Бичлэгийн тоо 3,329

Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга



Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга

Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга

Миний нэг танил хүүхдэдээ өдөрт 100 төгрөг өгч цэцгээ услуулдаг гэдгийг сонсоод би анхандаа ямар зэрлэг юм бэ гэж бодож байсан ч тун удалгүй түүнийг ямар ухаалаг юм бэ гэж магтах болсон. Гэрийн хялбархан ажлыг хүүхдээрээ хийлгээд цалин өгөх нь хүүхдийг багаас нь мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд сургадаг. Амжилттай манлайлагч хүмүүсийг та хараад тэднийг азтай эсвэл толгойтой болоод л ийм өндөрлөг хүрсэн гэж та бодож байна уу? Одоо та хүүхдээ хараад “Манай энэ ямар хүн болох бол?” гэж асууж байна уу? Тэгвэл хүүхэд бүрт манлайлагч болох ирээдүй бий. Тэгэхдээ тэр эцэг эх танаас л шалтгаална. Амжилттай манлайлагчид байдаг 12 чадварыг ЯАГ ОДОО хүүхдэдээ суулгаарай!

1. Хүнлэг сэтгэлийг суулга!

Амжилт гэдэг мөнгө биш! Зарим эцэг эхчүүд мөнгө л амжилт гэж хүүхдэдээ ойлгуулснаас одоогийн мөнгийг дээдэлсэн нийгмийн нэг хэсэг үүссэн. Амжилт гэдэг хүнлэг энэрэнгүй сэтгэл. Таныг хөгширсөн хойно хүүхэд чинь танд хүнлэг хандаасай гэж хүсч байгаа бол багаас нь түүнд энэрэнгүй байхыг зааж сурга! Зүгээр үгээр хэлэх биш үзүүл! Хэн нэгэнд хамтдаа тусал! Энэ талаараа ярилц!

2. Харилцааны чадвар багаас!

Монгол хүүхдүүд хичээлдээ сайн ч өөрийгөө илэрхийлэх, хүнтэй чөлөөтэй харилцах дээр барууны хүүхдүүдтэй харьцуулбал маруухан байдаг. Энэ нь сургуульд энэ талаар ямар ч хичээл ордоггүйтэй холбоотой. Тэгэхээр тэр чадварыг нь та заа! Хүүхдээсээ өдөр юу мэдэрсэн, юуг олгосон талаар нь яриул! Аль болох сэтгэл зүрхнийх нь мэдрэмжийг өөрөөр нь илэрхийлүүлээрэй! Манлайлагч хүн сайн харьцагч байдаг.

3. Бие даах чадвартай болго!

Таны хүүхэд бол та биш! Таны хүүхэд өөрийн гэсэн биет хэн, өөрийн толгойтой, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй гэдгийг нь эхлээд та өөрөө ойлго! Дараа нь түүнд ойлгуул! Ингэхийн тулд "Би чам шиг жаахан хүүхэд байхдаа ийм байгаагүй, тийм байсан" гэж ярихаа одооноос зогсоо! Оронд нь "Чи юу гэж бодож байна?" "Чиний саналыг сонсъё?" гэж асуу!

4. Бизнес сэтгэлгээгээр сэтгүүл!

Хэрэглэхгүй болсон хувцас хунараа зарах бизнес төлөвлөгөө хамт гарга! Аяга угаах, цэцэг услах, шалаа шүүрдэх гэх мэт хөнгөхөн гэрийн ажил хийлгээд цалин өг! Цалин гэхээр нэг их мөнгө гэсэн үг биш! Жишээ нь нэг цэцэг усалбал 100 төгрөг ч юм уу..Хамгийн гол нь ингэснээрээ хүүхэд хөдөлмөрийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгож, бизнес сэтгэлгээтэй хүн болж төлөвшдөг! Цалин өгч байна гээд харин хүүхэд боолчлох хууль бус шүү!

5. Санхүүгийн төлөвлөгөө хамт зохио!

"Баян хүүхэд, Ухаалаг Хүүхэд" номын зохиолч Robert Kiyosaki эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамтдаа санхүүгийн төлөвлөгөө гаргах нь хүүхдэд зохион байгуулалттай, арвич хямгач, тооцоотой, хариуцлагатай зан чанарыг суулгадаг гэж зөвлөж байна.

6. Манлайлагчдаар хүрээлүүл!

Амжилттай хүнээр хүрээлүүлдэг хүнд амжилтад хүрэхэд дөхөм байдаг гэж үг бий! Тэгэхээр хүүхдийнхээ хэнтэй найзалж байна гэдгийг сайн анзаар! Үлгэр жишээч ангийнх нь хүүхдүүдийг гэртээ урьж хүүхдэдээ тэдэнтэй найзлах боломж олго!

7. Хүнийг сайн сонсуулж сурга!

