Бичлэгийн тоо 3,329

Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд


9535d9acdd5cf662original                            Шинэ жилийн баяр хүн бүхний хүсэн хүлээдэг, аз жаргал дагуулдаг баяр. Хуучин бүхнээ үдэж, шинэ он, шинэ бүхнийг бэлгэдэн, аз жаргал дүүрэн угтдаг. Энэ л баяраар хайртай хүмүүстээ бэлэг өгч, мөнх ногоон гацуур модоо чимэглэн, гэр бүлээрээ ширээ тойрон сууж, амттан бүхний дээдээр бялхдаг. Шинэ жилийг улс, хот бүхэн өөр өөрийн онцлогтойгоор тэмдэглэдэг. Ихэнх хотын оршин суугчид төв талбайдаа цуглаж, хамтдаа шинэ жилийг угтдаг. Хамгийн этгээд шинэ оноо угтдаг орнуудыг Еврейчүүд тэргүүлсэн бол удаах байрт Хятад, Казахстан, Англи, Францчууд оржээ. Тэгвэл 24цаг.мн сайт дэлхийн улс орнууд шинэ жилийн баяраа хэрхэн өвөрмөцөөр тэмдэглэдэг болохыг сонирхуулж байна.

Англид: Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.
Францад: Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.
Орост: Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.
Өмнөд Африкт: Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцтэлээ бүжиглэдэг байна.
Финлянд: Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.
Шотландад: Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Тэг цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн нь хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.
Унгар: Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихдаг гэж үздэг.
Хятадад: Шинэ жилээр мянган дэнлүүний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч үсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зүйлийг айлган хөөж, хүний амьдралын замыг гэрэлтүүлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.
Энэтхэгт: Шинэ жилийг шөнө дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрмэлзэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.
Японд: Шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны өглөө гоёлынхоо хувцсыг өмсөөд сүмд мөргөдөг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрүүл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нөхөддөө шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.
Швейцарь: Австрийн багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай өгүүлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж өшөөгөө авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. үүнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.
Германд: Шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгинын үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.
Гвинейд: Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг гэнэ. 
Бразильд: Ойд ургадаг модны сүүг /нэг удаа 2-4 литр сүү гардаг/ шинэ жилийн өмнө ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.
Еврейчүүд: Шинэ жилийн баяраараа бясалгал хийдэг. Еврейчүүд энэ баяраа Рош Ха-Шана гэж нэрлэдэг бөгөөд Песаха еслолоос 163 өдрийн хойно, есдүгээр сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн 10 хоног шүүн тунгаах, “ Иом Кипур “ буюу тшувагийн өдрүүд, бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой байдаг ажээ.
Өмнөд Солонгос: Тэдний олонх иргэд шинэ жилийн хамгийн анхны өдрийн нар тусдаг гэж үздэг Жун дон жин хэмээх газар руу аялдаг аж. Тэд шинэ онд нар мандахыг харж, өөр дээрээ тусгаснаар тэр жилийнхээ эрч хүч, энергийг авдаг гэж үздэг юм байна.
Энэтхэг: Хамгийн олон соёл, иргэншил холилдсон Энэтхэг оронд шинэ жилийн баярыг янз бүрээр тэмдэг­лэдэг. Тэд шинэ жилийн баярыг жилд дөрвөөс илүү удаа тэм­дэглэн өнгөрүүлдэг учир дэлхий дээрх хамгийн олон он тоололтой улсад тооцогддог гэнэ. 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8422339/8d5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2469 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2213
2468 Сүйрсэн онгоцноос хоцорсон азтай гэр бүл 2014-12-31 2696
2467 Тэрбумтан болох 10 шинж 2014-12-30 2402
2466 Айл тонох гэсэн Санта террорист халдлагаас сэргийлжээ 2014-12-30 2294
2465 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2198
» Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд 2014-12-29 2045
2463 Өчигдөр алга болсон зорчигч тээврийн онгоцыг хайж байна 2014-12-29 2275
2462 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
2461 Хөгшрөхийг үл хүсэгчдийн баримтлах 10 зарчим 2014-12-28 2252
2460 Баярын ширээг чинь чимэх жор: Гүзээлзгэний хавчуургатай амтат бялуу 2014-12-26 2242
2459 Шинэ жилсэг санаа №54 2014-12-26 2136
2458 Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар! 2014-12-26 2053
2457 Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд, Б.Мөнгөнтуул, Д.Ням-Очир МУГТ боллоо 2014-12-24 3131
2456 Уураа барих аргуудаас 2014-12-24 2077
2455 Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ 2014-12-24 2121
2454 Эм уухгүйгээр ханиад дарах аргууд 2014-12-23 2319
2453 Өмнөд Солонгос АНУ-ын шувууны гаралтай бүтээгдэхүүнд хориг тавилаа 2014-12-23 2120
2452 Нострадам 2015 оныг юу гэж зөгнөсөн бэ? 2014-12-19 2873
2451 Баардсан биш гай болов 2014-12-19 2674
2450 Эмэгтэй хүний заавал мэдэх алтан дүрмүүд 2014-12-19 2499
배너신청
자생병원

배너신청