Бичлэгийн тоо 3,329
Эхлэл / Шар мэдээ Өмнөх · Дараах
“Өндөр” аварга өмнө нь эрэмбэлэгдэх шалтгаанууд

3
46
11 цагийн ѳмнѳ



Шинэ зууны ууган наадмууд “амттай” сайхан яриа, өөдрөг сайхан төсөөлөлгүйгээр эхэлж байсан нь үгүй. Мөн наадмын өмнөх өдрүүдийг сүмогийн их аваргуудаас эхлээд барилдах бөхчүүдийн нэрс, хүлээлт, сүр дуулиан, цуурхал зэрэггүйгээр төсөөлөх аргагүй юм. Энэ жилийн хувьд мөн л том хүлээлт биднийг отож буй нь илэрхий. Гэвч хамгийн харамсалтай нь энэ бол Ардын хувьсгалын он жилүүдээс хойш гарч байгаагүй бараан хүлээлт болж байна. Түүгээр ч барахгүй олон түмний хүндэлдэг “Жижиг” аварга олон зүйлийн анхдагч болж түүхэнд үлдэх нь гарцаагүй Шинэ зууны ууган наадмууд “амттай” сайхан яриа, өөдрөг сайхан төсөөлөлгүйгээр эхэлж байсан нь үгүй. Мөн наадмын өмнөх өдрүүдийг сүмогийн их аваргуудаас эхлээд барилдах бөхчүүдийн нэрс, хүлээлтболлоо. Тухайлбал зодог тайлсан улсын цолтой бөх дэвжээнээ дахин гарч барилдсан түүх Ардын хувьсгалын он жилүүдээс хойш үгүй. Мөн Дархан аварга цолыг нэг өдөр, нэг цагт хоёр хүн гардаж авсан тохиолдол ч үгүй. Түүгээр ч барахгүй эрэмбэ булаалдаж маргаан үүсгэсэн тохиолдол бүр ч үгүй юм.

Өнөө жилийн улсын баяр наадамд Дархан аварга цолтой хоёр бөх хүч үзэхээ амалсан. Монгол эр хүний зан чанарыг ихэнх талаараа бөхчүүдээр төсөөлж болно хэмээн тооцвол тэд худлаа хэлэхгүй. Гэвч энэ өдрүүдэд бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд хэн гарах вэ? гэсэн яриа наадамчин олны дунд хүчтэй тархжээ. Уг нь, маш тодорхой хийгээд хэтэрхий ойлгомжтой зүйл дээ. Гэсэн хэдий ч сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэг базаахгүй монгол зангаар мөн л хоёр хэсэг болон талцаж байна. А.Сүхбатын хувьд дархан аварга цолны 08 дугаартай үнэмлэхтэй, 2004 онд энэ цолны болзлыг хангасан гэдэг үндэслэлээр энэ хүндэтгэлийг хүлээх учиртай гэсэн байр суурьтай байгаа. Үүнийгээ ч телевизийн нэвтрүүлгээр орохдоо гэмгүй сайн тайлбарласан. Үнэндээ жижиг аваргын хэлсэн үндэслэл байж болохгүй хувилбар огт биш. Хэдий тийм байлаа ч Зүүний магнайд зүтгэх хөшүүрэг бас биш юм.

Учир нь үндэсний бөхийн цол чимэг олгоход зориулсан хууль бий. Маш товчхондоо хууль үйлчилдэг орон зайд хуулиа дагахаас өөр замгүй. Энэ байдлаас үзвэл Г.Өсөхбаяр аварга өнгөрсөн жил алдаа хийсэн нь тодорхой байгаа юм. Гэвч тэрбээр энэ алдаагаа өнөө жил давтахгүйг хатуу сануулжээ. Тун саяхан тэрбээр “Улсын цолыг яаж олгох, ижил цолтой бол яаж эрэмбэлэх, тэр байтугай нэг өдөр ижил цол авсан хоёр бөхийг хэрхэн эрэмбэлэх нь хуулийн тодорхой заалт, Засгийн газрын баталсан дүрэмтэй. Тэр хүрээндээ эрэмбэ дарааг тогтоож, хууль эрхзүйн хувьд зүүнийг магнайлах эрхтэй нь зүүнээс босно. Энэ жил тэрэнд би нэг их санаа зовохгүй байгаа” гэжээ. Зөвхөн энэ байдлаас үзэхэд өнөө жилийн бөхийн барилдаан наадмын талбайд жагсахаасаа авахуулаад маргаантай эхлэх нь ойлгомжтой байгаа. Мэдээж, “Жижиг” аварга өнгөрсөн жил “Өндөр” аваргын өмнүүр дайрч болсон тул энэ жил дахина гэж үзнэ. Харин үүнийг нь Г.Өсөхбаяр аварга хүлээн зөвшөөрөхгүй гэж шийдсэнд л маргааны амин сүнс оршиж байгаа юм.



