Бичлэгийн тоо 3,329

БНСУ-ын Элчин сайд У Сүн: Визний хөнгөлөлтийн асуудлыг нааштай шийдэх тал дээр анхаарч ажиллана

<iframe name="fb_xdm_frame_http" frameborder="0" allowtransparency="true" allowfullscreen="true" scrolling="no" id="fb_xdm_frame_http" aria-hidden="true" title="Facebook Cross Domain Communication Frame" tabindex="-1" src="http://static.ak.facebook.com/connect/xd_arbiter/KvoNGODIqPG.js?version=41#channel=fe54ef2b8&origin=http%3A%2F%2Fmongolcom.mn" style="border-style: none;"></iframe><iframe name="fb_xdm_frame_https" frameborder="0" allowtransparency="true" allowfullscreen="true" scrolling="no" id="fb_xdm_frame_https" aria-hidden="true" title="Facebook Cross Domain Communication Frame" tabindex="-1" src="https://s-static.ak.facebook.com/connect/xd_arbiter/KvoNGODIqPG.js?version=41#channel=fe54ef2b8&origin=http%3A%2F%2Fmongolcom.mn" style="border-style: none;"></iframe>


Мэдээний зураг,

Энэ онд БНСУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. БНСУ болон Монгол улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хурдацтай хөгжүүлсээр байна. 

Энэ түүхэн цаг үе БНСУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ноён У Сүн шинээр томилогдон ирж байгаатай давхцаж байгаа юм. Өнөөдөр шинээр томилогдон ирсэн Элчин сайд У Сүн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр өнгөрсөн 25 жил нь хоёр орны харилцааны хувьд бат бэх суурийг тавьсан он жилүүд байсан бол цаашдын 25 жилд энэхүү сууриндаа тулгуурлан харилцан ашигтайгаар хөгжих он жилүүд байх болно гэлээ. 

Энэ үеэр түүнтэй уулзаж, зарим асуудлаар тодруулга авсанаа толилуулж байна.

-Танд Монгол улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэе?

-Баярлалаа, би Монгол улсад элчин сайдаар томилогдож ирээд 14 хонож байна. Харин аз болоход богино хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгч нартай анх удаа уулзаж байна. БНСУ, Монгол хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж би бодож байгаа учир сэтгүүлч нартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

-Албан бус тоогоор БНСУ-д Монголын 40 орчим мянган хүн ажиллаж, амьдарч байна. Иймд цаашдаа Солонгос улсыг зорих Монгол иргэдийн визний нөхцлийг хөнгөвчлөх асуудал байнга яригддаг. Одоо мөрдөгдөж байгаа нөхцлөөс илүү хөнгөвчлөх боломж байгаа юу?

-Би ажлаа хүлээж аваад удаагүй болохоор дэлгэрэнгүй хариулах боломжгүй байгаад уучлаарай. Өнөөдөр БНСУ-д олон монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Мөн Монгол улсад ч гэсэн олон солонгос иргэн ажиллаж, амьдарч байгаа. Энэ бол жилээс жилд хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн нэг илрэл. Тийм учраас визны асуудал дээр хөнгөлөлт үзүүлэх нь чухал гэдгийг ойлгож байна.

Өмнөх элчин сайдын ажиллаж байх үед визний нөхцөл хөнгөвчлөх асуудлыг шат дараалалтай авч хэлэлцэж бас хэрэгжүүлж ирсэн байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал яаж өөрчлөгдөж байгааг элчин сайдын яамны цахим хуудсанд тухай бүрт нь байршуулж байгаа.

-Нийгмийн даатгал төлж буй хүмүүсээс давхар барьцаа нэхэж байгаа асуудал гарсан. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Энэ асуудлыг нааштай шийдэх тал дээр ажиллах болно. Хамгийн гол нь бид бие даан шийдвэр гаргаж чадахгүй учир Солонгосын Гадаад харилцааны яам, Хууль зүйн яаманд саналаа уламжлах болно.

