Бичлэгийн тоо 3,329
Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ


Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ Монголын гурван сая дахь иргэн мэндэлсэн тухай мэдээлэл байлаа. Улс даяар хүлээлт үүсгээд байсан Монголын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болон мэндэлжээ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр морин цагт буюу 11.40 цагт ард түмэнд айлтгалаа. Гурван сая дахь иргэн 181 үе чацуутнаа дагуулан мэндэлсэн байна. Тэдний дунд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төржээ. Монголчууд улам олуулаа болохыг бэлгэдэн гурван сая дахь иргэн мэндэлснийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Тэрбээр “Дүн өвлийн цас бударсан сайхан өглөө, өвлийн адаг сарын шинийн есний балжиннямтай хөх луу өдөр монголчууд 3 саяулаа болсныг айлтгаж байгаадаа бэлгэшээж байна” гэв.

Гурван сая дахь иргэний үе чацуутнаас 3 нь хилийн чинадад мэндэлжээ

Гурван сая дахь иргэн 3.5 кг жинтэй, 50 см урттай охин юм. Энэхүү төрөлт нь тухайн гэр бүлийн анхны төрөлт байсан нь ихэд бэлгэшээж байгаа аж. Гурван сая дахь иргэний үе чацуутан болон мэндэлсэн 181 хүүхдийн гурав нь хилийн чинадад мэндэлснээс ихэр хүүхэд байжээ. Өнөөдөр үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Хуралдаанаар гурван сая дахь иргэн болон үе чацуутнуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.

Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг олгох эрхийг нь олгожээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гурван сая дахь иргэнийг алдаршуулж, урамшуулахад Монгол Улсын Засгийн газраас 958 сая төгрөг төсөвлөсөн гэдгийг дуулгалаа. Гурван сая дахь иргэн болон хүүхдэд 70 сая, үе чацуутнуудад 3 сая төгрөг олгохоо Засгийн газраас мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 24-нд төрсөн гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөг олгох эрхийг нь аймгийн ИТХ-аас нь олгожээ. Мөн хамгийн ойр төрсөн эхний 30 хүүхдэд 3 сая төгрөг олгох эрхийн бичгийг аймаг, дүүргийн ИТХ-аас олгоод байгаа аж.

Гурван сая дахь иргэнийг Х.Монголжин гэж нэрлэжээ

Гурван сая дахь иргэнийг төрүүлсэн ээж, гурван сая дахь иргэн болон мэндэлсэн охины бие сайн байгаа гэж байна. Ээж, охин хоёр энэ сарын 26-нд эмнэлгээс гарчээ. Монголын гурван сая дахь иргэнийг Х.Сэлэнгэ гэж нэрлэсэн байна. Нэрээ будаан дотроос сугалсан тухай охины ээж хуучилсан байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая гурван сая дахь иргэнийг Монголжин гэж нэрлэлээ. Ийнхүү гурван сая дахь иргэний нэрийг өөрчилсөн байна. Охины аав, ээжийн хувьд 1992 онд төрсөн юм байна.

Монгол Улсын иргэд 1962 онд нэг сая, 1988 онд 2 сая болсон бол ийнхүү 2015 оны нэгдүгээр сард 3 саяулаа боллоо.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8460496/f93/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
» Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2299
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2692
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
배너신청
자생병원

배너신청