ХУВИЛБАР 1

Бөхөө хүндэлдэг олон хүний хайртай хүү “Жижиг” А.Сүхбат аварга Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүн талын жигүүрийг тэргүүлэн дэвэн дэвсээр гарч ирнэ гэж тооцъё. Ингэж төсөөлөхөөр үнэндээ сайхан дүр зураг нүдний өмнө зурайж буй. Учир нь түүний уран сайхан барилдаан, монгол бөхөд оруулсан хувь нэмэр, үндэсний бөхийг үзэгчтэй болгоход нөлөөлсөн зэргийг хэн ч үгүйсгэх эрхгүй. Мөн дархан аварга цолтон мөн эсэхэд нь ч эргэлзэх шалтгаан байхгүй. Мэдээж Төв цэнгэлдэх хүрээлэн болоод цэнхэр дэлгэцийнхээ өмнө суугаа наадамчдын дунд “Уг нь Г.Өсөхбаяр л зүүний магнайд гарах байсан юм даа” гэсэн яриа өрнөх л байх. Гэвч хамгийн том зүйл нь Монголын үндэсний бөхийн холбоо буюу мэргэжлийн байгууллагын дүрэм энэ цагаас хойш хэрэггүй болж таарна. Тэр ч байтугай үндэсний бөхөд одоо цагт хүчин төгөлдөр мөрдөж буй “Амжилтаар нь эрэмбэлнэ” гэсэн хамгийн гол заалт огт хэрэггүй болно. Тухайлбал төрийн их баяр наадамд гурван удаа тав давж, начин цолоо баталсан Булган аймгийн Могод сумын уугуул, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг улсын наадамд ганц удаа тав давсан бөх тунаанд үлдээх, амалж авах эрхтэй болно. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хойш үндэсний бөхөд гаргасан амжилт бус улсын цолны үнэмлэхийн дугаар л зэрэг дэв нь үйлчилдэг болно гэсэн үг. Хамгийн энгийн жишээ авахад 1999 онд начин болсон бөхийн амжилтыг энэ зуунд эвдэх начин цолтон олон төрж буй хэдий ч эрэмбээрээ өмнө нь гарах эрхгүй болж үлдэх тийм аюул бий. 2003 онд бөхийн дүрэмд өөрчлөлт орж амжилтаар эрэмбэлэх хууль гарсан. Тэр дагуу улсын харцага цолыг хангаад байсан 25 бөхөд нэг зарилгаар цол олгоход хамгийн олон удаа цолоо баталсан Б.Жавхлантөгс харцага Ч.Өвгөнхүү, Д.Сэрээтэр, Ж.Бор зэрэг алдарт бөхчүүдийн өмнө босох эрхтэй болсон. Гэвч энэ наадмаас хойш энэ байдал үгүй болно. Үүнээс шалтгаалж, заан цолтой бөх дахин долоо давахгүйгээ мэдэрч эхлэхээр “10 цагаан буяны” замдаа эргэлт буцалтгүй гарч, “начин төрүүлэх” их ажилдаа ханцуй шамлан орохыг ч үгүйсгэхгүй.



