Бичлэгийн тоо 3,329

Ер бусын 9 үйлчилгээ

Уншсан 2106 vote 0 2015.01.25 23:06:26
Улс орон даяар янз бүрийн үйлчилгээ байдаг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ хамгийн ер бусын үйлчилгээ үзүүлдэг орнуудын талаар сонирхоцгооё. Энэ ямар үйлчилгээнүүд байх бол? Мөнгө олохын тулд хүмүүс янз бүрийн үйлчилгээг сэтгэж, зохиосон байна. Шинэлэг санааг бодож олно гэдэг хамгийн чухал бөгөөд эдгээр хүмүүсийг сайн байна гэж магтахаас өөр юу гэх билээ. "Зүгээр суухаар, Зуун айл явж зүлгүүр аваад, Зүлгэж суу"- гэдэг орчин үеийн Монгол зүйр үг байгаа шүү залуусаа...



Тэвэрснийхээ төлөө 60 доллар авдаг эмэгтэй
Тэврэлт гэдгийг ихэвчлэн найз нөхөд, хайртай, дотны хүндээ өөрийн талархал, хүндэтгэлийг илэрхийлж буй тэмдэг гэж ойлгодог. Тэгвэл 29 настай Жаклин Самюэль хэмээх америк эмэгтэй 2012 оны 6-р сард нэгэн хачирхалтай байгууллагыг нээсэн байна. Түүний энэ байгууллагад тэврэхийг, тэврүүлэхийг хүссэн хүмүүс ирдэг бөгөөд 60 доллар төлснөөр түүнийг хангалттай, тэвэрч, түүнээр тэврүүлж болох аж. Энэхүү үйлчилгээнд ямар ч эротик зүйл байхгүй гэнэ.

Үйлчилгээ 90 минут үргэлжилдэг бөгөөд 90 минутын турш Жаклины хажууд үйлчлүүлэгчийн гэр бүл, найз нөхөд байнга хамт байж гарч болох таагүй зүйлээс урьдчилан сэргийлдэг байна.




Алагдуулахын тулд туслахтай болжээ.
Манеш Сети хэмээх залуу бид бүхэнтэй адилаар заримдаа ажлынхаа үеэр өөр зүйлд анхаарал хандуулснаар ажлын чанар, орлого нь доогуур гардаг байна. Харин Манеш үүнийг шийдвэрлэх нэгэн гайхалтай арга олжээ. Тэрээр өөрийн хажууд нэгэн туслах авсан бөгөөд түүнийг ажлаасаа өөр зүйлд сатаарсан тохиолдолд туслах нь алгадах ёстой гэнэ.

Үүний үр дүнд түүний ажлын чанар 38% - 98% нэмэгдсэн байна.




Чих цэвэрлэх үйлчилгээ
Япончуудын хувьд бүр бага наснаасаа эхлэн чихээ маш их цэвэрлүүлдэг байсан учраас тэр мөчдөө эргээд очихын тулд их хэмжээний мөнгө төлөхөд ч бэлэн байдаг байна. Тиймээс чих цэвэрлэх үйлчилгээ явуулж буй салонууд нэлээд ашиг олдог аж.

Өмнө нь Японд чих цэвэрлэх үйлчилгээг эмнэлгийн байгууллагад хийдэг байсан боловч Японы удирдлагууд чих цэвэрлэх үйлчилгээг эмнэлгийн байгууллага хийх ёсгүй гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг тогтоосны дараа чих цэвэрлэгээний салонууд борооны дараах мөөг шиг гарах болсон байна. Үйлчлүүлэгчдийн хэлж байгаагаар чих цэвэрлэж байх үед сэтгэл санаа маш тайван болдог бөгөөд зарим нэг нь чихээ цэвэрлүүлэх хоорондоо дуг хийгээд амждаг гэнэ шүү.

