Бичлэгийн тоо 3,329
Хөгшрөхийг үл хүсэгчдийн баримтлах 10 зарчим                        

Эрт, орой хэзээ нэгэн цагт хүн бүр л залуу байдлаа хэрхэн хадгалах билээ гэсэн асуудалтай тулгардаг. Энэ асуултын хариуг олон улсын эмч, сэтгэл судлаач, зөв хооллогчдын бүлэг олжээ. Тэд зөв амьдрах үндсэн дээр тулгуурлан залуу байдлаа хадгалах 10 үндсэн зарчмыг боловсруулсан байна.

1. Цадталаа бүү хоолло.

2. Насандаа тохирсон хоол, хүнс хэрэглэ. 30 настай эмэгтэй элэг, самрыг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл анхны үрчлээ хожуу илэрнэ. 40-50 настай хүмүүс кальци, магни түлхүү хэрэглээрэй. Энэ нь яс болон зүрхэнд тустай. Мөн 50 гарсан хүмүүс загасаар хоолловол зүрх, судасны өвчнөөс дархлаажина.

3. Хөдөлмөр бол зөв амьдрах чухал элемент. Өөртөө тохирох ямар нэгэн хөдөлмөр эрхэл. Зарим ажил, мэргэжил хүнийг залуу байлгадаг гэж нийгэм судлаачид үздэг. Жишээ нь, философич, зураач, лам зэрэг.

4. Ганцаараа байж болохгүй. Хайр энхрийлэл бол хөгшрөлтийн эсрэг том зэвсэг. Хайрлаж, дурласан хүний бие махбодид аз жаргалын даавар буюу эндорфин ялгарч байдаг. Уг даавар нь дархлааны системийг бэхжүүлдэг байна.

5. Ямар ч үед өөрийн гэсэн байр сууриа илэрхийл. Тодорхой хэмжээний мэдлэгтэй, үзэл бодолтой хүн урсгалаар явдаг хүмүүсээс хэд дахин өөдрөг байдаг бөгөөд сэтгэл хямрах үзэгдэлд бага өртдөг.

6. Байнга хөдөлж бай. Өдөрт ядаж найман минут биеийн тамирын дасгал хийх нь таны амьдралыг уртасгана.

7. Сэрүүн өрөөнд унтаж бай. 17-18 градусын температурт унтдаг хүн залуугаараа байдаг нь туршилтаар нотлогджээ. Учир нь, бие махбодийн бодисын солилцоо хүрээлэн буй орчны температураас хамааралтай байдаг.

8. Өөрөөрөө бахархаж, өөрийгөө магт.

9. Уур омогтоо захирагдаж болохгүй. Уур омгоор бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс өөрийгөө хэдэн насаар хөгшрүүлээд зогсохгүй элдэв өвчинд өртөмхий болдог.

10. Уураг тархиа ажиллуул. Yгийн сүлжээ таах, оюун ухаан шаардсан тоглоом тоглох, гадаад хэл сурах гэх мэт. Тоо бодохдоо хүртэл тооны машинаар бус цээжээрээ бодож байгаарай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8421604/13f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2469 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2213
2468 Сүйрсэн онгоцноос хоцорсон азтай гэр бүл 2014-12-31 2696
2467 Тэрбумтан болох 10 шинж 2014-12-30 2402
2466 Айл тонох гэсэн Санта террорист халдлагаас сэргийлжээ 2014-12-30 2294
2465 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2198
2464 Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд 2014-12-29 2045
2463 Өчигдөр алга болсон зорчигч тээврийн онгоцыг хайж байна 2014-12-29 2275
2462 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
» Хөгшрөхийг үл хүсэгчдийн баримтлах 10 зарчим 2014-12-28 2252
2460 Баярын ширээг чинь чимэх жор: Гүзээлзгэний хавчуургатай амтат бялуу 2014-12-26 2242
2459 Шинэ жилсэг санаа №54 2014-12-26 2136
2458 Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар! 2014-12-26 2053
2457 Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд, Б.Мөнгөнтуул, Д.Ням-Очир МУГТ боллоо 2014-12-24 3131
2456 Уураа барих аргуудаас 2014-12-24 2077
2455 Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ 2014-12-24 2121
2454 Эм уухгүйгээр ханиад дарах аргууд 2014-12-23 2319
2453 Өмнөд Солонгос АНУ-ын шувууны гаралтай бүтээгдэхүүнд хориг тавилаа 2014-12-23 2120
2452 Нострадам 2015 оныг юу гэж зөгнөсөн бэ? 2014-12-19 2873
2451 Баардсан биш гай болов 2014-12-19 2674
2450 Эмэгтэй хүний заавал мэдэх алтан дүрмүүд 2014-12-19 2499
배너신청
자생병원

배너신청