-25 жилийн ойн арга хэмжээний үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-БНСУ, Монгол хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо маш их гэдгийг хэлмээр байна. Иймд ойн арга хэмжээний үеэр сэтгүүлч нарын дунд спортын арга хэмжээг зохион байгуулна. Ер нь цаашдаа элчин сайдын яамны зүгээс сэтгүүлч нартай нягт хамтран ажиллаж, шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болоод 25 жилийн ололт амжилтыг олонд сурталчлан таниулахад, зөв ойлголт өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. 

-БНСУ тивдээ хөлбөмбөгийн спортоор тэргүүлдэг. Иймд 25 жилийн ойн арга хэмжээний үеэр шигшээ багтаа тоглодог хөлбөмбөгчдийг урьж оролцуулж болох уу. Жишээ нь Ан Жун Хванг урих хүсэлтэй байна?

-Маш сайхан санал байна. Спорт гэдэг бол аугаа зүйл. Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид болон Ан Жун Хван бүтэн жилийн хөтөлбөрөө гаргасан байдаг болохоор ойрын хугацаанд ийм боломж байхгүй байж магадгүй.

Гэхдээ дараа нь энэ талаар сайтар ярилцаж, алдартай тамирчдыг урьж болно. Би энэ асуудлыг тусгайлан тэмдэглээд авлаа. Мөн хөлбөмбөг, жүдо бөхийн төрлөөс гадна манай улсад таэквондогийн спорт өндөр хөгжсөн. Иймд таэквондогийн төрлөөр олимп, дэлхийн аварга болсон тамирчдыг Монгол улсад урьж ирүүлж болно. Дашрамд дурдахад БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо Монгол улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар болж байгааг дуулгахад таатай байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтаж "Солонгос-Монголын найрамдлын сар" арга хэмжээг ирэх тавдугаар сарын сүүлээс эхлээд зургаадугаар сарын дунд хүртэл 4 долоо хоногийн хугацаатай зохион байгуулах гэж байна. Энэ үеэр "Солонгос-Монголын найрамдлын сар"-ын нээлтэд зориулсан хүлээн авалт, хоёр улсын хамтарсан дуурийн тоглолт (5-р сарын 23)-нд, Солонгосын кино өдрүүд (5-р сарын 29-нөөс 31-ний хооронд), "K Food Festival" (6-р сарын 6-нд), "K Pop World Festival" бүсийн сонгон шалгаруулалт болон К.Поп концерт (6-р сарын 13-нд) тус тус болно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8557378/d46/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2689 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2212
2688 Хүүхдийн чинь хамар битүүрвэл ямар арга хэмжээ авах вэ? 2015-04-25 2407
2687 Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа 2015-04-25 2253
2686 Э.Бат-Үүлийн хүү "Гэр хорооллын дахин төлөвлөлт" нэрээр 5,1 тэрбум төгрөг авчээ 2015-04-25 2228
» БНСУ-ын Элчин сайд У Сүн: Визний хөнгөлөлтийн асуудлыг нааштай шийдэх тал дээр анхаарч ажиллана 2015-04-24 2523
2684 Эхийн сүүг нэмэгдүүлэх 6 зөвлөмж 2015-04-24 2504
2683 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2201
2682 Нийслэлчүүд өнөөдрөөс “ухаалаг автобус”-аар зорчино 2015-04-23 2511
2681 Тавантолгойн 1072 хувьцааг иргэдэд олгохоор боллоо 2015-04-23 2293
2680 240 өрхийн иргэдийн амь насанд заналхийлжээ 2015-04-23 2311
2679 Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд 2015-04-22 2267
2678 БНСУ-ын иргэнийг барьцаалан, хээр аваачиж ална гэж заналхийлжээ 2015-04-22 2469
2677 АМЖИЛТТАЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН ӨГЛӨӨГ УГТАХ ОНОВЧТОЙ АРГУУД 2015-04-22 2656
2676 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
2675 Хоёр настай охиноо дахин төрнө хэмээн хөлдөөжээ 2015-04-21 2289
2674 100 настай загасны гэдэснээс СС-ийн офицерын үлдэгдэл гарч ирлээ 2015-04-20 2496
2673 3 настай хүү урд насанд нь өөрийг нь хөнөөсөн хүнийг олжээ 2015-04-17 2864
2672 Бухимдлаас зайлах дөрвөн арга 2015-04-17 2706
2671 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
2670 Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийнэ 2015-04-17 2302
배너신청
자생병원

배너신청