Монгол улсын иргэн 30-н настай А болон 38-н настай Б нар нь өнөөдөр өглөө 08.30 цагийн орчим Солонгос улсын Кангванду аймгийн Жүнчон хот дахь нэгэн гүүрэн дээр засварын ажил хийж байгаад голын усанд унаж амь насаа алджээ.

    Тэдгээр залуус нь өргөгч кранаас бэхлэгдсэн тавцан дээр зогсон гүүрийн гадна талын засврын ажлыг хийж байсан ба энэ үед тавцанг бэхэлсэн олс тасарч, тэд 10 метр өндрөөс  гол руу унасан байна.

   Монгол залуусыг аврах ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн ч тэдний нэг нь голд живж амь насаа алдсан бол нөгөөх нь одоо болтол олдоогүй байгаа ажээ.