Бичлэгийн тоо 3,329

Ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальон

Өчигдрөөс эхлэн цахим сүлжээгээр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн түймэрт өртсөн дүрвэгсдийн суурингийн иргэдийг аварсан талаарх мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал Судан улсын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгчН.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай буюу Эрдэнэт хотын тэн хагасаас илүү хүн амтай Ийда тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй юм. Монголын энхийг сахиулагчдын байгуулсан дээрх гавьяаг олон улсад өндрөөр үнэлж, Ийда тосгон дахь дүрвэгсдийн хуарангийн удирдлага, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлага биечлэн талархал илэрхийлжээ. Ийнхүү дээрх болсон үйл явдлын талаар тодруулахаар Өмнөд Судан улсын Беньтю тосгон дахь Монголын энхийг сахиулагчдын төв штабын тусгай ажиллагааны ахлах офицер, дэд хурандаа Б.Чинзоригтой өчигдөр 15 цагийн үед холбогдлоо. Судан нь Монголоос таван цагийн зөрүүтэй учраас тэнд 10 цаг болж байсан гэсэн үг.

-Амрыг эрье. Монгол дахь өдөр тутмын “Өдрийн сонин”-оос холбогдож байна. Таны алба тавлаг уу?

-Тавлаг аа. Монгол цэргүүд Өмнөд Судан улсын Беньтю, Ийда, Румбек зэрэг тосгодод энхийг сахиулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна.

-Нэр төртэй биелүүлж байгаа учраас ч дүрвэгсдийн Ийда тосгонд гарсан түймрийг цаг алдалгүй шуурхай унтраасан байх?

-Хамгийн гол нь Өмнөд Судан дахь олон улсын энхийг сахиулагчид НҮБ-ын мандатаар энгийн иргэдийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу тухайн хамгаалж буй бүс нутгийнхаа иргэдийг алан хядах ажиллагаа, элдэв мөргөлдөөнөөс авахуулаад байгалийн гамшгаас хүртэл хамгаалдаг. Суурин, тосгодод эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 11 цаг 10 минутын орчимд дүрвэгсдийн Ийда тосгонд түймэр гарсан тухай энхийг сахиулах үүргээ биелүүлж явсан ахлах дэслэгчН.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоноос Бентью дахь төв штабт дуудлага ирсэн. Төв штабаас бүхий л бололцоог ашиглаж, цаг алдалгүй түймрийг унтрааж, оршин суугчдыг аюулгүй газар шилжүүлэх үүрэг өгсөн. Салааны захирагч зөв шийдвэр гарган, зоримог, шуурхай ажилласны дүнд 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаранг нурам болох аюулаас аварч чадлаа.

Манай батальоны 30 гаруй энхийг сахиулагч шуурхай, авхаалж гарган ажилласны үр дүнд 12 цагт түймрийг бүрэн унтраасны хүчинд 60-аад айлын гэр шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдсэнээс өөр хохирол гараагүй.

-Энхийг сахиулагчдад болзошгүй түймрийн аюулаас өөрсдийгөө болон бусад энгийн иргэдийг хамгаалах тусгай зориулалт бүхий галын хор, аппарат гэж бий юу?

-Бид чинь энхийг сахиулагч болохоос гал сөнөөгчид биш шүү дээ. Уг суурин, түүний орчмын бүс нутагт дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгад хүрч нягтран суурьшсан, Суданы Засгийн газрын эсрэг хүчнийхнийүйл ажиллагаа идэвхтэй явагддаг газар. Түүнчлэн Өмнөд Суданы сөргөлдөгч хүчнүүд хаяа дэрлэн оршдог зэвсэгт мөргөлдөөний талбар.

Бид чинь цэргийн хувцас, сум нэвтрэхгүй хантааз, дуулгаа өмсөөд, буугаа үүрээд дүрвэгсдийн тосгонд энхийг сахиулж буй цэрэг өөдөөс нь амиа золиослогч, алан хядагч гал нээхэд өөрийгөө болон энгийн иргэдийг хамгаалдаг шигээ дүрвэгсдийн амь хоргодох өвсөн хороо шатлаа гэхэд өгсөн үүрэг даалгаврын дагуу галыг унтрааж, иргэдийг нь аюулгүй газар хүргэдэг л байхгүй юу. Ийдад гарсан түймрийг энхийг сахиулагчид маань ус, хаймран цохиур хоёроор дарсан. Түймрийн тархалтыг хумих үүднээс хэдэн арван өвсөн оромжуудыг нураасан. Азаар Ийдад түймэр гарсан газрынх нь ойролцоо хэд хэдэн худаг байсан учраас усаар гачигдаагүй. Мэдээж тосгон, орон гэр нь шатаж байхад хэн ч зүгээр хараад суухгүй. Тэднийг манай энхийг сахиулагчид зөв удирдан зохион байгуулж, түймэр унтраахад оролцуулсан.

Өмнөд Судан Улсын Ийда тосгонд гал гарах үед Монголын энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай ажилласны дүнд нэг ч хүн амь үрэгдээгүй байна. 2014 оны гуравдугаар сарын 20

-Та сая өвсөн хоргодох байр гэлээ. Тэгэхээр Ийдагийн оршин суугчид өвсөөр хийсэн сууцанд амьдардаг гэсэн үг үү?

