хэрхэн хүүхдүүддээ хэлэх”. Энэ сурталчилгаанд маш олон брэндийн нүүр царай болж, олон видео клипт тоглож байсан Тайванийн модель Хэйди Ие оролцсон байна. Гэвч үүний дараах гурван жилд түүний амьдрал там болжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт модель бүсгүй Тайпей хотод хэвлэлийн бага хурал хийж энэ зураг интернэтээр тарснаас хойш түүний дотоод болон гадаад зах зээлийн моделийн ажил уналтанд орсон хэмээн уйлан ярьсан байна. Анх Ие нь J.Walter Thompson (JWT) сурталчилгааны агентлагтай гэрээ хийж нэгэн косметик мэс заслын эмнэлгийн сурталчилгаанд энэ зургийг авхуулжээ.

Гэрээ ёсоор зураг зөвхөн хэвлэмэл материалд ашиглагдах байсан гэнэ. Гэвч удалгүй өөр нэг эмнэлэг зургийг нь онлайн кампайндаа ашиглаж эхэлжээ. Ингэсний дараа зураг интернэт ертөнцөд түргэн тарж эхэлсэн байна. Дараа нь Хэйлонжянь мужийн нэгэн шар хэвлэл зурган дээрх эр хүүхдүүд нь царай муутай төрсний дараа эхнэрээ шүүхэд өгсөн тухай түүх зохиож бичсэн нь олон улсын хэвлэл мэдээллүүдээр тарж тархалтыг нь улам дэвэргэжээ.

Үүний үр дүнд Ие бүсгүй өнгөрсөн гурван жилийн хугацаанд 4 сая Тайвань долларын(785,000 юань) боломжит орлогоо алдсан гэнэ. Үүнээс гадна түүнийг хүнтэй суусан, косметик мэс засал хийлгэсэн гэсэн цуу яриа тарж моделийн зах зээлийн үнэлгээг нь эрс бууруулжээ.

Одоо Ие бүсгүй JWT болон косметик мэс заслын эмнэлгийг шүүхэд өгч 5 сая Тайвань доллар нэхэмжлэхээр болсон байна. Сурталчилгаандаа зургийг ашигласан Simple Beauty эмнэлэг Facebook хуудсандаа өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл тавьж, бүх асуудал модель, JWT хоёрын дунд шийдэгдэх ёстой гэжээ. Харин JWT агентлаг хуульч хөлсөлж Иег өөрийнх нь нэр хүндэд халдсан мэдэгдэл хийлээ хэмээн хариу шүүхдэхээр болсон байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8772286/264/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2969 Эмэгтэйчүүдийн гаргадаг, эрчүүдийн дургүй зүйлс 2015-10-22 4532
2968 Хятадын тэргүүн хатагтай эвгүй байдалд оржээ 2015-10-22 5044
2967 Гуталны таагүй үнэрийг арилгах шилдэг 7 заль 2015-10-22 4785
2966 Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү 2015-10-20 4541
2965 Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна 2015-10-16 5194
2964 60 настай модель 2015-10-16 4940
2963 Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл... 2015-10-16 4842
2962 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-10-16 4603
2961 Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна 2015-10-14 4938
2960 Солонгост титэм вирусийн халдвар дахин илэрлээ 2015-10-14 4850
2959 Д.Трамп Солонгосоос аюулгүй байдлын нөхөн төлбөр шаардав 2015-10-14 4733
2958 Цусны бүлэгтээ тохируулж турах дэглэм 2015-10-14 5020
2957 Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлдөг 2015-10-13 4700
» Модель бүсгүйг гурван жил тамд унагасан зураг 2015-10-13 4893
2955 БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа 2015-10-12 4538
2954 Хандивын зөв системтэй болъё 2015-10-12 4472
2953 Хятад иргэдийг хөнөөсөн залууст 22-24 жилийн ял оноожээ 2015-10-12 4942
2952 ҮНЭГҮЙДСЭН ОЮУН УХААН 2015-10-08 4523
2951 Хөхний булчин чангалах иогийн шилдэг 5 дасгал 2015-10-07 4964
2950 Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга 2015-10-07 4358
배너신청
자생병원

배너신청