Бичлэгийн тоо 3,329
Амжилтанд хүрсэн хүмүүсийн “унтахаасаа өмнө хийдэг - 6” хэвшил

Бидний одоогийн байгаа байдал бол өдөр тутмын зуршлуудын маань үр дүн юм. Тухайн хүн хэр зэрэг идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй вэ гэдгийг хувийн зохион байгуулалт, тогтмол хийдэг үйлдлээс нь дүгнэж болдог. 


Тиймээс дэлхийн манлайлагчдын эгнээнд яваа хүмүүс орой унтахынхаа өмнө ямар ямар зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлсэн байдгийг мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлцгээе. Ингэснээр сэтгэл санаа болон ажлын бүтээмж тань эрс сайжирна хэмээн итгэж байна.


НЭГ ЦАГ НОМ УНШИХ 
“Microsoft” компаний захирал Билл Гейтс унтахынхаа өмнө тогтмол нэг цаг ном уншдаг гэнэ. Өдөр бүр ном унших нь мэдлэгийг тэлж, стрессийг бууруулахаас гадна ой тогтоолтыг сайжруулдаг байна. Түүнчлэн тогтмол ном унших нь оюун ухааны дасгал болдог учраас тархины эрүүл байдлыг удаан хугацаагаар хадгалахад чухал хувь нэмэртэй.

ЭЛЕКТРОН ХЭРЭГСЛҮҮДЭЭ САЛГАХ 
“Huffington Post” сайтын захирал Арианна Хаффингтон тархины гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж байхдаа орой бүр унтахынхаа өмнө электрон хэрэгслүүдээ салгаж заншжээ. Ингэснээр сэтгэл санаа нь илүү тайван болж биеийн байдал нь дээрдсэн байна. Харвардын их сургуулийн эрдэмтэд компьютер, гар утас зэргээс цацардаг туяа нь хүний нойрны хэвийн үйл явцыг алдагдуулдагийг тогтоосон байна. 

Тэрхүү хурц туяа тархинаас ялгарах нойрны гормоныг саармагжуулснаар тайван унтаж амрахад ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Иймээс унтахдаа бүх электрон хэрэгслээ унтраагаад, өөрөөсөө хол тавьж байх нь хамгийн сайн шүү.



АЛХАХ 
“Buffer” компаний гүйцэтгэх захирал Жоэл орой болгон гадуур салхилангаа ажлынхаа стресс ядаргааг тайлж хэсэг хугацаанд алхдаг аж. Ийнхүү өдөр тутам тогтмол алхаж занших нь гайхалтай эерэг үр дүнтэй гэдгийг судалгаагаар нотолсон байна. Тухайлбал бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд алхалт чухал нөлөөтэй гэнэ. 

Учир нь алхах үед оюун санаа амарч, илүү чөлөөтэй сэтгэдэг ба шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлын хариултыг олоход хүртэл түлхэц болох нь бий ажээ. Хэрэв танд гадуур алхах боломж хомс байгаа бол унтахынхаа өмнө хөнгөн дасгал хөдөлгөөн хийж маргаашийнхаа эрч хүчийг нэмэгдүүлсэн ч болох юм.

БЯСАЛГАЛ ХИЙХ 
Хатагтай Опра Уинфри хэдийгээр маш давчуу цагийн хуваарьтайгаар ажилладаг ч завгүй өдрийнхөө төгсгөлд заавал бясалгал хийдэг байна. Түүний хэлснээр ажлын стрессээ тайлж, оюун санаагаа цэгцлэхэд бясалгалаас илүү үр дүнтэй арга байхгүй гэнэ. Үнэхээр ч энэ нь үнэн гэдгийг 2014 онд 19 мянган хүнийг оролцуулсан томоохон туршилтаар баталжээ. 

Тогтмол бясалгал хийсэн тэдгээр хүмүүсийн бухимдал нь багасч, санаа зовнихоо больж илүү өөдрөг, тайван болох зэргээр бүгдэд нь илэрхий өөрчлөлт гарсан байна. Тиймээс бясалгал хийх нь сэтгэл, оюунаа чөлөөлж өдөр бүхэн шавхагдашгүй эерэг энерги, эрч хүчээр цэнэглэгдэх чухал арга юм.