-Ийда чинь дайн дажинтай Суданы хойд хэсгээс өмнөд рүүгээ нүүдэллэсэн буюу дүрвэсэн хүмүүсийн тосгон шүү дээ. Миний мэдэхийн 2011 онд энэ суурин байж л байсан. Дүрвэж, нүүдэллэж яваа хүмүүс очсон газартаа шавар зуураад, тоосго өрөхгүй нь ойлгомжтой. Арван оромж тутмын ес нь дэрс, өвсөөр хийсэн. Дээрээс нь хоорондоо маш шигүү суурьшсан. Орчин үеийнх шиг хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, засмал замгүй. Хүн бүр хүссэн газраа дэрсэн оромжоо барьчихна. Тосгодын дундуур хоёроос гурван метрийн зайтай нарийн гудамж л бий. Хааш хаашаагаа тавхан км-ийн зайд 70 гаруй мянган хүн амьдарч байгаа гээд бодохоор ямархуу нөхцөлд амьдарч байгаа нь хэн бүхэнд төсөөлөгдөх болов уу.

-Түймрийн шалтгааныг тогтоосон юм болов уу?

-Ахуйн нөхцлөөс түймэр алдагдсан нь тогтоогдсон. Тог цахилгаангүй учраас гурав, дөрвөн чулуу тойруулж босгож байгаад, гал түлж, дээр нь хоол цайгаа болгож иднэ. Амьдарч буй сууц оронгоо шатамхай өвс, дэрсээр барьсан учраас жижигхэн оч дээр нь буухад гал гарна. Дээрээс нь жилийн хуурайшилтын улирал явагдаж байгаа учраас Ийдагийн эргэн тойронд өндөр ургасан хатсан өвс, ургамал, дэрсэнд гал алдах эрсдэл маш өндөр.

-Өндөр ургасан гэдэг нь хэд орчим см гэсэн үг юм бол. Борооны улирал нь хэдийд эхэлдэг вэ?

-Дунджаар 40 см буюу хагас метр өндөр ургадаг. Таваас долдугаар сард хур тунадас арвин ордог бол ес, аравдугаар сард бага.

-Хуурайшилтын улирал нь удаан үргэлжилдэг учраас жилд гарах түймэр нь ганцаар тогтдоггүй л байлгүй?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Беньтюд гарсан түймэр Ийдад гарснаас илүү хүчтэй байсан ч Монголын энхийг сахиулагчид хоёрхон цагийн дотор унтрааж, мянга мянган хүний амь, эд хөрөнгийг хамгаалсан. Беньтю 50 гаруй мянган хүн амийг аврахын төлөө манай 100-аад энхийг сахиулагчид зүтгэсэн.

-Ийдаг нүүлгэн шилжүүлж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээгээр явах боллоо. Энэ үнэн үү?

-Одоогоор төв штабт энэ талаар мэдээлэл ирээгүй байна.

-Түймрийг унтраах үед салхи эрчтэй байснаас гадна Ийдад хадгалагдаж байсан их сум дэлбэрч, түймрийг унтраахад ихээхэн хүндрэлтэй байсан гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Газар дээр нь ажиллаж байсан энхийг сахиулагчдын мэдээлснээр багагүй тооны сум дэлбэрч, түймрийн эрчийг нэмэгдүүлсэн гэсэн. Алан хядагч, амиа золиослогч, зэвсэгт бүлэглэлүүдийн байнгын довтолгоонд өртдөг, байнгын үймээн самуунд аж төрдөг хүмүүст өөрсдийгөө хамгаалах галт зэвсэг байх нь мэдээж. Сумаа өвсөн овоохойныхоо хойморт шидчихсэн юм чинь тэр нь дэлбэрэхээс ч яах билээ.

-Өмнөд Суданд Монголоос хэдэн энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа вэ. Тэд хэдийд эх орондоо ирэх вэ?

-Энэ удаад 850 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Жилийн хугацаатай учраас бид ирэх долдугаар сард эх орон руугаа буцна даа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8558415/ca1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2689 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2212
2688 Хүүхдийн чинь хамар битүүрвэл ямар арга хэмжээ авах вэ? 2015-04-25 2407
» Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа 2015-04-25 2253
2686 Э.Бат-Үүлийн хүү "Гэр хорооллын дахин төлөвлөлт" нэрээр 5,1 тэрбум төгрөг авчээ 2015-04-25 2228
2685 БНСУ-ын Элчин сайд У Сүн: Визний хөнгөлөлтийн асуудлыг нааштай шийдэх тал дээр анхаарч ажиллана 2015-04-24 2523
2684 Эхийн сүүг нэмэгдүүлэх 6 зөвлөмж 2015-04-24 2504
2683 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2201
2682 Нийслэлчүүд өнөөдрөөс “ухаалаг автобус”-аар зорчино 2015-04-23 2511
2681 Тавантолгойн 1072 хувьцааг иргэдэд олгохоор боллоо 2015-04-23 2293
2680 240 өрхийн иргэдийн амь насанд заналхийлжээ 2015-04-23 2311
2679 Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд 2015-04-22 2267
2678 БНСУ-ын иргэнийг барьцаалан, хээр аваачиж ална гэж заналхийлжээ 2015-04-22 2469
2677 АМЖИЛТТАЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН ӨГЛӨӨГ УГТАХ ОНОВЧТОЙ АРГУУД 2015-04-22 2656
2676 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
2675 Хоёр настай охиноо дахин төрнө хэмээн хөлдөөжээ 2015-04-21 2289
2674 100 настай загасны гэдэснээс СС-ийн офицерын үлдэгдэл гарч ирлээ 2015-04-20 2496
2673 3 настай хүү урд насанд нь өөрийг нь хөнөөсөн хүнийг олжээ 2015-04-17 2864
2672 Бухимдлаас зайлах дөрвөн арга 2015-04-17 2706
2671 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
2670 Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийнэ 2015-04-17 2302
배너신청
자생병원

배너신청