Бичлэгийн тоо 3,329

3 настай хүү урд насанд нь өөрийг нь хөнөөсөн хүнийг олжээ


Иймэрхүү гайхалтай түүхэнд итгэх эсэх нь хувь хүний асуудал бөгөөд доор өгүүлэх түүх нэлээн эрт болж өнгөрсөн аж. Түүн дотор маш олон ойлгомжгүй, оньсого мэт зүйлс тохиолдсон байна. Энэхүү түүхийн гол баатар Сирийн хилээс холгүй орших Голаны өндөрлөг хэмээх газар амьдардаг байжээ. Уг явдал тохиолдоход тэрээр 3 настай бяцхан хүү байсан аж. Тэрээр эхээс мэндлэхдээ л толгой дээрээ хачирхалтай урт улаан толботой төрсөн байна. Тэр нь мэнгэ, эсвэл нөсөө толбо ч биш, харин ямар нэгэн шарх сорвитой төстэй зүйл байж.

Хүү 3 настай байхдаа урд насандаа яаж үхсэнээ мэддэг гэж эцэг эхдээ хэлж гайхшруулсан байна. Түүний өгүүлснээр, алагдаад удаагүй бөгөөд өөрийн нэр болон алуурчны нэрийг ч сайн санаж байна гэжээ. Эхлээд хүүтэй сэтгэлзүйчид ажилласан бөгөөд дараа нь айж сандарсан эцэг эх нь гаж үзэгдэл судалдгаараа алдартай Илай Лаш хэмээх докторыг урьсан байна.

Доктор Лаш хүүг болон түүний эцэг эхийг дагуулан өнгөрсөн амьдралынх нь ул мөрийг судлахаар замд гарцгаажээ. Тэдэнтэй тохиолдсон хачирхалтай зүйлст хязгаар гэж байсангүй. Хоёр тосгон өнгөрөөд явж байтал хүү гурав дахь тосгоныг заасан байна. Тэр тосгон руу яваад оронгуут хүү газар нутгийг маш сайн танин, хүмүүсийг нь хүртэл нэр усаар нь дуудаж эхэлжээ.

Доктор Лаш хажуугаар өнгөрч явсан хоёр хүнийг зогсоон, хүүгийн урд насандаа нэрлэгддэг байсан хүнийг сураглахад тийм хүн уг тосгонд байсан гэж тэд батлаад, харин 2-3 жилийн өмнө гэнэт сураггүй алга болсон гэсэн аж. Цааш явж байтал хүү “өөрийн гэрийг” түвэггүй олсон бөгөөд тэнд цугларсан хүмүүс дотроос зэргэлдээ амьдарч байсан хөршөө таньсан байна. Хүү түүнд хандан: “Би чамайг таньж байна, чи миний хөрш байсан. Бид маргалдаж хэрэлдээд, үүнээс болж чи намайг хөнөөсөн” гэж хэлжээ. Тэгээд цаашаа бүр ч ер бусын зүйлс цуварч эхэлсэн байна. Хүү өөрийнх нь цогцос байгаа газрыг заасан бөгөөд түүнийг ухтал үнэхээр нэгэн цогцос гарч ирэн хүмүүсийг алмайруулжээ. Түүний гавлын ясан дээр хүнд цохилтоос үүссэн ул мөр тод харагдаж байв. Тэр хэсэг нь хүүгийн толгой дээрх төрөлхийн улаан толботой байршил нь яг таарч байжээ.

Дараа нь хүү алуурчны зэвсгээ нуусан газрыг заасан бөгөөд түүнийг ухтал сүх гарч ирсэн гэнэ.

Ингээд эцэст нь, хүүг урд насанд нь хөнөөсөн гэх хөрш нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн, хүнд ял шийтгэл авсан аж.

Эх сурвалж: mmnews.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8549240/703/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2689 Бага насны 200 охиныг аварчээ 2015-04-29 2212
2688 Хүүхдийн чинь хамар битүүрвэл ямар арга хэмжээ авах вэ? 2015-04-25 2407
2687 Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа 2015-04-25 2253
2686 Э.Бат-Үүлийн хүү "Гэр хорооллын дахин төлөвлөлт" нэрээр 5,1 тэрбум төгрөг авчээ 2015-04-25 2228
2685 БНСУ-ын Элчин сайд У Сүн: Визний хөнгөлөлтийн асуудлыг нааштай шийдэх тал дээр анхаарч ажиллана 2015-04-24 2523
2684 Эхийн сүүг нэмэгдүүлэх 6 зөвлөмж 2015-04-24 2504
2683 С.Жавхлан Баян-Уул суманд түймэр унтрааж байна 2015-04-24 2201
2682 Нийслэлчүүд өнөөдрөөс “ухаалаг автобус”-аар зорчино 2015-04-23 2511
2681 Тавантолгойн 1072 хувьцааг иргэдэд олгохоор боллоо 2015-04-23 2293
2680 240 өрхийн иргэдийн амь насанд заналхийлжээ 2015-04-23 2311
2679 Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд 2015-04-22 2267
2678 БНСУ-ын иргэнийг барьцаалан, хээр аваачиж ална гэж заналхийлжээ 2015-04-22 2469
2677 АМЖИЛТТАЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН ӨГЛӨӨГ УГТАХ ОНОВЧТОЙ АРГУУД 2015-04-22 2656
2676 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
2675 Хоёр настай охиноо дахин төрнө хэмээн хөлдөөжээ 2015-04-21 2289
2674 100 настай загасны гэдэснээс СС-ийн офицерын үлдэгдэл гарч ирлээ 2015-04-20 2496
» 3 настай хүү урд насанд нь өөрийг нь хөнөөсөн хүнийг олжээ 2015-04-17 2864
2672 Бухимдлаас зайлах дөрвөн арга 2015-04-17 2706
2671 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ 2015-04-17 2191
2670 Австрали эмч нар түлэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийнэ 2015-04-17 2302
배너신청
자생병원

배너신청