ХУВИЛБАР 2

Тэгвэл одоо Г.Өсөхбаяр аварга зүүн талын тэргүүн магнайд “босно” гэж тооцъё. Буур аваргын удмын хүү, “Өндөр” аваргад хайртай наадамчид ч олон. Мэдээж Төв цэнгэлдэх хүрээлэн болоод цэнхэр дэлгэцийнхээ өмнө суугаа наадамчдын дунд “Уг нь А.Сүхбат л зүүний магнайд гарах байсан юм даа” гэсэн яриа өрнөх л байх. Гэвч яг үнэндээ “Нэг өдөр цол авсан бөхчүүдийн өмнөх амжилтыг үндэслэнэ” гэсэн заалтаар бол Өндөр аварга энэ байрыг эзлэх учиртай болж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс үндэсний бөхийн эрэмбийг тогтоох эрх байхгүй. Үүний бас нэг тод жишээ бол Монгол Улсын гарьд цолтнуудын эрэмбийг тогтоосон явдал юм. Ингэхдээ “төдөн онд гарьд цолны болзол хангасан тул тооц” гэж хэлээгүй. Зөвхөн амжилтыг үндэслэнэ л гэсэн зарлиг бий. Энэ мэт баримтаар үзвэл Г.Өсөхбаярын талд шийдвэр гарах нь ойлгомжтой байгаа. Харин үүний цаана бас нэг хувилбар бий. А.Сүхбат аварга энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй Төв цэнгэлдэх хүрээлэнг орхин явах магадлал өндөр. Энэ бүхний эцэст хууль журам бус МҮБХ-оос А.Сүхбат аваргыг хавчиж явуулсан муу нэртэй хоцрох байдал үүсч ч мэднэ. Учир нь тэрбээр тааруу барилдах болсон хийгээд зодог тайлах болсон бүх шалтгаанаа МҮБХ-той холбон тайлбарладаг билээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8637390/e73/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2809 7-р сарын 8 15 цаг 12 минут "Аюултай Монгол" гавьяат цолоо гардан авлаа 2015-07-08 2923
2808 7-р сарын 8 18 цаг 22 минут А.Сүхбатын 6 худал үг болон Д.Данзан нэлээн өндөрөөс хиймэл зүлгэн дээр унаж үзжээ 2015-07-08 2857
2807 Хойд Солонгос улсын төрийн өндөр албан тушаалтнууд Өмнөд Солонгос улсаас улс төрийн орогнол хүсчээ 2015-07-06 2962
2806 “Miss World Mongolia 2015” үндэсний ялагчаар Н.Ану тодорлоо 2015-07-06 3002
2805 Хамгийн анхны роботуудын хурим Япон улсад боллоо 2015-07-06 2866
2804 Өмнөд Солонгос улс ингэж мөхнө, эсхүл... 2015-07-03 3421
2803 Хоёр Солонгосыг хүссэн хүсээгүй эвлэрүүлэх шалтгаан бол шинэ төмөр зам 2015-07-03 2819
2802 Кейти хамгийн баян уран бүтээлч болжээ 2015-06-30 2752
2801 “Өндөр” аварга өмнө нь эрэмбэлэгдэх шалтгаанууд 2015-06-30 2845
» “Өндөр” аварга өмнө нь эрэмбэлэгдэх шалтгаанууд 2015-06-30 2793
2799 БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд 2015-06-30 2720
2798 Грекийн банкнууд хаалгаа барилаа 2015-06-29 2662
2797 Юу болоод өнгөрөв өө буюу Чингис хааныг “тодруулалт” 2015-06-29 2970
2796 Наадмын тоглолтыг ”Хөсөгтөн” нээнэ 2015-06-29 2644
2795 16 настай охин дэлхийн хамгийн залуу сайд боллоо 2015-06-27 3174
2794 Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охиноор Орос охин нэрлэгджээ 2015-06-25 2957
2793 солонгос найруулагчийн чадварыг удахгүй үзнэ 2015-06-25 3100
2792 “МЕРС”Малайз, Филиппинд бүртгэгджээ 2015-06-24 2778
2791 Орон сууцны 10 хувийн зээлд хамрагдах боломжийг ирэх сард бүрдүүлнэ 2015-06-24 2842
2790 Наадмаар гадаадын дуучин авчрахгүй байх шийдвэр гарчээ 2015-06-24 2741
배너신청
자생병원

배너신청