БҮТЭЭЛЧ БАЙХ 
АНУ-ын загвар зохион бүтээгч Вера Ван “Fortune” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа орой унтахын өмнө загварынхаа ерөнхий дүрслэлийг гаргадаг бөгөөд тэрхүү бүтээлүүд их амжилттай болж чаддаг хэмээн ярьжээ. Ер нь шөнө оройн цагаар тархины бүтээлч үйл ажиллагаа эрчимждэгийг зарим судалгаа харуулсан байдаг. 



Хэдийгээр та урт өдрийн эцэст ядарсан ч гэсэн ямар нэг бүтээлч зүйл хийх, шинэ санаа олох зэргээр тархиа ажиллуулснаар сэтгэхүйн зөв дасгалжуулалт болж чаддаг ажээ. Гэхдээ бүтээлч ажлаа дуусгаад эртхэн унтаж амрах хэрэгтэй гэдгийг бас санаарай.

МАРГААШИЙН АЖЛАА ТӨЛӨВЛӨХ 
“American Express”-ийн гүйцэтгэх захирал Кеннет Шенно унтахынхаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөж хэвшжээ. Тэрбээр төлөвлөгөөгөө тун энгийн байдлаар гаргадаг бөгөөд маргааш хийх хамгийн чухал гурван ажлаа тэмдэглэдэг байна. Ингэснээр өглөө босоод цаг алдалгүйгээр чухал зүйлсээ хийж эхэлдэг ажээ. 

Ерээд оны нэгэн судалгаагаар коллеж төгсөгчдийн дундаас өдөр тутам хийх ажлаа төлөвлөдөг хүмүүс дөрвөн жилийн хугацаанд бусдаасаа хол давуу амжилтанд хүрснийг тогтоожээ. Цаг хугацаа бол бидэнд заяасан хамгийн нандин эрдэнэ учраас үүнийг үр бүтээлтэйгээр ашиглахын тулд зорилго, төлөвлөгөөтэй амьдрах нь хамгийн чухал билээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8375761/cdc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2409 Амины орон сууцны 8%-ийн зээлийг хэн ямар хэмжээний зээл авч чадах вэ? 2014-11-24 2282
2408 Н.Алтанхуяг БНСУ -ыг зорьжээ 2014-11-24 2249
2407 Үнэгүй пиццанаас болж шоронд орох болжээ 2014-11-23 2290
2406 М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болжээ [1] 2014-11-23 2227
2405 Найман мөчтэй хүүг “Бурхны хүү” хэмээн хэдэн мянган энэтхэгчүүд мөргөж байна 2014-11-23 2299
2404 “Sewol” хөлөг онгоцны эзэнд 10-н жилийн ял оноов 2014-11-21 2364
2403 Манай гаригийн хамгийн том хөхтэй 7 бүсгүй 2014-11-21 3504
2402 Хэдэн насандаа жирэмсэлбэл IQ өндөртэй хүүхэдтэй болох вэ? 2014-11-21 2781
2401 Киви"-гийн Энхзол эргэн ирлээ 2014-11-20 2469
2400 Алга болсон Гондурасын миссийн цогцос олдлоо 2014-11-20 2483
» Амжилтанд хүрсэн хүмүүсийн “унтахаасаа өмнө хийдэг - 6” хэвшил 2014-11-19 2673
2398 Хадан хясаан дээр байгуулагдсан гайхалтай хотууд 2014-11-19 2057
2397 2 настай бяцхан хүүд амьдрал бэлэглэцгээе 2014-11-19 2238
2396 Тархи гэмтээдэг 10 зуршил 2014-11-18 2779
2395 Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ 2014-11-18 2208
2394 Өөрийг нь хүчиндсэн хэмээн нутан нэгтнээ дөрвөн сар шоронд суулгажээ 2014-11-18 2592
2393 Эбола вирус өнөөдрийн байдлаар 2014-11-18 2206
2392 Хакүхо, Кёкүтэнхо нар рекорд тогтоосоор байна 2014-11-17 2134
2391 Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд 2014-11-17 2560
2390 Өнөөдрөөс цахим гарцаар улсын хил нэвтэрнэ 2014-11-17 2373
배너신청
자생병원

배너신청