Харин салоны ажилчид чих цэвэрлэхэд зориулагдсан уламжлалт “мимикаки” хэмээх багажийг маш сайн ашиглаж сурсан байх ёстойгоос гадна маш болгоомжтой байх хэрэгтэй аж. Учир нь хулхи хэнгэрэг цоорохоос хамгаалдаг бөгөөд бактерийн эсрэг үүрэгтэй байдаг гэнэ.




Цагийн 100 доллараар таны гэрийг цэвэрлэх бүсгүй
Энэхүү үйлчилгээг Техаст явуулдаг юм байна. Цагийн 100 доллараар Мелисса Боррет хэмээх бүсгүй таны гэрийг дан дотуур хувцастайгаа цэвэрлэж өгөх аж. Тэрээр 2-р сард “Lubbock Fantasy Maid Service” хэмээх компанийг байгуулсан юм байна. Хэрвээ та 50 доллар нэмж өгвөл хагас нүцгэн хоёр бүсгүй таны гэрийг цэвэрлэж өгөх боломжтой гэнэ.




Таны захиаг бичээд, шуудангаар явуулах байгууллага
Электрон шуудан хэдийгээр амар арга боловч зарим онцгой тохиолдолд нэлээд тохиромжгүй билээ. Жишээлбэл: Та хамгийн хайртай дотны хүндээ төрсөн өдрийн мэнд хүргэх хэрэг боллоо. Энэ үед та ямар нэг онцгой зүйл барихыг хүсэх бөгөөд өөрийн гараараа захиа бичиж болох юм. Электрон шуудан бий болсноор зарим хүмүүс захиаг хэрхэн яаж явуулахаа мартсан байж болно.

“Epistly” компани нь таны хүссэн хүнд гараар захидал бичиж өгөх юм байна. Та өөрийн бичих гэж буй захиагаа болон явуулах хүний хаягтай хамт электрон шуудангаар илгээх бөгөөд компанийн ажилчид маш нямбай хуулж бичээд тухайн хүн рүү илгээх аж.




Хөлсний эмээ
АНУ-ын Техас болон Виржини мужид “Rent-a-Grandma” хэмээх байгууллага ажилладаг юм байна. Байгууллагын үндсэн зорилго нь аль хэдийн үр хүүхэд, ач гучаа өсгөчихсөн эмээ нарыг бусад айлын хүүхэд асрагчаар санал болгодог аж. Эдгээр эмээ нар хүүхэд өсгөх хүмүүжүүлэх тал дээр нэлээд туршлагтай болсон байх нь мэдээж. Тиймээс энэхүү үйлчилгээг ихэвчлэн залуу гэр бүл сонгох болов уу.




Хамрыг тань хянах электрон үйлчилгээ
Хэрвээ таны найзын хамраас ямар нэг юм цухуйж байвал та шууд хэлж чадахгүй л болов уу. Уг нь найзыгаа эвгүй байдлаас авармаар байдаг. Тэгвэл таны өмнөөс энэхүү даалгаврыг “Chololi” фирм хийхэд бэлэн байгаа бөгөөд нэргүй хаягаас түүнд зургийг нь илгээх юм байна.




Шарталтаас гаргах автобус
"Hangover Heaven" компанийн автобус өглөө 8-15 цаг хүртэл өдөр бүр Лас-Вегас даяар явдаг байна. Автобусанд орсны дараа танд хоёр төрлийн үйлчилгээг санал болгох гэнэ. 1. “Архийг цуснаас гаргах”- судсаар дусал хийх 2. “Шарталтаас аврагдах”- судсаар дусал хийх, огиудасны эсрэг эм, үрэвслийн эсрэг эм болон амин дэмүүдийг санал болгох аж. Энэ зуур таныг хотоор унаатай авч явах бөгөөд бүх үйлчилгээ дуусахад та анх суусан газартаа л буух болно. Харин дээрх хоёрын алийг нь сонгох нь таны эрхийн асуудал юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8456864/d13/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
» Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2299
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2692
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
배너신청
자생병원

배너신청