Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг осолд орж хүнд гэмтэл авсан талаар бид өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл Н.Алтанхуяг өчигдөр 17 цагт БНСУ -ыг зорьжээ. Тэрбээр Цонжинболдог орчим АТV маркийн мотоцикльтой явж байгаад осолдсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Ослын улмаас түүний эгэм хугарч, тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авчээ. Эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадаадад явж эмчлүүлэхийг зөвлөсөн учир тэрбээр ийнхүү яаралтай БНСУ -ыг зорьсон байна.