Амжилттай манлайлагчид ярихаасаа илүү хүнийг сонсдог.  Хүнийг сонсох ямар чухал болохыг багаас нь заа! Тэгэхээр та өөрөө үлгэрлэнэ гэсэн үг! Түүний яриаг таслалгүй сонссоны дараа "За одоо миний ярих ээлж" гээд өөрийнхөө яриаг эхлүүлээрэй!

8. “Би чадахгүй..” биш харин “Би яаж үүнийг хийх вэ?” дэг хандлагыг суулга!

"Би чадахгүй!!!" гэж хэлдэг хүмүүсийг багад нь эцэг эх нь “Чи чадахгүй байх хойшоо!” гэж загнасантай холбоотой! Тэгэхээр амнаасаа гарч байгаа үгээ эхлээд цэгнэ! “Болио!” гэж хүүхдээ загнахынхаа оронд “Чи үүнийг яаж шийдэх гэж байна?” гэж асуу!

9. Хэлэлцээр хийх урлагийг заа!

Жишээ нь "Хэрвээ чи 2 цаг биш 30 минут зурагт үзэх юм бол Би чамд 30 минут илүү ном уншиж өгье" гэж яриарай! Аяндаа хүүхэд чинь юмыг ялгаж салгаж ойлгодог болохоос гадна, өөрт хэрэгтэй юм аа танаас авахын тулд өөрөө юу хийх вэ гэдгээ бодож эхэлдэг болно.

10. Хариуцлагатай эцэг эхээс хариуцлагатай хүүхэд

"Ямар хариуцлагагүй юм бэ чи!!!" гэж загнахын оронд хариуцлага гэж юу болохыг та биеэрээ үзүүл! Жишээ нь ажлаасаа 7 цагт ирээд хамт тоглоно гэж амласан бол та тэр амлалтад хүрэх ёстой! Та хэрвээ хэлсэн цагтаа ирдэггүй, амласан зүйлээ хойшлуулдаг бол таны хүүхэд ч мөн ялгаагүй яг тийм болж төлөвшинө! Хэрвээ амалсанаа биелүүлэх боломжгүй бол урьдчилан хүүхдээсээ Уучлалт гуйж сур! Тэгвэл таны хүүхэд ч танаас бас уучлалт гуйх болно.

11.  Багаар ажиллах чадвар!

"Хоёулаа хамтраад энийг хийчихье!", "Энэ даалгаврыг хэнд даалгах вэ?", "Чи али хэсгийг нь хийж гүйцэтгэж чадах вэ?" гэх мэт асуулт асууж ажлаа хувааж бай! Багаар ажиллах чадвар хүүхдэд ингэж суудаг!

12. Ном уншдаг хүүхэд ухаантай!

Манлайлагч хүнд байдаг хамгийн чухал чанар бол ном унших. Энэ чадвар багаасаа төлөвшдөг. Өдөрт заавал 1 цаг ном уншуулж байгаарай! Амьдралынх нь дадал ингэж болдог. 1 цагаас илүү бол хүүхэд залхана. Мэдээж хүүхдэдээ "Чи ном унш!" гэж шаардуул уншихгүй л болов уу? Харин багаас нь та уншиж өгвөл хүүхэд номонд хайртай болж аяндаа танаар хэлүүлэлгүй өөрөө уншдаг болно

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8766057/a45/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2969 Эмэгтэйчүүдийн гаргадаг, эрчүүдийн дургүй зүйлс 2015-10-22 4532
2968 Хятадын тэргүүн хатагтай эвгүй байдалд оржээ 2015-10-22 5044
2967 Гуталны таагүй үнэрийг арилгах шилдэг 7 заль 2015-10-22 4785
2966 Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү 2015-10-20 4541
2965 Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна 2015-10-16 5194
2964 60 настай модель 2015-10-16 4940
2963 Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл... 2015-10-16 4842
2962 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-10-16 4603
2961 Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна 2015-10-14 4938
2960 Солонгост титэм вирусийн халдвар дахин илэрлээ 2015-10-14 4850
2959 Д.Трамп Солонгосоос аюулгүй байдлын нөхөн төлбөр шаардав 2015-10-14 4733
2958 Цусны бүлэгтээ тохируулж турах дэглэм 2015-10-14 5020
2957 Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлдөг 2015-10-13 4700
2956 Модель бүсгүйг гурван жил тамд унагасан зураг 2015-10-13 4893
2955 БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа 2015-10-12 4538
2954 Хандивын зөв системтэй болъё 2015-10-12 4472
2953 Хятад иргэдийг хөнөөсөн залууст 22-24 жилийн ял оноожээ 2015-10-12 4942
2952 ҮНЭГҮЙДСЭН ОЮУН УХААН 2015-10-08 4523
2951 Хөхний булчин чангалах иогийн шилдэг 5 дасгал 2015-10-07 4964
» Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга 2015-10-07 4358
배너신청
자생병원

배너신청