Бичлэгийн тоо 3,329
А-310 онгоцны сүйрлийн үед жолооны ард хүүхэд байжээ


1994 оны гуравдугаар сарын 22-ны 20 цаг 58 минутад Кемеров мужийн Междуреченск районд “Российские авиалинии” компанийн Аэробус А-310 онгоц Москва-Хонконг чиглэлд нисэж яваад сүйрсэн билээ. Онгоцонд нийтдээ 63 зорчигч, нисэх багийн 12 гишүүн байсан аж.

Ослын дараа хар хайрцгийг судлах явцад сүйрлийн шалтгаан нь хүний хүчин зүйлээс болсон бөгөөд тухайн техникийг сайн мэдэхгүй хүн жолооны ард суун, жолоодлогын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Онгоц агаарт хөөрснөөс 3,5 цагийн дараа нисэх багийн ахлагч Ярослав Кудринский нисэгчдийн бүхээг рүү өөрийн охин Яна, хүү Эльдар нарыг дуудан авчирч, дотоод журмаа зөрчин, тэднийг онгоцны даргын суудалд ээлж дараалан суулгаж эрхлүүлжээ.

Хүүхдүүдийг суулгахаас өмнө Кудринский автомат жолоодлогоо залгасан байна. Эхлээд онгоцны даргын охин 13 настай Яна Кудринская жолооны ард суусан боловч тэрээр онгоцыг жолоодох талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй аж. Түүний дараа 15 настай хүү Эльдар жолоодлогыг гартаа авсан байна. Хүү залуурыг атган, онгоцыг тал тал тийш нь хөнгөхөөн жолоодоод яваад байж. Энэ үед уг үйлдлийг зугаа хэмээн үзэж, томчуудын хэн нь ч хүүгийн үйлдлийг хянасангүй. Нэгэн хоромд хүү залуурыг хүчтэй мушгисан бөгөөд үүнийг жолоочийн үйлдэл хэмээн хүлээн авсан автонисгэгч салгагдсан аж. Ингээд хормын дотор онгоц нисгэгч болон тоглож байсан хүүгийн гарын аясаар хөдлөх болжээ.

Автонисгэгч салгагдсан талаар гэрлэн дохио анивчиж эхэлсэн боловч нисэх багийнхан үүнийг ажигласангүй. А-310 онгоцны нэг онцлог нь автомат жолоодлого салгагдсан талаар дуут дохиолол өгдөггүй байсан аж.

Хүү залуурын гарыг хажуу тийш нь хүчтэй татсаны улмаас онгоц 45 градус хазайн, эхлээд юу болоод буйг мэргэжлийн нисгэгчид сэхээрээгүй байна. Харин автомат жолоодлого унтарсныг мэдсэн нисгэгчид яарч сандран суудлаа эзлэх гэсэн боловч байршлаас шалтгаалан хүндрэл үүсч, цаг алдсан аж. Тухайн үед онгоцыг жолоодох боломжтой ганцхан хүн байсан нь 15 настай хүү байсан бөгөөд тэрээр аав болон хоёрдугаар нисгэгчийн эмх замбараагүй, эсрэг тэсрэг командын учрыг олохгүй тэвдэхэд хүрсэн байна. Тэгээд ч нисгэгчдийн хоорондоо ярьдаг хар ярианы хэллэгийг сайн мэдэхгүйн улмаас өгөгдсөн командыг буруу ойлгон, эсрэг үйлдэл хийж улам хүнд байдалд оржээ.

Эцэст нь нисгэгчид өөрийн байрыг эзэлж чадсан хэдий ч орон зайн баримжаагаа алдсаны улмаас хэт доогуур нисч явахдаа уулын модод шүргэн, Междуреченскээс зүүн-өмнө зүгт 20 км зайд, Малый Майзас тосгоны ойролцоо ой дотор сүйрсэн байна.

Хар хайрцагны бичлэгт тэдний хоорондын яриа тэр хэвээр хадгалагдан үлдсэнээс дээрхи дүгнэлтийг хийхэд хүрсэн аж.

Д.Мигаа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8384006/18a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2429 Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу? 2014-12-08 2179
2428 С.Жавхлангийн “Шинэ жилээс татгалз”-сан уриалгыг иргэд дэмжиж байна [1] 2014-12-08 2285
2427 Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү? 2014-12-08 2044
2426 Таны арьсыг хөгшрүүлдэг долоон зүйл 2014-12-04 2575
2425 БНСУ-ын "Мирал Шимжан" сан таван монгол хүүхэд эмчилж байна [1] 2014-12-04 2546
2424 Туузтай дарс трэнд болоо юу даа? [1] 2014-12-03 2706
2423 УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
2422 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
2421 Холливудын оддыг орлодог монгол од залуу 2014-12-01 2892
2420 Технологийн дэвшлийн гайхамшгийг харуулсан 25 хөдөлгөөнт зураг 2014-12-01 2591
2419 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
2418 Хар тамхи таван жилийн дотор гоо бүсгүйг ийм болгожээ 2014-11-28 2683
2417 БНХАУ-ыг төлөөлж монгол гаралтай бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцож байна 2014-11-28 2524
2416 Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд 2014-11-26 2949
» А-310 онгоцны сүйрлийн үед жолооны ард хүүхэд байжээ 2014-11-26 2486
2414 13 настай охин 15-тай найз хөвгүүнээсээ жирэмслэж, хүүхэд төрүүлжээ 2014-11-26 2779
2413 Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2216
2412 Нохой 551 хүний хавдрыг “олжээ” 2014-11-25 2408
2411 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2213
2410 ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУГААГҮЙ 2014-11-24 2239
배너신청
자생병원

배너신청