Бичлэгийн тоо 3,329

Усайн Болт Монгол ирнэ

Уншсан 3899 vote 0 2015.09.01 11:48:53

Усайн Болт Монгол ирнэ

Усайн Болт Монгол ирнэ

Хятадын нийслэл Бээжин хотноо наймдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болсон Хөнгөн атлетикийн ДАШТ өндөрлөлөө. Тэмцээнд 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөн. Монголоос анх удаа гурван тамирчин оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Мөн Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л .Болд тэргүүтэй төлөөлөгчид, багш- дасгалжуулагчид оролцлоо.
 
Тэрээр тус тэмцээний үеэр болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 50 дахь удаагийн конгересст оролцож чухал уулзалт хэлцлүүдийг хийсэн байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шинэ ерөнхийлөгч С.Коэ, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Бубка нартай уулзаж хөнгөн атлетикийн спортыг Монгол улсад эрчимтэй хөгжүүлэх ялангуяа хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, боловсрол, бие бялдрын хөгжилтөд чухал хэрэглүүр болгон ашиглах талаар ярилцжээ.
 
Мөн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ивээл дор хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Л.Болд энэ сард Олон улсын хөнгөн атлетикийн төв байранд зочилж дээрх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээр тохирсон байна.
 
Түүнчлэн манай төлөөлөгчид БНХАУ-ын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ду Заока, ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.В. Бутов, Арабын Эмиратын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ахмед В.А, Японы хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2020 оны Токиогийн олимпийн наадам зохион байгуулах хорооны гишүүн Хироши Үококами нартай уулзаж хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцав.

Үүнээс гадна манай төлөөлөгч, баг Тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан байна. Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урилаа. Усайн Болт хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8722275/1ca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2909 Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан 2015-09-12 3993
2908 Брэд Питт тайван байна 2015-09-09 4382
2907 Instagram: Хамгийн олон LIKE-тай 10 зураг 2015-09-09 4020
2906 сунг ухаалаг цагны Gear S2 загварыг танилцууллаа 2015-09-09 3476
2905 9 сарын зурхай 2015-09-08 3496
2904 гайхамшиг гэдэг энэ л байхдаа 2015-09-08 3678
2903 Cheirotonus jansoni Jordan-ыг 200 мянган юаниар худалдаж байсан 2015-09-08 4009
2902 Есдүгээр сарын 11-ний халдлагын тухай шинэ мэдээлэл олны анхаарлыг татлаа 2015-09-08 3868
2901 Ирина Шейк гэрлэнэ 2015-09-08 3870
2900 Ё.Лхагвасүрэн: Хүсэлт илгээж хуурамч фэйсбүүк хаягаа устгах боломжтой болсон 2015-09-08 3725
2899 Оюутнуудын шаардлагын хариуг хүлээлгэн өглөө 2015-09-04 4184
2898 Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу 2015-09-04 4183
2897 Зөгийн балыг ашиглан цагаан толгойтой батганаасаа салцгаая 2015-09-04 3982
2896 Дэлхийн дуу хөгжмийн зах зээлийг өөрчлөхөд нөлөөлсөн 10 эмэгтэй 2015-09-01 3711
2895 Кобе Брайант тоглох хугацаагаа өөрөө мэднэ 2015-09-01 4029
2894 Мянгаагийн отгон охины зургийг олонд дэлгэлээ 2015-09-01 4290
» Усайн Болт Монгол ирнэ 2015-09-01 3899
2892 Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ? 2015-08-27 4250
2891 БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны сайд албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өглөө 2015-08-27 3991
2890 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна 2015-08-27 4119
배너신청
자생병원

배너신청