Бичлэгийн тоо 3,329

БОСТСВАНИ улсад бороо ордоггүй

Бостсвани улсад бороо ордоггүй хуурай газар юм байна. "Хуулай" гэдэг үгээр хоорондоо мэндчилдэг. Тэр нь бороо гэсэн утгатай үг юм. Үндэсний мөнгөн тэмдэгт нь хүртэл бороо гэсэн нэртэй байдаг гэнэ.


Португаль улсад бороо орсон үед ажилдаа ирээгүй тохиолдолд бороог хүндэтгэж үзэх шалтгаан мөн гэж үздэг юм байна.


Пара хотын оршин суугчид цагаа бороогоор тааруулдаг гэнэ. Учир нь бороо яг л нэг цагтаа дандаа ордог ажээ.


Дартс тоглоом борооноос болж үүсчээ. Нэгэн харвааны уралдаан борооноос болж хойшлоод харваачид уушийн газар сууж байхдаа сумаа хана руу шидэж тоглож байгаад уг тоглоомыг үүсгэжээ.


Бороонд үнэр байхгүй. Бороо орсны дараа бидэнд үнэртдэг үнэр бол актино болон циано гэсэн хоёр нянгийн нэгдлийн үнэр юм байна.


Угандагийн оршин суугчидыг цахилгаантай бороогоор айлгах аргагүй. Учир нь тус улсад цахилгаантай бороо жилдээ 250 гаруй удаа ордог ажээ


Бороо нь радиогоор цаг уурын мэдээ дамжуулах шалтгаан болжээ. Америкийн нэгэн радионы эзэн нэгэн удаа бороонд нэвт нороод үүнээсээ санаа авч өдөр болгон борооны мэдээ явуулж эхэлснээр цаг уурын мэдээ үүсчээ.


Куба улсад бороо зөвхөн өдөр л ордог байна. Харин Тайланд улсад зөвхөн шөнө л бороо ордог юм байна.


17 зууны үед Их Британид борооны тухай хууль баталж байжээ. Уг хуульд борооны тухай буруу таамаглал гаргасан цаг уурчыг цаазлах тухай зүйл багтсан байна.


Цөлд зогсож байгаа хүн бороонд ерөөсөө норох боломжгүй байдаг. Цөлд хэдий бороо ордог ч дуслууд нь газар хүрэлгүй халуун агаарт ууршчихдаг байна.


Цаг агаарын төвийн мэдээ тодорхой агуулгатай байдаг юм байна. Түр зуурын бороотой гэвэл 3 хүртэл цаг үргэжлэх бороог хэлдэг бол бороотой гэвэл хагас өдрөөс наашгүй орох бороог тэгж нэрлэдэг ажээ.


Энэтхэгийн Черапунжи хот бол дэлхийн хамгийн их бороо ордог хот ажээ. Тэнд жилдээ 26,460 мм бороо ордог.


Борооны хүчиллэг чанар бол PH 5,6 байдаг. Харин хүчлэг чанар нь 5,5 болбол бактерууд үхээд, 4,5 болбол шавьж, загас үхдэг ажээ.


АНУ-ын Огайо мужын Уайнсберг гэдэг жижиг хотод тогтмол 7-р сарын 29-нд бороо ордог гэнэ. Энэ нь сүүлийн 100 жил давтагдаж байгаа юм байна.


Өнөөдөр мэдээж хиймэл бороо оруулж болно. Онгоцоор бага зэргийн үүл рүү мөс унгаахад уг үүлэнд ус үүсээд цас үүсэх үзэгдэл явагдана. Уг цас доош унахдаа халуунд хайлаад бороо болдог ба энэ аргийг гантай тэмцэхэд ашигладаг ажээ.


Дундажаар 100 сая хүн тутмын нэг нь борооны алергитай байдаг. Арьсанд нь ус хүрэхэд улаагаад бүр хүндэрвэл амиа алдах аюултай байдаг.


Сан-Франциско хотод цаг уурын мэдээ мэдээлэхдээ бороо орох магадлалыг 4:6 хувьтай мэдээлдэг юм байна. Энэ нь 10 цаг уурч ажилладаг учраас тэдний олонхийн саналыг нь хувиар гаргаж дамжуулдагтай холбоотой ажээ.


Хамгийн хүнд мөндөр Гопалганж гэдэг хотод орж байжээ. Тэр мөндрийн нэг нь л гэхэд 1 кг жинтэй байсан ба үүний улмаас 92 хүн амиа алдаж байжээ.


Угандад борооны улирал дууссаны дараа огт усгүй хуурай болдог тул оршин суугчид нь өөр газраас ундныхаа усыг авдаг ажээ. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8564901/fe8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг 2015-05-11 3335
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? 2015-05-11 2551
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо 2015-05-11 2482
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч 2015-05-10 2392
2705 Умард Солонгос пуужин харважээ 2015-05-10 2306
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа 2015-05-10 2256
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо 2015-05-10 2366
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2115
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? 2015-05-07 2448
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2113
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо 2015-05-04 2276
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ 2015-05-04 2572
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав 2015-05-01 2311
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа 2015-05-01 2488
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ 2015-05-01 2501
» БОСТСВАНИ улсад бороо ордоггүй 2015-04-30 2219
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү 2015-04-30 2383
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга 2015-04-29 2315
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна 2015-04-29 2286
배너신청
자생병원

배너신청